gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хахукогийн хуримд Асашёорюү очоогүй ч ерөөл дэвшүүлжээ

Спорт
2010-02-23
0
Twitter logo

Мэргэжлийн сүмогийн дэвжээнээ үлдсэн ганц ёкозүна Хакухо М.Даваажаргал уржигдар шинто шашины нэгэн сүмд хуримаа хийлээ. Хэдийгээр гурван жилийн өмнө гэрлэлтээ батлуулсан ч хуримаа хийгээгүй өдийг хүрсэн юм.

Түүний эхнэр Хакуход охин, хүү хоёр гаргасан бөгөөд нөхрөөсөө нэг эгч гэдгийг монголчууд маань андахгүй болов уу. Шинто шашины сүмд насан туршдаа бие биенээ хайрлаж, халамжлахаа амласны дараа 870 зочин урьсан нүсэр хурим найр болсон юм.

Зочдын дотор саяхан зодог тайлахаа зарласан, монголчууд бидний хайрыг татсан их аварга Д.Дагвадорж байгаагүй гэнэ. Гэхдээ тэрбээр хосуудад аз жаргал хүссэн цахилгаан илгээхээ мартсангүй. Цахилгаанд "Амьдралын урт замаар хамтдаа аз жаргалтай алхаарай" гэж бичсэн байж.

Хакухо хоёрдугаар сарын 27-нд эхнэр Саёкогийнхоо төрсөн нутаг Токушима мужид дахин нүсэр хурим хийх бөгөөд харин ирэх зун Улаанбаатарт элэг нэгтнүүдийнхээ дунд дахин хуримлах ажээ.

Котоошюү хуримаараа эх орноосоо "урвах"-аа зарлалаа
Хакухогийн хуримаас ердөө долоо хоногийн өмнө буюу Төмөр Бар жилийн шинийн нэгэнд Болгарын бөх Котоошюү бас япон бүсгүйтэй гэрлэлээ. 26 настай Котоошюүгийн сонгосон бүсгүй нь түүнээс дөрөв эгч бөгөөд нэр нь Асако гэнэ.

Мөн л шинто шашны нэгэн сүмд амьдралаа албан ёсоор холбосон хоёрын хурим найранд 600 гаруй зочин уригджээ. Шинто шашны сүмд батлуулаад Токиогийн нэгэн зочид буудлын ресторанд тэмдэглэсэн найранд ёкозүна Хакухо, озэки Кайо нарын том цолтой бөх очжээ.

Хуримынхаа талаар дэлгэрэнгүй ярихаар зарласан хэвлэлийн бага хурлын үеэр Котоошюү мэргэжлийн сүмочийн замналаа өндөрлөсний дараа ч дэвжээндээ үлдэж багшаар ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Мэргэжлийн сүмогийн дэвжээний ояката буюу багшаар гаднын иргэн ажиллах эрхгүй байдаг. Тиймээс Котоошюү иргэншлээ сольж, Болгарын иргэний үнэмлэхээ Японыхоор солихоор шийдсэн нь энэ. Ийнхүү Котоошюү сүмоч болсны хувьд Японы ёсыг хэтэрхий дагаж, усыг нь дэндүү уучихснаа хүлээн зөвшөөрлөө.

Р.Гэгээ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан