Гандантэгчинлэн хийд “хар зах” болжээМонголчуудын уламжлалт цагаан cap өнгөрч хүн бүр шинийн 15-нд багтаж тухайн жилийнхээ заслыг хийлгэдэг. Өчигдөр бар жилийн бар сарын бар цагийн бар өдөр тохиов.
Энэ өдөр хийдүүд сүсэгтэн олноор дүүрэн байлаа. Төв Гандантэгчинлэн хийдэд “карт”-ын бараанд дугаарлаж байгаа мэт урт дараалал үүсчихсэн, сүсэгтэн олныг арав арваар нь тоолж ном бичих байр руу оруулж, шар хувцаст лам нар дэлгүүрийн “касс”-чин эмэгтэйчүүд шиг их л хурдан шаламгай мөнгө хурааж “талон”-ыг нь өгнө.
Ханан дээрх номны үнэ жилийн өмнөхөөс харьцангуй бага болсон ч заслын номын 300-10000 төгрөгийн үнэтэй байлаа.
Энэ талаар сүсэгтэн Д.Цэвэлмаа “Их дараалалтай хэцүү байна. Ядаж байхад номныхоо үнийг тогтоочихсон. Би өглөө эрт ирсэн. Одоо л нэг юм орж байна. Гадаа дулаахан байгаа ч цаагуураа жиндүү юм. 6000 төгрөгтэй гэрээсээ гарсан. Энэ мөнгөндөө тааруулаад номоо бичүүлчхээд маргааш мөнгөтэй болбол үлдэгдэл номоо бичүүлэхээс, за тэгээд сүжгээр өргөж байгаа болохоос номыг маань бүгдийг уншдаг ч юм уу даа үгүй юм уу мэдэхгүй. Лам хүн номны өртэй явдаггүй л гэсэн” гэв.
Д.Гансүх “Уг нь бол төв Гандантэгчинлэн манай улсын ганц урдаа барьдаг газар. Гэтэл хог новшиндоо баригдчихсан. Сүсэгтэн олон энэ ариун газартаа хогоо хаяхгүй, соёлтой баймаарсан. Бужигнаад хөл толгойгоо олохоо байчихсан. Дээр нь энэ номны үнэ тогтоохоо болимоор юм. Сүсгээрээ өгдөг зөндөө л хийд байна. Гэхдээ манай улсын ганц том хийд болохоор сүжгээрээ ирж номоо уншуулдаг. Яг тэд эд гээд үнэ тогтоочхоор тэрийг нь төлөх чадвартай нэгэн байна, чадваргүй ч нэгэн байгаа шүү дээ” гэв.
С.Долгорсүрэн “Би жижиг хийдэд заслын номоо уншуулсан. Гэр бүлээрээ 10 мянган төгрөгийн л ном уншуулсан. Төв гандан номондоо үнэ тогтоочихсон болохоор хүндрэлтэй байдаг. Аль ч хийд адилхан л ном уншдаг байлгүй дээ”.
Бурхан шашинтны шинэ төвийн хамба З.Санждорж “Сүсэгтэн олон сүжгээрээ л өргөл барьцаа өгч засал номоо уншуулах хэрэгтэй. Үнэ тогтоочхоор дэлгүүр шиг болчхоод байгаа юм. Энэ тухай удаа дараа яригддаг боловч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй л байна” гэв.
Гадныханы ганц ирж нүдээ хужирладаг газар нь энэ. Гэтэл үүдээр нь ороход монгол гутлын дотуур оймс хаячихсан, энд тэнд хог новш хийсч, төв хаалгыг нь даган бурхны эд зүйлс зарагчид хашгиралдан яг л хар зах дээр явж байгаа мэт байлаа.
Ц.Бямбажав http://niigmiintoli.mn/