gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     8.05
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 21
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Жүжигчин Г.Отгонцэцэг: Би хөгширсөн хойноо хөхөө гаргасан цамц, мини юбкаар гоёхгүй шүү дээ

Соёл урлаг
2007-09-12
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2007-09-12

Бэлхүүсээ гаргасан цамц, ташаан дээр дөнгөж тогтсон жийнсээр гоёсон Г.Отгонцэцэг таксин цоохроос үсрээд л буугаад ирлээ.

Ёстой л үсээ намируулж, өгзгөө хаялан хурдан хурдан алхалсаар СТӨ-ний ажилчдын хаалгаар орж ирсэн тэрээр цагаан хүрзэтэй том хар шилээр сүр оржээ. Түүнтэй уулзахаасаа өмнө л эрч хүчтэй, цоглог бүсгүйгээр төсөөлж байсан миний таамаглал энэ удаа төөрсөнгүй, Би ч мэдрэмжтэй юм аа.

-Жүжигчин Отгонцэцэгийг их цог жавхаатай гэж би хардаг. Миний бодол зөв байна уу?
-Мэдээж хэрэг залуу хүн болохоор цоглог, эрч хүчтэй байлгүй яах вэ. Би үргэлж хүмүүст халуун дулаан энерги, баяр баясгалан бэлэглэхийг хичээдэг. Миний хамгийн их айдаг зүйл бол хэн нэгнийг гомдоох явдал. Тэгэхээр хүн бүхнийг өнгө мөнгөөр ялгалгүй аль болох хүн чанараар харьцах дуртай.

Бас би их хөгжилтэй байхыг эрмэлздэг. Ер нь энгийн, дуугүй байх дургүй. Болж өгвөл хөгжилтэй, инээж хөөрч байж л хүн өөрөө өөртөө баяр баясгалан, аз жаргалыг олж авдаг учраас цагийг наргиан цэнгээнтэй өнгөрөөхийг хүсдэг.

-Аз жаргал гэдгийг амжилттай холбож ойлгож болох байх. Тэгэхээр өнөөдрийн Отгонцэцэг хэр их аз жаргалтай яваа бол. Ер нь амжилтынхаа зах зухаас зуурч чадсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Надад урдаа тавьсан зорилго бий. Тэр зорилгынхоо төлөө тэмцэж.яваа. Яг өөрийнхөө хүсэл зорилгоороо мэргэжлээ эзэмшиж, мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа болохоор би аз жаргалтай яваа. Гэхдээ хүн гэдэг амьтны хүсэлд хязгаар гэж үгүй. Тийм болохоор би дахиад цаашаа ихийг хийж, ихийг бүтээхийг зорьж байгаа.

Тэгсэн ч би амжилтынхаа зах зухаас атгаж чадсан. Би сургуулиа төгсөөд "Хувьсал" продакшнд жүжигчнээр орсон. Энэ хугацаанд манайхан нийт таван уран бүтээл дээр ажилласан. Хамгийн анх "Чамайгаа алдмааргүй байна", тэгээд "Нэг л уучдая", "Зургадугаар cap минь баяртай", "Би хүсэхгүй байна" гэдэг жүжгүүдийг тавьсан бол одоо "Миний хайрыг хүлээ" гэдэг жүжгээ тоглож эхэлсэн.

Би өөрийгөө маш их азтай гэж боддог. Яагаад гэвэл хэр баргийн хүнд ялангуяа драмын мэргэжлээр төгсөж байгаа жүжигчинд тэр бүр ажлын бэлэн "мест" олддоггүй. Тэгэхээр ганцхан би ч биш, манай ангийнхан бүгд азтай хүмүүс. Сургуулиа төгсөнгүүтээ бүгд мэргэжлээрээ ажиллаж, хүссэн хэмжээндээ хүртэл зүтгэж надаж байгаа болохоор бид их азтай хүмүүс юм.

-Отгонцэцэг маань анх гарч ирэхдээ л сөрөг дүрээр олонд танигдсан. Гэхдээ сөрөг дүрийг бүтээх хэцүү байх. Чухамдаа яагаад чамайг дандаа ийм дүрд сонгож тоглуулдаг юм бол оо?
-Сөрөг дүр дээр ажиллахад хэцүү. Яагаад гэвэл жүжигчин хүнээс маш их ур чадвар шаарддаг. Ер нь бол амархан дүр гэж байдаггүй л дээ. Эерэг дүр, массный дүр, гарч ирээд ганцхан текст хийгээд орох байсан ч дүр л бол дүр. Тэр дүрийг гаргахын тулд жүжигчид маш их хөдөлмөрлөж, оюун чадлаа зарцуулдаг. Тодорхой хэмжээгээр тухайн хүнээс хөдөлмөр, ур чадвар шаарддаг учраас ямар ч дүрийг бүтээхэд амаргүй.

Хүмүүс миний тоглосон жүжгийг үзчихээд "Энэ угаасаа л ийм болохоор дандаа сөрөг дүрд тоглодог байх" гэж ярьдаг юм билээ. Яг үнэндээ би тоглодог ролиудаасаа 100 хувь өөр хүн. Зүгээр, миний гадаад дүр төрх этгээд болохоор тухайн найруулагч надад сөрөг дүр өгдөг байх. Тэгээд ч найруулагч шууд л надад тэр дүрийг өгчихгүй. Энэ хүн чадах уу, үгүй юү гэдгийг үнэлж, дүгнэсний эцэст дүр онооно шүү дээ. Тиймээс би найруулагчийнхаа өгсөн дүрийг өөрийнхөө биеэр дамжуулж, чадварлагаар гаргаж өгөхийг хүсдэг. Үзэгчид намайг буруугаар бодчих вий дээ гээд тэр роль дээр дутуу ажиллачихвал би жүжигчин биш. Бидний амьдралд ийм дүр байдаг юм шүү гэдгийг би үзэгчдэд мэдрүүлэх гэж тоглодог учраас би хэзээ ч айж, ичдэггүй. Гэхдээ би залуу хүн юм чинь хэзээ нэгэн цагт надад хайр дурлалын эзэн болж, гол баатрын дүрийг бүтээх мөч ирэх байх аа.

-Гэхдээ л Отгоо маань үзэгчдэд "энэ ёстой зэвүүн хүүхэн" гэж бодогдож, харагдтал жүжиглэж чаддаг шүү?
-Манай нэг найзын дүү десант хувцсанд их дуртай байсан юм байна л даа. Дандаа ногоон өнгийн десант хувцас өмсдөг байснаа манай "Чамайгаа алдмааргүй байна" жүжгээс хойш ерөөсөө өмсөхөө больсон гэсэн. Яасан гэсэн чинь "Энэ ёстой муухай эгч, энэ эгч десант хувцас өмсдөг юм билээ, би хэзээ ч ийм хувцас өмсөхгүй" гэсэн гэнэ. Учир нь би клипэн дээрээ ногоон десант хувцас өмсдөг шүү дээ. Гэхдээ би ажил хэргийн болоод янз бурийн хүмүүстэй танилцахад бүгд "Уулзаад ярихад бодсоноос тэс өөр юм" гэж намайг үнэлдэг. Хүмүүс ихэвчлэн миний талаар их зантай, янтгар, ааш муутай, муу санаатай гэж боддог шиг байна лээ. Яг тулаад харьцвал би чинь гэнэн, цайлган хүн шүү дээ.

Манай аав, ээж хоёр коммунист үзэлтэй, тусархуу, цагаан цайлган, шударга, хэнд ч хор хөнөөлгүй мөрөөрөө явдаг хүмүүс, Эцэг, эх маань тийм араншинтай хүмүүс болохоор хүүхдүүдээ өөрсөд шигээ хүмүүжүүлсэн байх аа.

-Дээр үед хүүхдүүд Дамчаа гуай руу чулуу шидэж, үзэн ядалтаа илэрхийлж байсан шиг бүтээсэн дүрээр чинь хумүүс чамайг буруугаар үнэлчихвий гэж айхгүй байна уу?
-Айхгүй байна. Хэрвээ тийм байдалд орвол би тухайн дүр дээр үнэхээр сайн ажиллаж, бүтээсэн дүрээ гаргаж чадсан байна гэж өөртөө баярлана. Юуны төлөө би жүжигчин гэдэг нэрийг эзэмшлээ дээ. Дамчаа гуай ч гэсэн "Би тэр үед өөрөөрөө бахархсан. Үнхээр хүмүүсийн голд нь ортол тэр дүрийг бүтээж чаджээ" гэж бодсон гэж хэлж байсан. Үүний адил би эмзэглэхгүй, харин ч баярлана.

-"Хувьсал" продакшны бие бүрэлдэхүүнд дандаа шинэ, залуу бас үзэгчдэд таашаал өгөхүйц сайхан бүсгүйчүүд багтаж чадсан. Олон сайхан бүсгүйчүүд хамтран ажиллахад сэтгэлд таатай санагддаг байх?
-Тэгэлгүй яахав, Хамтдаа ажиллахад урам зоригтой, эрч хүчтэй санагддаг.

-Эрдэнэцэцэг эгч, Пүрэвсүрэн та гурвын тоглосон "Нэг л уучлая" жүжгийн сурталчилгаа тэр жил их сонин содон болж чадсан. Гурвуулаа нүцгэнээр зургаа татуулж, "Төв шуудан"-гийн урд томоор хадсан байсан шүү дээ. Гэхдээ тэр зургийг чинь засвар, залгаа хийсэн зураг гэж хэвлэлээр бас л шуугиж амжсан?
-Бид өөрсдөө залуу хүмүүс байж юу гэж өөр хүний биен дээр засвар, залгаа хийж зургаа татуулах вэ дээ. Бид гурав хувцсаа тайлж байгаад тэр зургийг авахуулсан. Мэдээж эмэгтэй хүн болохоор доогуураа турсикээ өмсөж, хөхөө гараараа тагласан. Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг болохоор гоо сайхан гэдэг талаас нь жүжгийнхээ рекламыг цацъя гээд би гурав гурвуулаа нүцгэлж байгаад зургаа авахуулсан юм. Энэ бол манай Урнаа эгчийн сонголт байсан. Яг иймэрхүү маягаар зургаа авахуулвал зүгээр юм гэсэн болохоор тэгж шийдсэн. Түүнээс биш бидний царайг өөр хүний биен дээр засварлаж, гаргана гэдэг утгагүй асуудал. Бид ямар яахаа алдталаа хөгширч, арьс махаа унжуулсан хүмүүс биш. Тэгээд ч хүнд гологдохоор болчихсон бие хаатай хүмүүс биш шүү дээ. Манай Пүүжээ Toп модель, Эрка эгч маань Драмын театртаа нэлээн гайгүй биехаа, царай зүстэй жүжигчинд нь ордог. Би ч гэсэн "Монголын сайхан бүсгүй" уралдааны Мөнгөн Эрдэнийн титмийг хүртэж явсан хүн. Мэдээж зүв зүгээр хүнд ийм өргөмжлөл өгнө гэж байхгүй шүү дээ. Өөрөө эхээс заяасан ийм сайхан бие хаатай бәйж яалаа гэж бусдын биеэр гоёх вэ дээ.

-Түүнээс хойш дахиж нүцгэнээр патериа татуулав уу?
-Би нүцгэнээр бол авахуулаагүй. Эротик маягаар авахуулж байсан. Надад нүцгэнээр зургаа авахуулаач гэсэн санал маш их ирдэг. Би ихэнхдээ ийм санал ирэхээр аягүй их дургүйцдэг байсан. Надад яахаараа дандаа ийм санал тавьдаг юм, юу гэж бодоод байдаг юм гээд л дургүйцдэг байлаа. Гэхдээ эротик зураг авахуулах, кино клипэнд тоглуулах санал тавих нь магадгүй миний гадаад төрхөөс шалтгаалдаг байх. Харин сүүлийн үед энэ тал дээр эмзэглэхээ больсон. Эргээд дурсахын тулд эро¬тик зураг авахуулахад зүгээр юм гэж боддог болсон. Хэзээ нэгэн цагт хоёр, гурван хүүхдийн ээж болох л байх. Тэр үед эмэгтэй хүнд юм хойно байгалийнхаа жам ёсоор махалж, мариалахаас эхлээд бие хаа эвдрэх л байлгүй.

-Сарын өмнө Отгонцэцэгтэй Бөхийн өргөөнд тааралдахад энгэр цээжээ гаргасан хувцас өмссөн байсан бол өнөөдөр бэлхүүсээ гаргасан цамцаар гоёжээ. Отгоо маань үргэлж эрос маягаар хувцасладаг уу. Ингэж хувцаслах ч уг нь гоё шүү дээ. Би ч гэсэн дуртай?
-Би залуухан байгаа дээрээ залуу насаараа гоёх хэрэгтэй гэж боддог. Энэ залуу насандаа л би өөрийнхөө хүссэн хувцсыг өмсөж, зүүхгүй юм бол хөгширсөн хойноо би хөхөө гаргасан цамц, мини юбка өмсөж чәдахгүй шүү дээ. Тиймээс залуу хүний хувьд цоглог хувцаслах дуртай. Ер нь ч эмэгтэйлэг шинж чанарыг агуулсан секси маягаар хувцаслах сонирхолтой шүү.

-Секси маягаар хувцаслах дуртай гэхээр дотуур хувцсандаа нэлээн анхаарал тавьдаг байх нь ээ?
-Дотуур хуцвас, гутал, цүнх ихэвчлэн сонирхож явдаг шүү. Хаа явсан газраа энэ гурав дээр л нүд маань уначихсан байдаг. Тэр тусмаа торон дотуур хувцас цуглуулах дуртай. Би олон эгч нартай болохоор их эмэгтэйлэг өссөн юм шүү дээ.

-Чиний тоглосон жүжиг, клип зэргийг харахад их эротик харагддаг. Амьдрал дээр хэр секси вэ?
-Манай найз нар намайг зүгээр л жинсэн өмд, сорочикон цөмц өмссөн бөйхад л "чи секси харагдаад байх юм" гэдэг. Бодвол эмэгтэйлэг шинж чанар нь илүү давамгайлсан болохоор секси харагддаг юм болов уу. Хамгийн гол нь миний биеийн харьцаа зөв, тэгш сайхан болохоор секси харагддаг байх. Тэрнээс биш биеийн харьцаа доголдолтой байсан бол хичнээн секси хувцаслаадч секси харагдахгүй шүү дээ.

-Тэгвэл эрчүүд олон цугласан газар өөрөөрөө бахархах тохиолдол олон байдаг уу?
-Эрчүүд олон цугласан газар би их ичимхий болчихдог. Арван жилд байхдаа л ичимхий хүүхэд байсан. Харин СУИС-д орж, жүжигчин гэдэг мэргэжлийг эзэмшээд өөрийгөө арай илүү нээлттэй байлгаж сурсан. Түүнээс биш олон эрэгтэй хүмүүстэй газраар явахдаа их ичимхий шүү. Харин найз нөхөд болоод өдөр тутмын үедээ өөртөө сэтгэл хангалуун явдаг. Яагаад гэвэл ээж, аав маань намайг эрүүл саруул, өвчин зовлонгүй, өв тэгш төрүүлсэн.

С.Бэлэгмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан