gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.05
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.05
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.05
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зам, тээврийн ослоор амиа алдагсдын олонх нь 5-9 насныхан

Нийгэм
2010-02-21
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-02-21
Зам тээврийн осол гэмтэл Монгол Улсад төдийгүй дэлхий дахины тулгамдсан асуудлуудын нэг болоод удаж байна. Зам тээврийн ослоор жилд 1,2 сая хүн нас барж, 500 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа аж.

Энэ асуудалд дэлхий нийтээрээ анхаарал хандуулж эхэлсэн. Үүний нэг жишээ нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 19-20-нд ОХУ-ын Москва хотод замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай олон улсын сайд нарын анхдугаар зөвлөлгөөн болсон юм.

Зөвлөлгөөнд улс орнуудын холбогдох яамдын тэргүүнүүд болон төлөөлөгчид, төрийн болон төрийн бус байгуулагуудын төлөөлөгчид оролцож “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдвээр ярилцаж, ослын үр дагавар, шалтгаан, шийдвэрлэх арга замын талаар ярилцаж “Москвагийн тунхаг” нэртэй баримт бичгийг гаргасан. Уг тунхагт замын ослын улмаас нас барагсдын 90 хувь нь бага болон дунд орлоготой орнуудад учирч байгааг онцлоод дорвитой арга хэмжээ авахгүй байдал энэ хэвээрээ үргэлжлэх юм бол 2020 он онд үхлийн тэргүүлэх шалтгаан нь зам тээврийн осол болно гэжээ. Мөн ослоор амь насаа алдагсдын ихэнх нь 5-9 насны хүүхэд эзэлж байгааг ч тэмдэглэсэн байна.

Манай орны хувьд ч мөн л бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Өнгөрсөн онд гэхэд 36 хүүхэд авто ослын улмаас амь насаа алджээ. Засгийн газрын 124 дүгээр тогтоолоор нэгдүгээр сарыг “Осол гэмтлээс сэргийлэх cap” болгон зарласан. Энэ сарын хүрээнд Замын цагдаагийн газар, Мянганы сорилын сан, Эрүүл мэндийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар хамтран “Авто радио” 96.3-аар “Осол гэмтлээс сэргийлье” нэртэй 15 удаагийн цуврал нэвтрүүлэг бэлтгэн жолооч, зорчигчдынхоо сонорт хүргээд буй. Цуврал нэвтрүүлгийн нэг удаагийхаас нь “Авто сонин” шууд сурвалжлан хүргэж байна. Хүүхэд зам тээврийн осолд өртөж байгаа, урьдчилан сэргийлэх арга зам, шалтгаан нөхцөл, шийдэх арга замын талаар ярилцсанэл нэвтрүүлэгт Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ж.Энхбат, Мэдээлэл, судалгааны ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ц.Эрдэнэчимэг, Баянгол дүүргийн 120 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Зууннаст, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Д.Болдмаа нар оролцсон юм.

-Зам тээврийн осолд хүүхдүүд, тэр дундаа бага насныхан хэр олон өртөж байна. Урьдчилан сэргийлэх ажлыг ямар аргаар хийвэл үр дүнтэй байх вэ?

Д.Болдмаа:
-Зам тээврийн осол гэмтэл нь Монголын нийт хүн амын нас баралтын гуравдахь шалтгаан болж байна. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаанд буурахгүй, тогтвортой байгаа. Энэ бол үнэхээр эмгэнэлтэй. Зөвхөн зам тээврийн ослоор жилд 530 хүн нас барж байна. Үүнийг 360 хоногт хуваагаад үзэхээр өдөр бүр 1,7 хүн тогтмол нас барж байна гэсэн үг. Үүнд ямар нэг хорт хавдар ч юм уу, хөгжлийн бэрхшээлтэй биш, амьдралаа залгуулаад явж байсан хөдөлмөрийн чадвартай, залуу хүмүүс илүүтэй өртөж байгаа нь харамсалтай. Өглөө ажил, хичээл сургуульдаа яваад орой эргэж ирэхгүй байна гэдэг аймшигтай. Тэр дундаа хүүхдүүд их өртөж байгаа гэсэн судалгаа байгаа.

Ц.Эрдэнэчимэг:

-Улсын хэмжээнд 2008 онд 622 зам тээврийн осол бүртгэгдсэн. Харин 2009 онд 564 болж буурсан. Хэдийгээр 9,3 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч хүүхэд зам тээврийн улмаас нас барах нь өссөн байна. 2008 онд 31 хүүхэд зам тээврийн ослоос нас барсан бол 2009 онд 36 болж 16,1 хувиар өсчээ.

Хүүхэд зам тээврийн осолд өртөж байгаа шалтгааныг авч үзвэл Нийслэлийн хэмжээнд явган зорчигчийн буруугаас 74,6, жолоочийн буруугаас 16,3, эцэг эх, асран хамгаалагчийн буруугаас болж 9,1 хувь нь гарчээ гэсэн үзүүлэлттэй байна. Харин энэ үзүүлэлт нь орон нутагт арай өөр.

Явган зорчигчийн буруугаас 8,2, жолоочийн буруугаас 89, эцэг эхийн буруугаас 2,8 хувь нь гарчээ гэсэн статистик гарсан. Нийслэлд явган зорчигч хүүхдүүд осолд өртөх нь их байдаг. Харин орон нутагт тээврийн хэрэгсэлд зорчигч болж яваад гэмтэх нь их. Өөрөөр хэлбэл, автомашинд явж байгаад гэмтсэн, нас барсан тохиолдол элбэг байдаг. Зам тээврийн осолд өртөж гэмтэж нас барсан хүүхдүүдийн насны байдлыг авч үзвэл 0-616,3 хувь 7-14 насны хүүхдүүд 58,4 хувийг, 15-16 насны хүүхдүүд 25 хувийг эзэлж байна.

Эндээс юу харагдаж байна гэхээр замын хөдөлгөөнд бие даан оролцож байгаа хүүхдүүд осолд их өртөж байна. Өөрөөр хэлбэл, бага болон дунд ангийн хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь түгээмэл.

Мөн зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг цаг гаригаар нь гаргаж байгаа. Сүүлийн хоёр жилээр авч үзвэл хичээл эхлэх, тарах цагуудад зам тээврийн осолд өртөх нь элбэг. Тухайлбал, өглөө 07-08, өдөр 11-13, орой 16-18 цагт илүү их өртөж байгаа. Мөн гаригаар нь гаргасан судалгаа байдаг. Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн тохиолдол бараг байдаггүй. Ажлын өдрүүд буюу даваагаас баасан гаригуудад 83 хувь нь гарсан байна.

Ж.Энхбат:
-Саяын судалгааг үндэслээд бага насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор манай Олон нийттэй харилцах тасгаас санаачлан нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдтэй хамтран ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтан, багш нарыг зам дээр ажиллуулж байгаа.

Багш нар өөрийнхөө сургуулийн ойролцоох авто зам дээр тусгай хантааз, “Зогс хүүхэд” гэсэн тэмдэг бүхий дохиур барьж дээр хэлсэн цагуудад буюу хичээл цуглах, тарах үеэр явган зорчигчийн хөдөлгөөнийг зохицуулах, хүүхдүүдээ аюулгүй зам гаргаж байна. Бид энэ ажлыг эхлүүлэхээс өмнө тухайн дүүрэгт авто замтай ойрхон сургууль хэд байна. Тэр замаар хэд орчим хүүхэд гардаг гэх мэт судалгааг хийсэн. Дүүрэг бүр харилцан адилгүй байгаа.

Зарим сургууль замаас их хол, бараг зам гараад байх шаардлагагүй байхад, зарим нь бүх хүүхдүүд нь хоёр гурван зам гарч хичээлдээ ирдэг байх жишээтэй.

Бүр эцэг эхчүүд нь автомашинаараа ирээд авчихдаг ч байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 15 сургууль авто замтай ойр байхад Чингэлтэй дүүрэгт долоо байх жишээний.

-Зам тээврийн осолд хамгийн их өртөж байгаа нь 7-14 насны хүүхдүүд гэсэн. Тэгвэл цэцэрлэгийн насны буюу зургаагаас доош насны хүүхдүүд осолд өртөх нь гайгүй юу?

Ц.Эрдэнэчимэг:
-Судалгаанаас харах юм бол 0-6 насныхан осолд өртсөн хүүхдүүдийн 16.6 хувийг эзэлсэн байгаа. Шалтгаан нь ихэвчлэн эцэг эх, асран хамгаалагчийн буруугаас болж гардаг.

Н.Зууннаст:
-Сургуулийн насны хүүхдүүдийг бодвол цэцэрлэгийн насны хүүхэд зам тээврийн осолд өртөх нь бага. Яагаад гэхээр цэцэрлэгийн насны хүүхдүүд замын хөдөлгөөнд бие дааж оролцдоггүй. Аав ээж, эмээ өвөө зэрэг насанд хүрсэн хүмүүс хүргэж өгөөд орой авчихдаг. Цэцэрлэгт хүүхдийг авахдаа гэрээ байгуулдаг. Энэ гэрээнд нэг ийм заалт байдаг юм. Заавал насанд хүрсэн хүн хүүхдээ өглөө хүргэж ирж орой авна гэсэн.

Гэхдээ зарим тохиолдолд ажил төрөлдөө яардаг юм уу, цэцэрлэгийнх нь барааг харуулаад “Миний хүү, гүйгээд орчих” гэдэг. Нэг бол сургуулийн насны ах эгчээр нь хүргүүлдэг. Энэ бол буруу, осолд өртөхгүй гэсэн баталгаа байхгүй. Мөн хорооллын доторх замын халтиргаа гулгаа их. Хотын төвийн замыг хүмүүс цэвэрлээд давс, элс цацаад гулгааг нь гайгүй болгочихдог. Гэтэл хорооллын доторх замаар манай хүүхдүүд явж байна. Үүнээс болж зам тээврийн осол хэрэг гарч болзошгүй гэж санаа зовдог.

Бас нөгөө талаар сургууль, цэцэрлэгийн хашаа, хаалга руу тулгаж автомашины гарааш барьсан байдаг. Машин явах замгүй болгочихдог. Явган хүн, машин хоёр нь нэг зам дээр холилдчихсон. Үүнээс болж осол гардаг тал бий.

-Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан тусгай эрх зүйн акт байдаг уу?

-Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм дээр л хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулах үүргийн талаар заасан байдаг. Өөр байхгүй. Дээрх хуульд хүртэл өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Замын хөдөлгөөний дүрэмд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон байдаг.

Ерөнхий боловсролын тогтолцоонд өөрчлөлт ороод зургаан настай хүүхэд сургууль ордог болсон. Гэтэл өнөөдөр зургаан настай хүүхэд бие дааж, өөрийгөө хянаад хөдөлгөөнд оролцож чадах уу гэдэг асуудал гарч ирж байна. Гэсэн хэрнээ сургуулийн насных болчихсон байдаг. Хуульд өөрчлөлт оруулах, бусад эрх зүйн актуудад зааж тусгах гээд судлаж үзэх зүйл олон. Тухайлбал, эцэг эхчүүд хүүхдүүдээ хэрхэн хамгаалж, яаж аюулгүй байлгах, ямар үүрэг хүлээх юм. Мөн сурган хүмүүжүүлэгч багш, нийгмийн ажилтан нь ямар үүрэг, хариуцлага хүлээх юм.

Тэнд сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажил хийгээгүйн улмаас хүүхэд осолд холбогдсон нөхцөлд боловсролын байгууллага хүлээх юм зэрэг олон зүйлүүдийг судлаад хуульчилж өгөх шаардлагатай зүйлүүд байна.

-Бага насны хүүхдүүдийг зориулалтын суудалд суулгаж аюулгүйн бүс бүслүүлэх талаар хуулинд заасан байдаг. Гэтэл энэ хууль төдийлөн хэрэгжихгүй байгаа юм шиг. Орчин нь бүрдээгүйтэй холбоотой юу, энэ асуудал?

Д.Болдмаа:
-Ганцхан хүүхдүүд ч гэлтгүй томчуудыг хамгаалалтын бүсээ зүү, гарцаар гар гэхийн оронд орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй. Орчин бүрдэхгүй болохоор биелэх боломж муутай байдаг юм байна. Нэг зүйлийг сонирхуулж хэлэхэд өнгөрсөн өвөл арваннэгдүгээр сард БНСУ-д зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсын хуралд оролцоод ирсэн. Солонгост Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төслийг хэрэгжүүлдэг байгууллага байдаг юм. Тэр байгууллага “Хүүхдийн сургалтын төв” байгуулсан байсан.

Тэр сургалтын төв нь хүүхдүүдэд зөвхөн замын хөдөлгөөний мэдлэг олгоод зогсохгүй ур чадвар олгох зорилготой. Ганцхан жишээ хэлэхэд хамгаалах бүс нь ямар ач холбогдолтойг үзүүлсэн автобус байгаа юм. Хүүхдүүд тэр автобусанд суугаад хамгаалах бүсээ зүүнэ. Дараа нь нэг товч дарахад суудал нь гэнэт унаж байгаа юм. Тэгэхэд хамгаалах бүсээ буруу хэрэглэсэн юм уу, огт зүүгээгүй хүүхдүүд урагшаа унаж байх жишээтэй.

Энэ сургалтын төвд ороод автобусанд суусан хүүхэд насан туршдаа хамгаалах бүсээ хэрэглэнэ. “Хамгаалах бүс зүүгээрэй. Таны амь насыг хамгаална, ийм ач холбогдолтой шүү” гэж улиг болтол нь ярьснаас бодитоор нь мэдрүүлбэл их үр дүнтэй юм билээ.

Мөн хүүхдийг хамгаалах бүс хэрэглүүлэхийн тулд хүүхдийн суудал түрээслүүлдэг газар байна. Суудал чинь үнэтэй шүү дээ. Хамгийн бага нь гэхэд 80-100 ам.доллар байдаг. Тэрийг авч чадахгүй хүмүүс байна. Тэр хүмүүст зориулсан түрээсийн газрыг нээсэн байна. Энэчлэн манайд санаа авмаар зүйлүүд их байна. Энэ бүх зүйлийг Засгийн газар бодлогоороо дэмжээд төрийн бус байгууллагадаа хариуцуулсан байсан.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан