gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Э.Батшугарын "мөрөөдөл" биеллээ

Х.Көгершин
Улс төр
2021-10-18
2080
Twitter logo
Х.Көгершин
2080
Twitter logo
Улс төр
2021-10-18
Э.Батшугарын "мөрөөдөл" биеллээ

УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул ийнхүү нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүссэн юм.

Нэмэлт санал хураалтын урьдчилсан дүнгээр 28 дугаар тойрог буюу СХД-т МАН-аас нэр дэвшигч Энхбаярын Батшугар 28537 сонгогчийн буюу олонхийн санал авч УИХ-д тус дүүргийг төлөөлөхөөр боллоо.

Э.Батшугар уг тойрогт хоёр дахь удаагаа өрсөлдөж буй юм. Тодруулбал "Та бидний эвсэл"-ээс 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуульд СХД-т өрсөлдсөн ч "өвдөг шороодсон". Харин 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН, МАХН-ын нэгдсэн хамтын ажиллагааны тохироогоор эрх баригч хүчнээс нөхөн сонгуульд нэр дэвших эрхмээр Н.Энхбаярын хүү Э.Батшугар эртнээс яригдсан нь биеллээ олж, МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар СХД-ийн нөхөн сонгуульд түүнийг нэр дэвшүүлэхээр 95 хувийн саналаар дэмжсэн юм. 

Түүний намтар түүхийг нь сөхвөл 1987 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. АНУ-ын Калифорни мужийн ахлах сургууль, АНУ-ын Массачусетс мужийн Уолтхэмд байрлах Бэнтлигийн их сургуульд санхүүч, эдийн засагч мэргэжлээр суралцан төгссөн. 

Ажлын гараагаа АНУ-аас эхлүүлэн “Жи Пи Морган” /JP Morgan/ хөрөнгө оруулалтын банканд 2008-2011 онд ажилласан, Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр 2012-2016 онд ажилласан бол түүнээс хойш бизнес эрхэлж байгаа аж. Мөн одоогийн байдлаар МАН-ын Бага хурлын гишүүн болон Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Харин хөрөнгө орлогын мэдүүлгийн тухайд

  • Өөрийн орлого: 92.6 сая төгрөг 
  • Гэр бүлийн орлого: 704 сая төгрөг 
  • Орон сууц, барилга байгууламж: 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий нийтийн орон сууц 
  • Тээврийн хэрэгсэл: 236 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл  
  • Хадгаламж: 162 сая төгрөг 
  • Зээл: 2 тэрбум төгрөг 
  • Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Эскон ХХК, Хаттан интернейшнл ХХК, Милленниум капитал интернейшнл ХХК, Милленниум энтертайнмент ХХК, Момиэд ХХК, Милленниум финанс ББСБ ХХК, Содмаргад ХХК, ЗГМС ХХК, Засгийн мэдээ ХХК, ЗМС ХХК, Эс Си Эн Майнинг ХХК, Рескон ХХК, Медиахолдинг ХХК, Ремиф ХХК, Монфарм трейд ХХК, Монсамил ХХК 

Э.БАТШУГАРЫН УИХ-ЫН ГИШҮҮНИЙ СУУДАЛ ЯМАР "ҮНЭТЭЙ" БАЙВ?

Тэрбээр УИХ-ын сонгуульд хоёр удаа өрсөлдсөн бөгөөд 2020 оны УИХ-д зарцуулсан зардлын тайлангаас харахад Э.Батшугар 481.4 сая төгрөг зарцуулжээ. Харин энэ удаагийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн зардлын явцад хийсэн аудитын тайланд Э.Батшугарт нийт 350 сая төгрөгийн хандив цугларчээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан