gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Танин мэдэхүй: Ардын зураач Л.Гаваа

Боловсрол
2010-02-18
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2010-02-18
Танин мэдэхүй: Ардын зураач Л.Гаваа

Танин мэдэхүйн булангийн энэ удаагийн дугаартаа Монголын урлагийн түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан Ардын зураач Л.Гаваагийн талаарх материалыг та бүхэндээ хүргэж байна.

Л.Гаваа 1920 онд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шар тойром гэдэг газар төрсөн тэрээр ах Борынхоо гар дээр 8 нас хүртлээ бойжиж, эхээсээ ахтайгаа хоёул өнчирч сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр Улаанбаатар хотод иржээ. Хотод ирээд 1928 онд Цэргийн бага сургуульд орж нас бага учир 1929 онд Үлгэр жишээ дунд сургуульд шилжин сурчээ. Тэрээр Д. Сүхбаатарын хөшөөг бүтээхээр ирсэн Оросын мэргэжилтэн И. Померанцев багшаар зураг зурахыг заалгажээ. Тэрээр Гавааг Хэвлэх үйлдвэрт Марзан Шаравын туслахаар ажиллаж байхад нь өөрийн дагалдангаар 13 настайд нь авсан гэдэг. Л. Гаваа 1934 онд Багшийн сургуулийн үүдэнд төмөр утасны модон дээр наасан зарлалын дагуу Багшийн сургуулийн сурагчдын “Зургийн үзэсгэлэн”-г үзэх гэж гол хаалгаар сэм орж олон сонирхолтой зураг үзэж явтал танил Чойдогийн хөргийг хүрэн ягаан бэхээр сүүдэрлүүлэн зурсныг харж маш гайхан улмаар өөрийнхөө зургуудыг хар, хөх бэхээр сүүдэрлүүлэн дуурайж зурдаг байжээ.

1943 онд Зураг урлалын газрын дарга Д. Чойдог Гавааг Намхайцэрэнтэй хамт томилолтоор Хөвсгөл аймагт явуулжээ. Ингээд Гаваа Хөвсгөл далайг хойд талаас нь харж салхилсан байдалтай зурсан “Хөвсгөл” хэмээх судалбарыг нь Д. Чойдог сайн болж хэмээн дүгнээд “Цаатан” гэдэг тосон будгийн зургийг нь засваргүйгээр үзэсгэлэнд тавьж байжээ.

1944 онд Б. Ринчен, Ю.В Тарич нарын зохиосон “Цогт тайж” хэмээх түүхийн том кинонд Л.Гаваа мэргэжлийн дагуу тайз чимэглэл болон бусад зүйлийг зурсан юм.

1950 онд Л. Гаваа Ленинград хотын Репиний нэрэмжит Уран зургийн академид суралцаж байхдаа К.И.Померанцев багшийнхаа зурсан зураг, түүний гэргий барималч В.И Шаршуны баримлуудыг ар гэрийнхнээс нь худалдан авах тухай жагсаалт гаргаж, Москва дахь манай ЭСЯ-аар дамжуулан тавьсан хүсэлтийг нь Д.Чойдог дэмжиж дээрх бүтээлүүдийг авсан нь манай архивт хадгалагдаж байдаг юм. Д. Чойдог улмаар багш К.И Померанцевын уран бүтээлийн томоохон үзэсгэлэнг 1955 оны 12-р сард Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гарахад нээлтэнд нь Л.Гаваагийн хэлэх үгийг Д.Чойдог өөрийн биеэр хянаж зөвлөж байжээ. Д. Чойдог уран зургийн ур чадварын талаар хэлэхдээ “Бийрээр зурсан мөр тэмдэг буюу будалт бичлэгийн аясыг хэн ч мэдэхийн аргагүй болтол нарийн чадварлаг зурахыг хичээж бай” гэж ярьдаг байсан байна. “Орчин тойрноо үргэлж судалж, их ажигч бай. Харсан мэдсэнээ яг тогтоож, цээжтэй зураач бол, цаг үргэлжийн оролдлогоор хөдөлмөр бүтээлийн дээдэд хүрэх хэрэгтэй” гэж захьдаг байв.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Л.Гаваа Театрын музейг байгуулах ажилд Д.Гүрдорж, эрдэмтэн Э. Оюун нарын хамт хичээн зүтгэж ажилласан байна. Өөрийн хүсч мөрөөдөж явсан Театрын музейнхээ нээлтийг үзэж чадаагүй ч түүний үйлсийг үргэлжлүүлэн хамтрагчид нь 1991 оны гуравдугаар сарын 28-нд Олон улсын театрын өдрөөр нээсэн юм.

Л.Гаваагийн Монголын урлагт оруулсан нөр их хөдөлмөрийг үнэлж Соёл урлагийн хөгжлийн хорооны шийдвэрээр “Гаваагийн өвийг хамгаалах комисс”-ыг Ардын зураач Н.Цүлтэмээр удирдуулан байгуулж, энэ комиссын цаашдын үйл ажиллагааг охин Туул нь хариуцан, Театрын музейн дэргэд ажиллаж байжээ.

Л.Гаваа нь тайз чимэглэлийн анхны зураач бөгөөд манай улсын урдаа барьдаг зураачдын нэг юм. Тэрбээр 71 насандаа хорвоог орхижээ.

Төр засаг Л. Гаваагийн бүтээлийг өндрөөр үнэлж 1946 онд Төрийн шагнал, 1956 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, 1975 онд Ардын зураач цолоор шагнажээ.

Ашигласан материал: Зураач Л.Гаваа-ийн тухай Зураач Чойдогийн гэргий Цэрэндулам гуайн бичсэн дурсамжаас авсан болно. Мөн 1981 оны Урчуудын эвлэлийн хорооны гаргасан “Зураачдын намтар”-аас авсан. Зургуудыг Монголын уран зургийн галлерейн сайтаас авсан ба бусад зураачийн уран бүтээлийг сонирхъё гэвэл энэ сайтад орж үзээрэй.

More.blog.gogo.mn

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан