"Уянга хийцийн гэр" ХХК-ийн ерөнхий захирал Д.Сүхээтэй ярилцлаа.
-Та
Өвөрхангайнх уу. Танай компанийн нэрийг
сонсоод л тэгж бодлоо..?
-Тийм
ээ, би Өвөрхангайн Бат-Өлзийтийнх.
-Танай
компани хэзээнээс гэр үйлдвэрлэж эхэлсэн
юм бэ?
-1993
оноос хойш гэр үйлдвэрлэж байна. Манай
аймагт "Уянга", "Бат-Өлзий",
“Хужирт"-ын гээд гурван үйлдвэрт гэр
хийдэг байлаа. 1990-ээд оны үед бүгд хаалгаа
барьсан. Манай ээж, аав ч тэр үеийн нэгдэл
дундын үйлдвэрт ажилладаг байлаа.
-Яг
юуг нь хийдэг байсан бэ?
-Тэнд
гэрийн унь, ханыг жинхэнэ хийдэг байлаа
шүү дээ. Манай нутагт өвөлдөө цас их
орно оо. Их цасан дунд аав, ээжийгээ
дагаад мод бэлтгэхэд нь хамт явдаг
байлаа. Тэгээд л аав маань энэ мод цуурна,
энэ цуурахгүй гээд л зааж өгдөг байсан.
Энэ тухай ямар номонд бичих биш дээ.
Тиймээс тэднээсээ л сурч, дээр нь
өөрийнхөө мэдрэмжийг ашиглаж модоо
олно доо.
-Та
ямар мэргэжилтэй вэ?
-Би
хуучнаар ЗХУ-д уул уурхайн инженерийн
мэргэжлийг эзэмшсэн хүн. Сургуулиа
төгсч ирээд 1992 он хүртэл мэргэжлээрээ
багагүй жил ажилласан. Хувийн алтны
үйлдвэрт ажиллаж байлаа. Зүүнхараад
өөрийн алтны үйлдвэртэй ч болж үзсэн.
Байгаль орчинд нөлөөтэй юм гээд больсон
доо. Машин механизмын баазад ч ажиллаж
л байлаа. Тэгээд л "Алтан дорнод",
"Сэлэнгэ дорнод Монгол" зэрэг
компанийнхантай танилцсан. Тэгээд тэр
компаниудад гэр хэрэгтэй гэхээр нь би
гэр хийж нийлүүлж эхэлсэн дээ. Ингээд
л энэ бизнесээ 1992 оноос эхэлсэн гэх үү
дээ.
-Иргэд
"Уянгын" гэр л авна гэж ярих юм. Энэ
юундаа байна?
-"Уянга"
хийцийн брэнд нь цуулбар модоор унь
болон ханаа хийдэгт л байгаа юм. Мөн
"Уянгын" эрээн гэр гэж ярьдаг даа.
Өөрийн гэсэн хээ угалз зэрэгт нь ч бас
болдог байх.
-Цуулбар
модоо хаанаас авдаг вэ. Нутгаасаа юу?
-Тэгнэ
ээ. Цуулбар модыг тэр бүр хүн таньдаггүй.
Тийм мод элбэг байдаггүй болохоор энэ
тал дээр мэргэшсэн нутгийн хүмүүстэй
гэрээ хийж модоо худалдаж авдаг. Ер нь
бол 1000 модноос хоёр нь цуулбар байх
жишээтэй. Модыг цуулбар мөн эсэхийг нь
сорил тавьж байж мэддэг. Би хэдийгээр
таван настайгаасаа аав, ээжийгээ дагаж
гэрийн мод хийхэд нь хамт явсан хэр нь
одоо ч цуулбар, цуулбар биш модоо
ялгадаггүй. Тэгэхээр энэ нь их нарийн
мэдрэмж шаардсан ажил л даа.
-Мод
ховордож байгаа гэлээ. Үнэд нь өөрчлөлт
орж байна уу. Ер нь хэдий хугацаанд
өөрчлөгдөж байна?
-Өөрчлөгдөнө.
Ховордохоороо мод нийлүүлэх зай нь
ихсэж байна. Үүнийгээ дагаад үнэ байнга
өснө дөө.
-Нөхөн
сэргээлт хийдэг биз дээ?
-Хийлгүй
яахав. "Нэгийг огтлоод, хоёрыг суулга"
гэдэг л болж байна. Ойжуулах ажилд
цаашдаа ч их оролцох болно.
-Таван
ханатай гэр хийхэд хэр зэрэг мод ордог
вэ?
-Шалыг
нь оруулалгүйгээр тооцвол хоёр шоо метр
мод орно. Шаланд 1.5 шоо метр хуурай мод
орно доо.
-Танайх
хэдэн янзын, хэдэн ханатай гэр хийдэг
вэ?
-Бид
2-20 ханатай, сийлбэртэй болон эрээн гэр
хийдэг. Хамгийн эрэлт ихтэй нь 4-5 ханатай
гэр.
-Үнийн
хувьд..?
-Зах
зээлийн үнээрээ л зарна. Үнэ чанар, иж
бүрдэл зэргээсээ хамаарна. Дан, давхар
бүрээстэй юу гэх зэрэг.
-Танай
компани хэдэн ажилтантай билээ?
-Нийт
60 гаруй ажилчинтай.
-Монгол
гэрийг улирал харгалзахгүй хийнэ биз.
Аливаа бизнест өөрийн гэсэн борлуулалт
нь нэмэгддэг улирал бий. Танай
бүтээгдэхүүний хувьд?
-Тэгнэ
ээ. Ер нь бол манай сезон тавдугаар
сараас арваннэгдүгээр cap хүртэл
үргэлжилдэг. Бусад улирлыг бодвол эрэлт
ихтэй гэсэн үг.
-Сүүлийн
үед гадаадын иргэд Монгол гэрийг ихэд
сонирхож, худалдан авдаг болжээ. Танайх
бүтээгдэхүүнээ гадаадад гаргадаг биз?
-Экспортын
гэрээ хийдэг. Англид л гэхэд "Жинхэнэ
Монгол гэр" гэдэг нэртэй компани бий.
Тэр компани баруун европт Монгол гэр
захиалгаар нийлүүлдэг юм.
-Англичууд
юм уу?
-Тийм
ээ. Надтай хамт авахуулсан зураг нь бий
/үзүүлэв/.
-Тэдэнд
Монгол гэрийг ямар үнээр нийлүүлдэг
вэ?
-Бид
2 000 ам.доллараар борлуулдаг. Тэд 5 000
ам.доллараар борлуулдаг юм билээ.
Өөрсдийнхөө сайтад Монгол гэрийн зургийг
тавиад санал болгож буй үнээ тавьсан
байна лээ.
-Өөрсдөө
шууд 5000 ам.доллараар нь борлуулж болдоггүй
юм болов уу?
-Тэр
тийм амар биш ээ. Тэд бүх зүйлийг хуулийн
дагуу хийж, зохих татвараа төлдөг юм
билээ. Дээр нь гааль, тээврийн зардал
нэмэгдэнэ. Хэцүү дээ хэцүү.
-Ганц
танай компани ч биш бусад гэр хийдэг
компани бүтээгдэхүүнээ экспортлож
байгаа байх тийм үү?
-Тэгэлгүй
яахав. Тэд ч гэсэн өөр компанитай гэрээтэй
ажилладаг байх. Энэ тохиолдолд бид
чанарыг эрхэмлэх ёстой. Хэт мөнгө хөөгөөд
чанаргүй, хямдхан гэр нийлүүлээд Монгол
гэрийн нэр хүндийг унагачих вий гэдэгт
санаа зовдог. Гадныханд Монгол гэрийг
"нэг удаагийнх" гэдэг сэтгэгдэл
төрүүлчихвэл болохгүй биз дээ. Нэг
бариад л буулгахад хамаг унь, хана нь
хугачаад унавал ямар сайн байхав дээ.
Тиймээс гэр борлуулах гэж байна гээд
үнээр өрсөлдөх хэрэггүй. Зарим нь модны
захаас мод аваад шууд л гэрийн мод
хийгээд эхэлдэг. Ингэж нойтон модоор
хийсэн гэр яаж чанартай байх вэ. Ер нь
гэрийн мод хийдэг л бол хэдэн жилийн
өмнөөс модоо аваад нөөцлөх хэрэгтэй.
Ингэж байж л хуурай сайн модоор чанартай
бүтээгдэхүүн хийнэ шүү дээ. Дээр нь
гэрээ ямар будгаар будах вэ гэдэг нь
чухал.
-Тэгнэ
дээ. Цаг агаарт нь тааруулж будгаа сонгох
хэрэг гардаг байх, тийм үү?
-Европт
нийлүүлэх гэрийг тухайн улсын будгаар
буддаг. Япон, Солонгост нийлүүлэх гэрийг
ч мөн адил. АНУ стандарт тогтоогоод,
Хятад улсад үйлдвэрлэсэн будгаар будсан
аливаа бүтээгдэхүүнийг авахгүй байх,
улсын хилээр нэвтрүүлэхгүй байх
шийдвэртэй.
Америкт нийлүүлсэн өөр нэг компанийн гэр ийм шалтгаанаар буцсан байна лээ. Учир нь Хятадад үйлдвэрлэсэн будгаас хүнд металл илэрсэн гэнэ лээ. Мөн тус улсын хилээр Хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн тоглоомыг нэвтрүүлдэггүй.
-Харин
Монголд..?
-Хятад
будаг л хэрэглэж байна шүү дээ. Хойч
үеийнх нь үр дүнг тооцохгүй ашгаа бодоод
ихэнх компани хятад будгийг хэрэглэж
байна. Хүнд металлтай гэхээр хүнийг
яваанд нь хордуулна гэсэн үг. Хэцүү
байгаа биз.
-Иргэд
гэр захиалахдаа ямар будгаар будуулна
гэж байна?
-Хүмүүс
ч эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг
болжээ. Нарийн учрыг нь хэлэхээр биед
хор нөлөөгүйг нь л сонгодог. Бид ихэвчлэн
Германы будгийг санал болгодог. Тэр
тохиолдолд гэрийн үнэд үнийн зөрүү
гардаг.
-Та
энэ Англи хүнтэйгээ яаж танилцсан юм
бэ?
-Интернэтээр
танилцсан. Монголд гурван ч удаа ирсэн.
Монголд ирээд гэр хийдэг хэд хэдэн
компанийн үйл ажиллагаатай танилцсан
гэнэ лээ. Бас зах зээлийн судалгаа хийсэн
гэсэн. Тэгээд л манайхыг сонгон хамтран
ажиллах гэрээ хийсэн дээ. Бид хамтарч
ажиллаад таван жилийн нүүр үзэж байна.
-Чанарын
тал дээр ямар нэг асуудал гардаг уу?
-Асуудал
гардаггүй. Удахгүй бид ачилт хийнэ.
Захиалгаа интернэтээр өгдөг. Бүрээсний
халз нь ийм байна, өнгө нь ийм гээд л
бүгдийг нь кодоор өгдөг. Бид кодоор
харьцдаг гэх үү дээ. Түүнийхээ дагуу л
захиалгаа хийж нийлүүлнэ.
-Өмнө
нь манайд Голланд хүн ирээд гэрийн мод
хийдэг Өвөрхангайн айлд зусаад сурч
аваад нутагтаа очоод хийгээд зарж байна
гэж дуулсан. Энэ тухай дуулж мэдэв үү?
-Дуулахаар
барах уу. Би бүр Голландад очсон шүү
дээ. Үйлдвэрийг нь ч үзсэн. Манай гэртэй
харьцуулашгүй муу л даа. Үнэхээр чанар
муутай гэр хийж байсан. Дуурайлгаж л
хийсэн хэрэг. Унь, ханаа шууд л зүсээд
хийчихсэн. Байнга л хугардаг гэж байсан.
Голландчууд чанаргүй, хуурамч гэр хийж
байгааг нь мэдсэн байна лээ.
-Би
Монголд нэг ирээд байхад нь уулзаж яриа
авч байсан юм. Тэр унийг казахууд шиг
матах аргаар хийж сурсан гэж байсан.
Тэгж хийж үү?
-Тийм
юм байхгүй ээ.
-Тотгоо
бөөрөнхий хийж үү?
-Янз
янзаар л хийх гэж оролдсон байна лээ.
-Монгол
гэрийн хэлбэр загварыг өөрчлөөд Монголын
Оюуны өмчийн газраар патент авах гэж
ирсэн гэсэн, өгөөгүй байх аа?
-Юу
гэж өгөх вэ. Би энэ бүр Францад байхдаа
сонсоод Монголд ирүүтээ л Оюуны өмчийн
Чинбат даргатай уулзаж энэ тухай хэлсэн.
Ер нь энэ тухай нарийн ойлголт байхгүй
байна билээ. Монголын төлөө Франц хүн
санаа зовж байгаа юм шүү дээ. Ийм хүн,
ингээд явж байна гэж анх Франц хүнээс
л сонссон. Би тэр үед Францад болсон
бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож
байсан юм.
Намайг Монгол гэр хийдэг гэхээр надтай ирж уулзсан гэнэ лээ. Тэр хүн надад "Монгол гэрээ патентлуулж аваарай" гэж байсан. Бас "ингэж байгаад хүний өмч болох вий. Монголд очуутаа л танайд ямар хууль байдаг тэр хуулийнхаа дагуу бүгдийг хийгээрэй" гэж билээ. Тэр хүн тэндхийн оюуны өмчийн газарт ажилладаг гэж байсан. Би Монголдоо ирээд нэг хэсэг хөөцөлдөж байгаад ажилдаа дарагдаад орхисон доо. Энэ талаар дорвитой зөвлөх хүн ч олдоогүй.
-Монгол
гэрийг олон өрөө байртай адилханаар нь
холбох болжээ. Аятайхан болсон байна
лээ. Танайх тэгж хийж өгөх үү?
-Өгнө
өө. Оюутолгойнхон тэгж хийсэн шүү дээ.
Голд нь арван ханатай, тойруулаад таван
ханатай долоон гэр барьсан. Гол том гэр
нь төв ажлын байр нь. Бусад гэрт нь бусад
албад байрлана. Нэг жижиг гэрт хоолны
газар нь байрлах жишээтэй. Шалнаасаа
халдаг. Ингэж бариад удаж байна аа.
-Танай
компани хэдэн оронд бүтээгдэхүүнээ
экспортлов?
-Нийт
38 оронд гаргасан байна лээ. Африкийн
орноос бусдад гэх үү дээ. Шинэ Зеландаас
хүртэл авсан.
-Африкт
гэр хэрэг болохгүй юм даа. Хэрэв баривал
эсгий нь өтөх байлгүй?
-Тэгнэ.
Ер нь экспортод бидний Монгол ахуйдаа
хэрэглэдэг эсгийг гаргахгүй шүү дээ.
Тэр стандартад нь нийцэхгүй. Экспортлох
гэрт нэхээсгүй эдлэлийн үйлдвэрээс
эсгий бүрээс авч явуулдаг, Маш сайхан
эсгий үйлдвэрлэдэг.
-Үнэ
нь?
-Ердийн
эсгийнээс хоёр дахин их үнэтэй. Нэг метр
нь 13000 төгрөг.
-Дулааны
хувьд ямар вэ?
-Ердийн
эсгийг дулаанаараа гүйцэхгүй л дээ.
Тэгэхдээ экспортод гаргахад үнэхээр
сайхан.
-Та
Монгол гэрийн шалыг заавал модон гээд
байхгүйгээр өөрчлөөд нэг үзээч?
-Уг
нь үзмээр байна, Танай сонин, энэ "Бизнес
санал" сэтгүүл дээр надад хэрэгтэй
зүйл их нийтэлжээ, Оролдоод, хийгээд
үзмээр зүйл их байна.
Төрийн байгууллагынхан юм өгсөн болж харагдах биш өгсөн шиг өгдөг л байх хэрэгтэй байна
-Тусламжид
өгсөн гэрийн бүрээсийг Хятадын нийлэг
зулхайгаар хийсэн баримт илэрсэн. Энэ
тухай та мэдээж үйлдвэрлэгчийн хувьд
дуулаа байлгүй дээ?
-Тэгэлгүй
яахав. Ийм бодлогогүй зүйл хийж болохгүй
шүү дээ. Монгол сайхан эсгий нь байхад
хятад зулхайгаар орлуулах бодол ямар
хүнд төрдөг байна аа. Үйлдвэрлэгчид
үүнийг нэгдэж эсэргүүцсэн. Би ч нэгдсэн.
Дулааны нэмэргүй, бас дээр нь галд
тэсвэргүй шүү. Даанч дээ. Энэ жилээс
дутагдлаа давтахгүй гэж амласан. Төрийн
байгууллагынхан юм өгсөн болж харагдах
биш өгсөн шиг өгдөг л байх хэрэгтэй
байна. Тэгэхгүй тендерээр хамгийн хямдыг
нь шалгаруулдаг. Хятад зулхайгаар хийсэн
бүрээсийг хэн хэрэглэх юм бэ. Өнөөдөр
нь тусламж гээд өгөхөд нь маргааш нь
зах дээр аваачаад зарчихаж байна шүү
дээ. Зараагүй ч тийм юманд хэн амьдрах
билээ дээ. Ямар ч дулааны нэмэргүй. Ийм
100 гэр хүнд өгснөөс чанартай 50 гэр өгөх
хэрэгтэй шүү дээ.
-Танайх
хоёр ханатай гэр үйлдвэрлэдэг юм байна.
Эрэлт хэр байх вэ?
-Захиална
шүү. Майхны оронд хоёр ханатай гэр
захиалж байна. Машиныхаа ард хийгээд л
явчихна. Салхи ихтэйд майхан хийсээд л
явна шүү дээ. 4-5 м/сек салхинд гэр бол
байж л байна. Саяхан Якутаас хүн ирж
хоёр ханатай гэр захиалсан. Тэд анд
явахдаа хэрэглэх гэнэ.
-Та
ер нь ойролцоо үнээр бүтээгдэхүүнийхээ
үнийг танилцуулаач. Уншигчид сонирхож
байж магадгүй?
-За
тэгье. Ойролцоо үнэ шүү. Хоёр ханатай
нь 350 мянга, дөрвөн ханатай нь 800 мянга,
таван ханатай 1.5 сая, зургаан ханатай
гэр хоёр сая байх жишээтэй. Монгол гэрт
нэг ойлгогдохгүй юм бий. Би ч өөрөө сайн
ойлгодоггүй юм. Ханынх нь тоогоор
үржүүлэх гээд байдаг. Жишээ нь, дөрвөн
ханатай гэр 800 мянга байгаа юм чинь
найман ханатай гэрийн үнэ хоёроор
үржүүлэхээр гарна гэж тооцоод байдаг.
Тийм биш. Найман ханатай нь таван сая
төгрөгийн үнэтэй шүү дээ. Гэр чинь олон
төрлийн хэмжээс, хэлбэрээс бүтдэг. Жишээ
нь пирамид хэлбэр гэж байна. Тэр бүгд
нэмэгдэнэ гэж бодох хэрэгтэй.
Нэгэнт л баталгаа гаргаж өгсөн болохоор бид хариуцах учиртай
-Монгол
гэр худалдан авах гэж буй хүнд зөвлөгөө
өгөөч?
-Хэр
их модны нөөцтэйг нь харна. Өөрсдөө хийж
байна уу гэдгийг нь бас харна. Боловсон
хүчнийг нь харна, эцэст нь тоног төхөөрөмж
нь ямар байна гэдгийг харна.
-Та
хийсэн гэртээ баталгаа өгдөг биз дээ?
-Янз
янз даа. Үнээсээ хамаардаг. Хямд гэрт
баталгаа өгдөггүй. Өндөр чанартай гэрт
гурваас дээш жилийн баталгаа өгнө.
Экспортын гэрт гурван жилийн баталгаа шаарддаг, бид өгдөг. Хэрэв энэ хугацаанд хэл ам гарвал бид хариуцна. Саяхан Францад хэл ам гарлаа. Би ажилтнаа дагуулж очоод биеэрээ үзсэн. Нойтон модноос болоод жаахан цууралт үүссэн байна лээ. Бид газар дээр нь засч өгсөн.
Нэгэнт л баталгаа гаргаж өгсөн болохоор бид хариуцах учиртай. Гадныхан ч энэ тал дээр хатуу.
-Манайхан
бол тэгэхгүй дээ?
-Зарим
нь тэгэхгүй ээ.
-Танайх
модоо хаанаас авдаг вэ. Захаас уу?
-Үгүй
ээ, яалаа гэж. Орон нутгаас нь бөөнийх
нь үнээр авдаг. Байгаль орчны гарал
үүслийн гэрчилгээтэй мод л авна. Хэрэв
бид захаас модоо авдаг бол ченжүүдийн
ашиг шингэсэн, сонголт муутай модоор
гэр хийх болно. Тэр тохиолдолд наанадаж
л гэрийн үнэ өснө биз дээ.
-Манай
компани жилд нийт хэдэн гэр экспортлож
байна?
-Бид
жилдээ 100 гаруй гэр экспортлодог.
-Жилд
хэдэн гэр хийдэг гэлээ?
-Бид
дунджаар мянган гэр хийдэг.
-Ингээд
тооцохоор өдөрт?
-Өдөрт
таван гэр хийдэг гэсэн үг.
-Бүтээмж
өндөртэй юм аа. Та бүхэн захиалгаар гэр
хийнэ тийм үү. Захиалгыг их богино
хугацаанд гүйцэтгэх нь ээ?
-Тэгнэ
ээ. Бидэнд хийсэн бэлэн гэр ч байдаг.
Бид захиалгагүй үед хамгийн эрэлт ихтэй
дөрөв, тав болон зургаан ханатай гэрийг
хийгээд нөөцөлдөг.
-Сийлбэртэй
гэр хийхэд их хугацаа зарцуулна биз?
-Манай
компани хоёр сийлбэрчтэй. Тэд жилд тав
болон зургаан ханатай хоёр л гэрийн мод
сийлдэг. Их хөдөлмөр орно шүү. Ёстой л
уран хүний, дархан ухаан зарж хийнэ дээ.
-Сийлбэрчид
өөрсдөө мэдээд хээгээ сийлэх үү, аль
эсвэл?
-Зураг
үзүүлнэ. Тухайн захиалагчийн мэнгэ
төөрөг, ээлтэй чулуу энэ тэр гээд сонголт
их бий л дээ. Сийлбэртэй гэрийн тооныг
ихэвчлэн 12 жилтэй сийлдэг. Бид морио
дээдэлдэг. Гэсэн хэдий ч хойморт нь
гаргаж сийлдэггүй. Монгол цагийн байрлал
ямар байна түүгээр л сийлнэ. Морин цаг
гэхэд нар голлохоос өмнө зүүн урд зүгт
байна гэж тооцож сийлэх жишээтэй.
Тэгэхээр иргэд тооноо харж нараараа цагаа мэдэх нь. Ер нь бол уламжлалаа сэргээж байна гэсэн үг.
-Та
эсгийний үйлдвэртэй гэж ярилаа?
-Өдөрт
дөчин гэрийн эсгий үйлдвэрлэдэг. Ноднин
хүнээс энэ эсгий хийдэг үйлдвэрээ
худалдаж авсан. Үйлдвэртээ зориулж
байшин худалдаж авсан. Гайгүй сайн
ажиллаж байна.
-Ноосоо
хаанаас авдаг вэ?
-Хөдөөгийн
малчдаас.
-Үнэ
нь ямар байна?
-Нэг
кг нь 400 төгрөг байна. Ченжээр дамжвал
600 төгрөг байна.
-Өөрсдөө
явж ноосоо авах уу?
-Тэгнэ.
Зунөөрөө явж ноосныхоо гэрээг хийнэ
дээ. Гэрийн цагаан бүрээсээ ч бид оёно.
-Тэгэхээр
энэ бүгд орсон үнэ байх нь ээ?
-Тийм
ээ. Дотроо бас хөшигтэй. Ер нь л тавилгаа
тавихад бэлэн гэр гэсэн үг.
-Таван
ханатай гэрийн энгийн бүрээс ямар үнэтэй
вэ?
-45.000
төгрөг байдаг. Бид бас дөрвөн талдаа
халзтай гэрийн бүрээс оёдог. Үүнд их
нарийн ур шаарддаг. 10 см л хазгай оёвол
тэр бүрээс хэрэггүй болно. Материал
сайтай. Ийм бүрээс 170-180 мянган төгрөгийн
үнэтэй. Жирийн бүрээсэн дээр халз оёж
болохгүй л дээ.
-Бүрээсээ
цуу ямбуугаар хийдэг үү?
-Тэгнэ
ээ. Гадныхан нийлэг материалыг ёстой
үзэхгүй шүү дээ. Манайхан ч ялгаагүй.
-Монгол
гэрийн шал зарим нь гадуураа ил гарчихсан
байдаг. Ер нь ямар байх ёстой юм бэ.
Өөрийн тогтсон стандарт гэж байна уу?
-Монгол
гэрийн шал гадуураа ил гарах учиргүй л
дээ. Ер нь дотуураа шалтай бол сайн. Тэр
цагт салхи, шороо, ус гээд ороод байхгүй.
Тогтсон стандарт гэж байхгүй. Бидэнд
өөрсдийн гэсэн гэр хийдэг хэмжээс бий.
-Та
малтай юу?
-Би
малтай. 1000 орчим хонь байна. Би дандаа
хурдан угшлын нэлээд хэдэн адуутай.
-Та
морь уядаг уу?
-Уяна
аа. Морио Улсын заан Д.Долгорсүрэнтэй
хамт уядаг. Миний морьд дөрвөн түрүү,
найман айраг авсан. Би нийслэлийн алдарт
уяач л даа.
-Тийм
үү. Таны морьд хаанахын угшилтай вэ?
-Газар
газраас авсан хурдан адуутай. Сүүлийн
үед Англи, Францын гээд гадаадын голдуу
хурдан угшлын цэвэр
цусны адуу сонирхдог болсон. Би ганц
хоёр азарга тавьсан. Тэдний угшлын адуу
гарч л таараа.
Англиас авчирсан нэг дааганы зураг энд байх ёстой. Даага гэхэд манай их насны морьдтой биеэр ижил байгаа биз /харуулав/. Дөрөв, таван жилийн дараа азарга болохоор нь тавина даа. Үр төл нь хаачих вэ дээ.
-Та
энэ даагаа хаанаас худалдаж авав?
-Англиас
авчирсан. Гарал үүслийн бичиг энэ тэр
гээд зөндөө ажил болдог юм билээ. Оросоор
дамжуулна. Манайхан ер нь зөндөө авчирч
байна даа. Энэ төрлийн бизнес хийдэг
хүмүүс бий. Би ганцыг л авчирсан.
-Ийм
даага ямар үнэтэй байх вэ?
-Монголоос
авбал үнэтэй. 25 000 ам.доллараас дээш л
байгаа. Би судалж үзсэн л дээ. Өвөрмонголд
нэг морин тойруулга байгуулагдсан байна
лээ. Эрээн хотоос цааш таван км-ын зайтай.
Би өөрөө очиж үзсэн л дээ. Тэнд Араб,
Англи, Франц гээд л дэлхийн шилдэг цэвэр
цусны бүх л адуу бий. Монгол адуу хүртэл
байсан. Өвөрмонгол залуу хоёр жилийн
өмнө арилжааны зорилгоор энэхүү
тойруулгыг байгуулсан юм билээ. Одоо
бүр ч өргөжөө байлгүй дээ. Монголчууд
моринд дуртай юм болохоор тэрийг нь авч
л таарна байх. Удахгүй Эрээнээс эрээн
даавуу биш хурдан удмын адуугаа зөөдөг
болох байх.
-Та
Өвөрмонголчуудын барьдаг гэрийг үзсэн
үү. Манайхаас өөр байна уу?
-Үзсээн.
Хэлбэр, дүрсийн хувьд өөр шүү дээ. Мод
нь ч өөр. Унь нь богино, тооно томтой
гээд л тоочвол их юм бий. Манайхаас шал
өөр. Монголын гэр ч дотроо өөр шүү дээ.
Казах гэр байна. Бөмбөгөр хэлбэртэй.
Завхан тал руугаа бас өөр. Том тоонотой,
урт уньтай байх жишээтэй. Манай найман
ханат шиг том. Бид төв халхын гэр л
хийдэг.
-Та
энэ тал дээр судалж хийсэн зүйл бий юу?
-Ажил
болгож хийсэн зүйл алга. Одоо ч бизнесдээ
л илүү анхаарч байна даа.
-Та
ажилчдаа хэрхэн сонгож авдаг вэ?
-Манай
ажилчид ихэвчлэн модны үйлдвэрт өмнө
нь ажиллаж байсан. Говь-Алтай, Хөвсгөл,
Тосонцэнгэлийн модны үйлдвэрт ажиллаж
байсан залуус ч бий.
-Сүүлийн
үед үйлдвэрлэл эрхлэхэд боловсон хүчний
асуудал хүнд байна гэж байсан. Үйлдвэрлэлийн
нарийн технологид суралцчихаад яваад
өгдөг гэсэн. Тийм зүйл гарч байна уу?
-Тийм
зүйл байна. Хувь хүний асуудал болохоор
түүнийг зохицуулах аргагүй. Харин ч тэр
хүний хийсэн гэрээс илүүг хийхийг бодно
шүү дээ.
-40.000
айлын орон сууц гээд л ярьж байна. Гэр
хорооллыг орон сууцжуулна гэж байна.
Энэ бүгд танай үйлдвэрлэлд нөлөөлөх
болов уу?
-Нөлөөлөхгүй
дээ. Хөдөө орон нутаг, мал ахуй байхад
Монгол гэр байж л таарна. Байшин бариад
малаа маллана гэж байхгүй. Лав л миний
энэ насанд байхгүй байхаа.
-Та
бүхэн гэрээ хөдөө орон нутагт авч очиж
борлуулдаг уу?
-Одоогоор
өөрсдөө л ирж авч байна даа. Хүмүүс нэг
нэгнээсээ мэддэг дээ. Нэгнийх нь шинэ
гэрт найр хийхэд л бусдад сурталчилгаа
болдог. Хаанаас, ямар гэр авбал сайн
болохыг мэддэг болж дээ. "За хүү том
болж байна, тэдний тээр жил барьсан тэр
гэр их сайн юм. Тийм л гэр авъя" гээд
л эртнээс төлөвлөнө шүү дээ. Тэгээд л
ноолуураа борлуулчихаад л хотод ирж
гэр аваад л буцна даа. Хөдөөнийхөө
ихэвчлэн тэгдэг.
-Монгол
гэрт европ тавилга тавихгүй нь ойлгомжтой.
Танайх тавилга хийдэг үү?
-Хийнэ
ээ. Бид бүгдийг хийнэ.
-Ямар
үнэтэй байхав?
-Иж
бүрэн тавилга хоёр ортой нь дунджаар
700 мянган төгрөг байна. Сонголтоос
шалтгаална. Майга хөлтэй
ширээ, сандал гэж байна. Майга сандал
20 мянга байхад шулуун хөлтэй сандал
3500 төгрөгийн үнэтэй байх жишээтэй.
-Шалгүй
гэр ямар үнэтэй байх вэ?
-Шал
зузаан нимгэнээсээ шалтгаалаад үнэ нь
янз янз. 150-200 мянган төгрөгийн дундаж
үнэтэй.
-Зуух
хийдэг үү?
-Хийнэ.
Гууль, хөнгөн цагаанаар тоноглож хүртэл
хийнэ.
-Зарим
нь паркетан шалтай, цонхтой гэр хийлгэж
байна. Танайд захиалбал хийх үү?
-Хийнэ
ээ.
-Ингэж
хэлбэр дүрсийг нь өөрчиллөө гээд нэмэгдэл
хөлс авах уу?
-Авахгүй.
Бүтцийн өөрчлөлт байхгүй, хэлбэрийн
өөрчлөлт орж байгаа болохоор нэмэгдэхгүй.
Харин шалыг өөр үнэтэй модоор хийж буй
болохоор үнэ нь өөрчлөгдөнө.
-Ханаа
гуулин хадаасаар үддэг. Тийм үдээс байна
уу?
-Байлгүй
яахав. Манайд бүгд бий.
Г.Энхтуяа
"Уянга хийцийн гэр" ХХК-ийн ерөнхий захирал Д.Сүхээтэй ярилцлаа.
-Та
Өвөрхангайнх уу. Танай компанийн нэрийг
сонсоод л тэгж бодлоо..?
-Тийм
ээ, би Өвөрхангайн Бат-Өлзийтийнх.
-Танай
компани хэзээнээс гэр үйлдвэрлэж эхэлсэн
юм бэ?
-1993
оноос хойш гэр үйлдвэрлэж байна. Манай
аймагт "Уянга", "Бат-Өлзий",
“Хужирт"-ын гээд гурван үйлдвэрт гэр
хийдэг байлаа. 1990-ээд оны үед бүгд хаалгаа
барьсан. Манай ээж, аав ч тэр үеийн нэгдэл
дундын үйлдвэрт ажилладаг байлаа.
-Яг
юуг нь хийдэг байсан бэ?
-Тэнд
гэрийн унь, ханыг жинхэнэ хийдэг байлаа
шүү дээ. Манай нутагт өвөлдөө цас их
орно оо. Их цасан дунд аав, ээжийгээ
дагаад мод бэлтгэхэд нь хамт явдаг
байлаа. Тэгээд л аав маань энэ мод цуурна,
энэ цуурахгүй гээд л зааж өгдөг байсан.
Энэ тухай ямар номонд бичих биш дээ.
Тиймээс тэднээсээ л сурч, дээр нь
өөрийнхөө мэдрэмжийг ашиглаж модоо
олно доо.
-Та
ямар мэргэжилтэй вэ?
-Би
хуучнаар ЗХУ-д уул уурхайн инженерийн
мэргэжлийг эзэмшсэн хүн. Сургуулиа
төгсч ирээд 1992 он хүртэл мэргэжлээрээ
багагүй жил ажилласан. Хувийн алтны
үйлдвэрт ажиллаж байлаа. Зүүнхараад
өөрийн алтны үйлдвэртэй ч болж үзсэн.
Байгаль орчинд нөлөөтэй юм гээд больсон
доо. Машин механизмын баазад ч ажиллаж
л байлаа. Тэгээд л "Алтан дорнод",
"Сэлэнгэ дорнод Монгол" зэрэг
компанийнхантай танилцсан. Тэгээд тэр
компаниудад гэр хэрэгтэй гэхээр нь би
гэр хийж нийлүүлж эхэлсэн дээ. Ингээд
л энэ бизнесээ 1992 оноос эхэлсэн гэх үү
дээ.
-Иргэд
"Уянгын" гэр л авна гэж ярих юм. Энэ
юундаа байна?
-"Уянга"
хийцийн брэнд нь цуулбар модоор унь
болон ханаа хийдэгт л байгаа юм. Мөн
"Уянгын" эрээн гэр гэж ярьдаг даа.
Өөрийн гэсэн хээ угалз зэрэгт нь ч бас
болдог байх.
-Цуулбар
модоо хаанаас авдаг вэ. Нутгаасаа юу?
-Тэгнэ
ээ. Цуулбар модыг тэр бүр хүн таньдаггүй.
Тийм мод элбэг байдаггүй болохоор энэ
тал дээр мэргэшсэн нутгийн хүмүүстэй
гэрээ хийж модоо худалдаж авдаг. Ер нь
бол 1000 модноос хоёр нь цуулбар байх
жишээтэй. Модыг цуулбар мөн эсэхийг нь
сорил тавьж байж мэддэг. Би хэдийгээр
таван настайгаасаа аав, ээжийгээ дагаж
гэрийн мод хийхэд нь хамт явсан хэр нь
одоо ч цуулбар, цуулбар биш модоо
ялгадаггүй. Тэгэхээр энэ нь их нарийн
мэдрэмж шаардсан ажил л даа.
-Мод
ховордож байгаа гэлээ. Үнэд нь өөрчлөлт
орж байна уу. Ер нь хэдий хугацаанд
өөрчлөгдөж байна?
-Өөрчлөгдөнө.
Ховордохоороо мод нийлүүлэх зай нь
ихсэж байна. Үүнийгээ дагаад үнэ байнга
өснө дөө.
-Нөхөн
сэргээлт хийдэг биз дээ?
-Хийлгүй
яахав. "Нэгийг огтлоод, хоёрыг суулга"
гэдэг л болж байна. Ойжуулах ажилд
цаашдаа ч их оролцох болно.
-Таван
ханатай гэр хийхэд хэр зэрэг мод ордог
вэ?
-Шалыг
нь оруулалгүйгээр тооцвол хоёр шоо метр
мод орно. Шаланд 1.5 шоо метр хуурай мод
орно доо.
-Танайх
хэдэн янзын, хэдэн ханатай гэр хийдэг
вэ?
-Бид
2-20 ханатай, сийлбэртэй болон эрээн гэр
хийдэг. Хамгийн эрэлт ихтэй нь 4-5 ханатай
гэр.
-Үнийн
хувьд..?
-Зах
зээлийн үнээрээ л зарна. Үнэ чанар, иж
бүрдэл зэргээсээ хамаарна. Дан, давхар
бүрээстэй юу гэх зэрэг.
-Танай
компани хэдэн ажилтантай билээ?
-Нийт
60 гаруй ажилчинтай.
-Монгол
гэрийг улирал харгалзахгүй хийнэ биз.
Аливаа бизнест өөрийн гэсэн борлуулалт
нь нэмэгддэг улирал бий. Танай
бүтээгдэхүүний хувьд?
-Тэгнэ
ээ. Ер нь бол манай сезон тавдугаар
сараас арваннэгдүгээр cap хүртэл
үргэлжилдэг. Бусад улирлыг бодвол эрэлт
ихтэй гэсэн үг.
-Сүүлийн
үед гадаадын иргэд Монгол гэрийг ихэд
сонирхож, худалдан авдаг болжээ. Танайх
бүтээгдэхүүнээ гадаадад гаргадаг биз?
-Экспортын
гэрээ хийдэг. Англид л гэхэд "Жинхэнэ
Монгол гэр" гэдэг нэртэй компани бий.
Тэр компани баруун европт Монгол гэр
захиалгаар нийлүүлдэг юм.
-Англичууд
юм уу?
-Тийм
ээ. Надтай хамт авахуулсан зураг нь бий
/үзүүлэв/.
-Тэдэнд
Монгол гэрийг ямар үнээр нийлүүлдэг
вэ?
-Бид
2 000 ам.доллараар борлуулдаг. Тэд 5 000
ам.доллараар борлуулдаг юм билээ.
Өөрсдийнхөө сайтад Монгол гэрийн зургийг
тавиад санал болгож буй үнээ тавьсан
байна лээ.
-Өөрсдөө
шууд 5000 ам.доллараар нь борлуулж болдоггүй
юм болов уу?
-Тэр
тийм амар биш ээ. Тэд бүх зүйлийг хуулийн
дагуу хийж, зохих татвараа төлдөг юм
билээ. Дээр нь гааль, тээврийн зардал
нэмэгдэнэ. Хэцүү дээ хэцүү.
-Ганц
танай компани ч биш бусад гэр хийдэг
компани бүтээгдэхүүнээ экспортлож
байгаа байх тийм үү?
-Тэгэлгүй
яахав. Тэд ч гэсэн өөр компанитай гэрээтэй
ажилладаг байх. Энэ тохиолдолд бид
чанарыг эрхэмлэх ёстой. Хэт мөнгө хөөгөөд
чанаргүй, хямдхан гэр нийлүүлээд Монгол
гэрийн нэр хүндийг унагачих вий гэдэгт
санаа зовдог. Гадныханд Монгол гэрийг
"нэг удаагийнх" гэдэг сэтгэгдэл
төрүүлчихвэл болохгүй биз дээ. Нэг
бариад л буулгахад хамаг унь, хана нь
хугачаад унавал ямар сайн байхав дээ.
Тиймээс гэр борлуулах гэж байна гээд
үнээр өрсөлдөх хэрэггүй. Зарим нь модны
захаас мод аваад шууд л гэрийн мод
хийгээд эхэлдэг. Ингэж нойтон модоор
хийсэн гэр яаж чанартай байх вэ. Ер нь
гэрийн мод хийдэг л бол хэдэн жилийн
өмнөөс модоо аваад нөөцлөх хэрэгтэй.
Ингэж байж л хуурай сайн модоор чанартай
бүтээгдэхүүн хийнэ шүү дээ. Дээр нь
гэрээ ямар будгаар будах вэ гэдэг нь
чухал.
-Тэгнэ
дээ. Цаг агаарт нь тааруулж будгаа сонгох
хэрэг гардаг байх, тийм үү?
-Европт
нийлүүлэх гэрийг тухайн улсын будгаар
буддаг. Япон, Солонгост нийлүүлэх гэрийг
ч мөн адил. АНУ стандарт тогтоогоод,
Хятад улсад үйлдвэрлэсэн будгаар будсан
аливаа бүтээгдэхүүнийг авахгүй байх,
улсын хилээр нэвтрүүлэхгүй байх
шийдвэртэй.
Америкт нийлүүлсэн өөр нэг компанийн гэр ийм шалтгаанаар буцсан байна лээ. Учир нь Хятадад үйлдвэрлэсэн будгаас хүнд металл илэрсэн гэнэ лээ. Мөн тус улсын хилээр Хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн тоглоомыг нэвтрүүлдэггүй.
-Харин
Монголд..?
-Хятад
будаг л хэрэглэж байна шүү дээ. Хойч
үеийнх нь үр дүнг тооцохгүй ашгаа бодоод
ихэнх компани хятад будгийг хэрэглэж
байна. Хүнд металлтай гэхээр хүнийг
яваанд нь хордуулна гэсэн үг. Хэцүү
байгаа биз.
-Иргэд
гэр захиалахдаа ямар будгаар будуулна
гэж байна?
-Хүмүүс
ч эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг
болжээ. Нарийн учрыг нь хэлэхээр биед
хор нөлөөгүйг нь л сонгодог. Бид ихэвчлэн
Германы будгийг санал болгодог. Тэр
тохиолдолд гэрийн үнэд үнийн зөрүү
гардаг.
-Та
энэ Англи хүнтэйгээ яаж танилцсан юм
бэ?
-Интернэтээр
танилцсан. Монголд гурван ч удаа ирсэн.
Монголд ирээд гэр хийдэг хэд хэдэн
компанийн үйл ажиллагаатай танилцсан
гэнэ лээ. Бас зах зээлийн судалгаа хийсэн
гэсэн. Тэгээд л манайхыг сонгон хамтран
ажиллах гэрээ хийсэн дээ. Бид хамтарч
ажиллаад таван жилийн нүүр үзэж байна.
-Чанарын
тал дээр ямар нэг асуудал гардаг уу?
-Асуудал
гардаггүй. Удахгүй бид ачилт хийнэ.
Захиалгаа интернэтээр өгдөг. Бүрээсний
халз нь ийм байна, өнгө нь ийм гээд л
бүгдийг нь кодоор өгдөг. Бид кодоор
харьцдаг гэх үү дээ. Түүнийхээ дагуу л
захиалгаа хийж нийлүүлнэ.
-Өмнө
нь манайд Голланд хүн ирээд гэрийн мод
хийдэг Өвөрхангайн айлд зусаад сурч
аваад нутагтаа очоод хийгээд зарж байна
гэж дуулсан. Энэ тухай дуулж мэдэв үү?
-Дуулахаар
барах уу. Би бүр Голландад очсон шүү
дээ. Үйлдвэрийг нь ч үзсэн. Манай гэртэй
харьцуулашгүй муу л даа. Үнэхээр чанар
муутай гэр хийж байсан. Дуурайлгаж л
хийсэн хэрэг. Унь, ханаа шууд л зүсээд
хийчихсэн. Байнга л хугардаг гэж байсан.
Голландчууд чанаргүй, хуурамч гэр хийж
байгааг нь мэдсэн байна лээ.
-Би
Монголд нэг ирээд байхад нь уулзаж яриа
авч байсан юм. Тэр унийг казахууд шиг
матах аргаар хийж сурсан гэж байсан.
Тэгж хийж үү?
-Тийм
юм байхгүй ээ.
-Тотгоо
бөөрөнхий хийж үү?
-Янз
янзаар л хийх гэж оролдсон байна лээ.
-Монгол
гэрийн хэлбэр загварыг өөрчлөөд Монголын
Оюуны өмчийн газраар патент авах гэж
ирсэн гэсэн, өгөөгүй байх аа?
-Юу
гэж өгөх вэ. Би энэ бүр Францад байхдаа
сонсоод Монголд ирүүтээ л Оюуны өмчийн
Чинбат даргатай уулзаж энэ тухай хэлсэн.
Ер нь энэ тухай нарийн ойлголт байхгүй
байна билээ. Монголын төлөө Франц хүн
санаа зовж байгаа юм шүү дээ. Ийм хүн,
ингээд явж байна гэж анх Франц хүнээс
л сонссон. Би тэр үед Францад болсон
бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож
байсан юм.
Намайг Монгол гэр хийдэг гэхээр надтай ирж уулзсан гэнэ лээ. Тэр хүн надад "Монгол гэрээ патентлуулж аваарай" гэж байсан. Бас "ингэж байгаад хүний өмч болох вий. Монголд очуутаа л танайд ямар хууль байдаг тэр хуулийнхаа дагуу бүгдийг хийгээрэй" гэж билээ. Тэр хүн тэндхийн оюуны өмчийн газарт ажилладаг гэж байсан. Би Монголдоо ирээд нэг хэсэг хөөцөлдөж байгаад ажилдаа дарагдаад орхисон доо. Энэ талаар дорвитой зөвлөх хүн ч олдоогүй.
-Монгол
гэрийг олон өрөө байртай адилханаар нь
холбох болжээ. Аятайхан болсон байна
лээ. Танайх тэгж хийж өгөх үү?
-Өгнө
өө. Оюутолгойнхон тэгж хийсэн шүү дээ.
Голд нь арван ханатай, тойруулаад таван
ханатай долоон гэр барьсан. Гол том гэр
нь төв ажлын байр нь. Бусад гэрт нь бусад
албад байрлана. Нэг жижиг гэрт хоолны
газар нь байрлах жишээтэй. Шалнаасаа
халдаг. Ингэж бариад удаж байна аа.
-Танай
компани хэдэн оронд бүтээгдэхүүнээ
экспортлов?
-Нийт
38 оронд гаргасан байна лээ. Африкийн
орноос бусдад гэх үү дээ. Шинэ Зеландаас
хүртэл авсан.
-Африкт
гэр хэрэг болохгүй юм даа. Хэрэв баривал
эсгий нь өтөх байлгүй?
-Тэгнэ.
Ер нь экспортод бидний Монгол ахуйдаа
хэрэглэдэг эсгийг гаргахгүй шүү дээ.
Тэр стандартад нь нийцэхгүй. Экспортлох
гэрт нэхээсгүй эдлэлийн үйлдвэрээс
эсгий бүрээс авч явуулдаг, Маш сайхан
эсгий үйлдвэрлэдэг.
-Үнэ
нь?
-Ердийн
эсгийнээс хоёр дахин их үнэтэй. Нэг метр
нь 13000 төгрөг.
-Дулааны
хувьд ямар вэ?
-Ердийн
эсгийг дулаанаараа гүйцэхгүй л дээ.
Тэгэхдээ экспортод гаргахад үнэхээр
сайхан.
-Та
Монгол гэрийн шалыг заавал модон гээд
байхгүйгээр өөрчлөөд нэг үзээч?
-Уг
нь үзмээр байна, Танай сонин, энэ "Бизнес
санал" сэтгүүл дээр надад хэрэгтэй
зүйл их нийтэлжээ, Оролдоод, хийгээд
үзмээр зүйл их байна.
Төрийн байгууллагынхан юм өгсөн болж харагдах биш өгсөн шиг өгдөг л байх хэрэгтэй байна
-Тусламжид
өгсөн гэрийн бүрээсийг Хятадын нийлэг
зулхайгаар хийсэн баримт илэрсэн. Энэ
тухай та мэдээж үйлдвэрлэгчийн хувьд
дуулаа байлгүй дээ?
-Тэгэлгүй
яахав. Ийм бодлогогүй зүйл хийж болохгүй
шүү дээ. Монгол сайхан эсгий нь байхад
хятад зулхайгаар орлуулах бодол ямар
хүнд төрдөг байна аа. Үйлдвэрлэгчид
үүнийг нэгдэж эсэргүүцсэн. Би ч нэгдсэн.
Дулааны нэмэргүй, бас дээр нь галд
тэсвэргүй шүү. Даанч дээ. Энэ жилээс
дутагдлаа давтахгүй гэж амласан. Төрийн
байгууллагынхан юм өгсөн болж харагдах
биш өгсөн шиг өгдөг л байх хэрэгтэй
байна. Тэгэхгүй тендерээр хамгийн хямдыг
нь шалгаруулдаг. Хятад зулхайгаар хийсэн
бүрээсийг хэн хэрэглэх юм бэ. Өнөөдөр
нь тусламж гээд өгөхөд нь маргааш нь
зах дээр аваачаад зарчихаж байна шүү
дээ. Зараагүй ч тийм юманд хэн амьдрах
билээ дээ. Ямар ч дулааны нэмэргүй. Ийм
100 гэр хүнд өгснөөс чанартай 50 гэр өгөх
хэрэгтэй шүү дээ.
-Танайх
хоёр ханатай гэр үйлдвэрлэдэг юм байна.
Эрэлт хэр байх вэ?
-Захиална
шүү. Майхны оронд хоёр ханатай гэр
захиалж байна. Машиныхаа ард хийгээд л
явчихна. Салхи ихтэйд майхан хийсээд л
явна шүү дээ. 4-5 м/сек салхинд гэр бол
байж л байна. Саяхан Якутаас хүн ирж
хоёр ханатай гэр захиалсан. Тэд анд
явахдаа хэрэглэх гэнэ.
-Та
ер нь ойролцоо үнээр бүтээгдэхүүнийхээ
үнийг танилцуулаач. Уншигчид сонирхож
байж магадгүй?
-За
тэгье. Ойролцоо үнэ шүү. Хоёр ханатай
нь 350 мянга, дөрвөн ханатай нь 800 мянга,
таван ханатай 1.5 сая, зургаан ханатай
гэр хоёр сая байх жишээтэй. Монгол гэрт
нэг ойлгогдохгүй юм бий. Би ч өөрөө сайн
ойлгодоггүй юм. Ханынх нь тоогоор
үржүүлэх гээд байдаг. Жишээ нь, дөрвөн
ханатай гэр 800 мянга байгаа юм чинь
найман ханатай гэрийн үнэ хоёроор
үржүүлэхээр гарна гэж тооцоод байдаг.
Тийм биш. Найман ханатай нь таван сая
төгрөгийн үнэтэй шүү дээ. Гэр чинь олон
төрлийн хэмжээс, хэлбэрээс бүтдэг. Жишээ
нь пирамид хэлбэр гэж байна. Тэр бүгд
нэмэгдэнэ гэж бодох хэрэгтэй.
Нэгэнт л баталгаа гаргаж өгсөн болохоор бид хариуцах учиртай
-Монгол
гэр худалдан авах гэж буй хүнд зөвлөгөө
өгөөч?
-Хэр
их модны нөөцтэйг нь харна. Өөрсдөө хийж
байна уу гэдгийг нь бас харна. Боловсон
хүчнийг нь харна, эцэст нь тоног төхөөрөмж
нь ямар байна гэдгийг харна.
-Та
хийсэн гэртээ баталгаа өгдөг биз дээ?
-Янз
янз даа. Үнээсээ хамаардаг. Хямд гэрт
баталгаа өгдөггүй. Өндөр чанартай гэрт
гурваас дээш жилийн баталгаа өгнө.
Экспортын гэрт гурван жилийн баталгаа шаарддаг, бид өгдөг. Хэрэв энэ хугацаанд хэл ам гарвал бид хариуцна. Саяхан Францад хэл ам гарлаа. Би ажилтнаа дагуулж очоод биеэрээ үзсэн. Нойтон модноос болоод жаахан цууралт үүссэн байна лээ. Бид газар дээр нь засч өгсөн.
Нэгэнт л баталгаа гаргаж өгсөн болохоор бид хариуцах учиртай. Гадныхан ч энэ тал дээр хатуу.
-Манайхан
бол тэгэхгүй дээ?
-Зарим
нь тэгэхгүй ээ.
-Танайх
модоо хаанаас авдаг вэ. Захаас уу?
-Үгүй
ээ, яалаа гэж. Орон нутгаас нь бөөнийх
нь үнээр авдаг. Байгаль орчны гарал
үүслийн гэрчилгээтэй мод л авна. Хэрэв
бид захаас модоо авдаг бол ченжүүдийн
ашиг шингэсэн, сонголт муутай модоор
гэр хийх болно. Тэр тохиолдолд наанадаж
л гэрийн үнэ өснө биз дээ.
-Манай
компани жилд нийт хэдэн гэр экспортлож
байна?
-Бид
жилдээ 100 гаруй гэр экспортлодог.
-Жилд
хэдэн гэр хийдэг гэлээ?
-Бид
дунджаар мянган гэр хийдэг.
-Ингээд
тооцохоор өдөрт?
-Өдөрт
таван гэр хийдэг гэсэн үг.
-Бүтээмж
өндөртэй юм аа. Та бүхэн захиалгаар гэр
хийнэ тийм үү. Захиалгыг их богино
хугацаанд гүйцэтгэх нь ээ?
-Тэгнэ
ээ. Бидэнд хийсэн бэлэн гэр ч байдаг.
Бид захиалгагүй үед хамгийн эрэлт ихтэй
дөрөв, тав болон зургаан ханатай гэрийг
хийгээд нөөцөлдөг.
-Сийлбэртэй
гэр хийхэд их хугацаа зарцуулна биз?
-Манай
компани хоёр сийлбэрчтэй. Тэд жилд тав
болон зургаан ханатай хоёр л гэрийн мод
сийлдэг. Их хөдөлмөр орно шүү. Ёстой л
уран хүний, дархан ухаан зарж хийнэ дээ.
-Сийлбэрчид
өөрсдөө мэдээд хээгээ сийлэх үү, аль
эсвэл?
-Зураг
үзүүлнэ. Тухайн захиалагчийн мэнгэ
төөрөг, ээлтэй чулуу энэ тэр гээд сонголт
их бий л дээ. Сийлбэртэй гэрийн тооныг
ихэвчлэн 12 жилтэй сийлдэг. Бид морио
дээдэлдэг. Гэсэн хэдий ч хойморт нь
гаргаж сийлдэггүй. Монгол цагийн байрлал
ямар байна түүгээр л сийлнэ. Морин цаг
гэхэд нар голлохоос өмнө зүүн урд зүгт
байна гэж тооцож сийлэх жишээтэй.
Тэгэхээр иргэд тооноо харж нараараа цагаа мэдэх нь. Ер нь бол уламжлалаа сэргээж байна гэсэн үг.
-Та
эсгийний үйлдвэртэй гэж ярилаа?
-Өдөрт
дөчин гэрийн эсгий үйлдвэрлэдэг. Ноднин
хүнээс энэ эсгий хийдэг үйлдвэрээ
худалдаж авсан. Үйлдвэртээ зориулж
байшин худалдаж авсан. Гайгүй сайн
ажиллаж байна.
-Ноосоо
хаанаас авдаг вэ?
-Хөдөөгийн
малчдаас.
-Үнэ
нь ямар байна?
-Нэг
кг нь 400 төгрөг байна. Ченжээр дамжвал
600 төгрөг байна.
-Өөрсдөө
явж ноосоо авах уу?
-Тэгнэ.
Зунөөрөө явж ноосныхоо гэрээг хийнэ
дээ. Гэрийн цагаан бүрээсээ ч бид оёно.
-Тэгэхээр
энэ бүгд орсон үнэ байх нь ээ?
-Тийм
ээ. Дотроо бас хөшигтэй. Ер нь л тавилгаа
тавихад бэлэн гэр гэсэн үг.
-Таван
ханатай гэрийн энгийн бүрээс ямар үнэтэй
вэ?
-45.000
төгрөг байдаг. Бид бас дөрвөн талдаа
халзтай гэрийн бүрээс оёдог. Үүнд их
нарийн ур шаарддаг. 10 см л хазгай оёвол
тэр бүрээс хэрэггүй болно. Материал
сайтай. Ийм бүрээс 170-180 мянган төгрөгийн
үнэтэй. Жирийн бүрээсэн дээр халз оёж
болохгүй л дээ.
-Бүрээсээ
цуу ямбуугаар хийдэг үү?
-Тэгнэ
ээ. Гадныхан нийлэг материалыг ёстой
үзэхгүй шүү дээ. Манайхан ч ялгаагүй.
-Монгол
гэрийн шал зарим нь гадуураа ил гарчихсан
байдаг. Ер нь ямар байх ёстой юм бэ.
Өөрийн тогтсон стандарт гэж байна уу?
-Монгол
гэрийн шал гадуураа ил гарах учиргүй л
дээ. Ер нь дотуураа шалтай бол сайн. Тэр
цагт салхи, шороо, ус гээд ороод байхгүй.
Тогтсон стандарт гэж байхгүй. Бидэнд
өөрсдийн гэсэн гэр хийдэг хэмжээс бий.
-Та
малтай юу?
-Би
малтай. 1000 орчим хонь байна. Би дандаа
хурдан угшлын нэлээд хэдэн адуутай.
-Та
морь уядаг уу?
-Уяна
аа. Морио Улсын заан Д.Долгорсүрэнтэй
хамт уядаг. Миний морьд дөрвөн түрүү,
найман айраг авсан. Би нийслэлийн алдарт
уяач л даа.
-Тийм
үү. Таны морьд хаанахын угшилтай вэ?
-Газар
газраас авсан хурдан адуутай. Сүүлийн
үед Англи, Францын гээд гадаадын голдуу
хурдан угшлын цэвэр
цусны адуу сонирхдог болсон. Би ганц
хоёр азарга тавьсан. Тэдний угшлын адуу
гарч л таараа.
Англиас авчирсан нэг дааганы зураг энд байх ёстой. Даага гэхэд манай их насны морьдтой биеэр ижил байгаа биз /харуулав/. Дөрөв, таван жилийн дараа азарга болохоор нь тавина даа. Үр төл нь хаачих вэ дээ.
-Та
энэ даагаа хаанаас худалдаж авав?
-Англиас
авчирсан. Гарал үүслийн бичиг энэ тэр
гээд зөндөө ажил болдог юм билээ. Оросоор
дамжуулна. Манайхан ер нь зөндөө авчирч
байна даа. Энэ төрлийн бизнес хийдэг
хүмүүс бий. Би ганцыг л авчирсан.
-Ийм
даага ямар үнэтэй байх вэ?
-Монголоос
авбал үнэтэй. 25 000 ам.доллараас дээш л
байгаа. Би судалж үзсэн л дээ. Өвөрмонголд
нэг морин тойруулга байгуулагдсан байна
лээ. Эрээн хотоос цааш таван км-ын зайтай.
Би өөрөө очиж үзсэн л дээ. Тэнд Араб,
Англи, Франц гээд л дэлхийн шилдэг цэвэр
цусны бүх л адуу бий. Монгол адуу хүртэл
байсан. Өвөрмонгол залуу хоёр жилийн
өмнө арилжааны зорилгоор энэхүү
тойруулгыг байгуулсан юм билээ. Одоо
бүр ч өргөжөө байлгүй дээ. Монголчууд
моринд дуртай юм болохоор тэрийг нь авч
л таарна байх. Удахгүй Эрээнээс эрээн
даавуу биш хурдан удмын адуугаа зөөдөг
болох байх.
-Та
Өвөрмонголчуудын барьдаг гэрийг үзсэн
үү. Манайхаас өөр байна уу?
-Үзсээн.
Хэлбэр, дүрсийн хувьд өөр шүү дээ. Мод
нь ч өөр. Унь нь богино, тооно томтой
гээд л тоочвол их юм бий. Манайхаас шал
өөр. Монголын гэр ч дотроо өөр шүү дээ.
Казах гэр байна. Бөмбөгөр хэлбэртэй.
Завхан тал руугаа бас өөр. Том тоонотой,
урт уньтай байх жишээтэй. Манай найман
ханат шиг том. Бид төв халхын гэр л
хийдэг.
-Та
энэ тал дээр судалж хийсэн зүйл бий юу?
-Ажил
болгож хийсэн зүйл алга. Одоо ч бизнесдээ
л илүү анхаарч байна даа.
-Та
ажилчдаа хэрхэн сонгож авдаг вэ?
-Манай
ажилчид ихэвчлэн модны үйлдвэрт өмнө
нь ажиллаж байсан. Говь-Алтай, Хөвсгөл,
Тосонцэнгэлийн модны үйлдвэрт ажиллаж
байсан залуус ч бий.
-Сүүлийн
үед үйлдвэрлэл эрхлэхэд боловсон хүчний
асуудал хүнд байна гэж байсан. Үйлдвэрлэлийн
нарийн технологид суралцчихаад яваад
өгдөг гэсэн. Тийм зүйл гарч байна уу?
-Тийм
зүйл байна. Хувь хүний асуудал болохоор
түүнийг зохицуулах аргагүй. Харин ч тэр
хүний хийсэн гэрээс илүүг хийхийг бодно
шүү дээ.
-40.000
айлын орон сууц гээд л ярьж байна. Гэр
хорооллыг орон сууцжуулна гэж байна.
Энэ бүгд танай үйлдвэрлэлд нөлөөлөх
болов уу?
-Нөлөөлөхгүй
дээ. Хөдөө орон нутаг, мал ахуй байхад
Монгол гэр байж л таарна. Байшин бариад
малаа маллана гэж байхгүй. Лав л миний
энэ насанд байхгүй байхаа.
-Та
бүхэн гэрээ хөдөө орон нутагт авч очиж
борлуулдаг уу?
-Одоогоор
өөрсдөө л ирж авч байна даа. Хүмүүс нэг
нэгнээсээ мэддэг дээ. Нэгнийх нь шинэ
гэрт найр хийхэд л бусдад сурталчилгаа
болдог. Хаанаас, ямар гэр авбал сайн
болохыг мэддэг болж дээ. "За хүү том
болж байна, тэдний тээр жил барьсан тэр
гэр их сайн юм. Тийм л гэр авъя" гээд
л эртнээс төлөвлөнө шүү дээ. Тэгээд л
ноолуураа борлуулчихаад л хотод ирж
гэр аваад л буцна даа. Хөдөөнийхөө
ихэвчлэн тэгдэг.
-Монгол
гэрт европ тавилга тавихгүй нь ойлгомжтой.
Танайх тавилга хийдэг үү?
-Хийнэ
ээ. Бид бүгдийг хийнэ.
-Ямар
үнэтэй байхав?
-Иж
бүрэн тавилга хоёр ортой нь дунджаар
700 мянган төгрөг байна. Сонголтоос
шалтгаална. Майга хөлтэй
ширээ, сандал гэж байна. Майга сандал
20 мянга байхад шулуун хөлтэй сандал
3500 төгрөгийн үнэтэй байх жишээтэй.
-Шалгүй
гэр ямар үнэтэй байх вэ?
-Шал
зузаан нимгэнээсээ шалтгаалаад үнэ нь
янз янз. 150-200 мянган төгрөгийн дундаж
үнэтэй.
-Зуух
хийдэг үү?
-Хийнэ.
Гууль, хөнгөн цагаанаар тоноглож хүртэл
хийнэ.
-Зарим
нь паркетан шалтай, цонхтой гэр хийлгэж
байна. Танайд захиалбал хийх үү?
-Хийнэ
ээ.
-Ингэж
хэлбэр дүрсийг нь өөрчиллөө гээд нэмэгдэл
хөлс авах уу?
-Авахгүй.
Бүтцийн өөрчлөлт байхгүй, хэлбэрийн
өөрчлөлт орж байгаа болохоор нэмэгдэхгүй.
Харин шалыг өөр үнэтэй модоор хийж буй
болохоор үнэ нь өөрчлөгдөнө.
-Ханаа
гуулин хадаасаар үддэг. Тийм үдээс байна
уу?
-Байлгүй
яахав. Манайд бүгд бий.
Г.Энхтуяа