gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улсын гэх тодотголтой асрамжийн газрыг асрах болоогүй юу

Нийгэм
2010-02-12
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-02-12

Улсдаа ганцхан асрамжийн төвийг Улаанбаатар чуулгын хэсэг уран бүтээлчдийн хамт зорилоо. Зургаан есийн өглөөний жавар, зуурт орсон цас машины дугуйнаас чангаана. Хотоос гарч хоёр цаг гаруй давхисаар хүрэх газартаа очлоо.

Уран бүтээлч нөхдөө байр, саваа засч байх хооронд тус төвийн дарга Д.Цэндсүрэнтэй уулзсан юм.

Тэрбээр "Өглөө ирнэ гээд хэлчихсэн чинь эд маань "Даргаа нөгөө хүмүүс хэзээ ирэх вэ. "Дээлээ өмсөх гэсэн юм" гээд өрөөний хаалга хэчнээн ч онголзуулав. Арга ч үгүй шүү дээ. Эднийг гэж зорьж ирэх хүн байх биш" гэж яриагаа эхэлсэн. Өдгөө 85 жилийнхээ ойтой золгож байгаа энэ төвд чухам өөрт нь асрамж хэрэгтэй болжээ. Гаднах орчин, дотор талын засвар, хананд нь хөгз ургасан, олон жил болсон барилгаас үнэртдэг сонин эхүүн үнэр гээд ер жаахан тиймхэн бүхний цогц энд байна гэлтэй.

Хорвоогийн мөнх бусыг үзүүлтлээ тэнд байх хүмүүст арай л хатуу хандсан шиг санагдсан. Нэг өрөөнд гурвуулаа ёстой л нөгөө "бөгс эргэх зайгүй" гэдэгчлэн чихцэлдэх нь тэдний хувьд юу ч биш. Улсаас жилдээ 200 сая төгрөг төсөвлөдөг ч тэр нь тогтмол зардал болох нүүрс, гэрэл цахилгаан, хоол ундны мөнгөндөө ч хүрэхтэй үгүйтэй аж. Д.Цэндсүрэн дарга энд есөн жил ажиллаж байгаа гэсэн. Тэрбээр өнгөрсөн жил хэдэн хүмүүсээ баярлуулчих санаатай, бас ч хэдэн төгрөг олоод жаахан ажил амжуулчих санаатай хотыг зорьж хэд хэдэн албан газраар оржээ.

Харин хариуд нь таагүй үгсээр л чулуудуулсан гэдэг. "Танд ойрхон түмэнд итгэлтэй" гэгдэх "ХААН" банкин дээр очиход нэг төгрөг ч өгөөгүй аж. Жаахан гутарсан ч "Харийн хүнээс гуйж байхаар үндэсний үйлдвэрлэгчдээсээ гуйвал хол дээр байж" гэж бодоод Вита-фитын үйлдвэрийг зорьжээ. Гэтэл дэд дарга хүүхэн нь "Улс зуун хэдэн хүнээ тэжээж дийлэхгүй байхад та ингэж яваад яадаг юм. Гуйлга гуйж явахаасаа ичдэггүй юм уу" гэж тас намжирдсан аж. Дараа нь "Үндэсний үйлдвэрлэгч ганц эднийхээр дуусч байгаа биш" гээд АПУ компанийг зорьсон ч тусыг эс олж. Харуул залуу "Та яах гэж байгаа юм, ямар хэргээр уулзах гэж байна. Хамаагүй хүн оруулдаггүй. Та надад хэлчих" гэхээр нь жаахан цухалдаж " Тэгвэл хүүхээ захирлынхаа тамгыг аваад сууж баймаар юм биш үү, айн" гээд явж. Арга мухардаж итгэл алдарсаар "Траст трейд" үйлдвэрт очжээ. Эндээс Д.Цэндсүрэн гуай магнайгаа "хагартал" баярлаад гарчээ. Учир нь захирал Мөнхбат, гэргий дэд захирал Сансараа нар тэдэнд 450 мянган төгрөг хандивлахын зэрэгцээ ойн өдрөөр нь нэрийн бүтээгдэхүүнийхээ дээжээр дайлсан аж. Түүний өмнөх жилүүдэд ч багагүй тусламж үзүүлсэн "Траст трейд"-ын хамт олны ажил үйлс жилээс жилд өөдрөг явааг "бусдад хийсэн буяны хариу" хэмээн ярьж байсан юм.

Жилдээ нэг алдаг оног будаг түрхэж засварлахаас өөрийг хийж үл чадах энэ газарт байгсад эрхээ хасуулсан ялтнуудаас ч дор байсан гэхэд нэг их хол зөрөхгүй л болов уу.

Араас нь эргэж хүн ирэхгүй ч нүдээ чилтэл хэн нэгнийг харуулдах тэднийг харахад үнэхээр Монгол Улсын эрх тэгш иргэн мөн үү гэх бодол өөрийн эрхгүй төрсөн юм. Хоолны танхимд хүн уцаарлаж элдэв хараалын үг чулуудах аж. Учрыг лавлахад хоолноосоо хоцорсон тул тийн уурлаж байгаа гэнэ. Харин тогооч, зөөгч хоёр "Одоо яах юм цагтаа орж ирээд идэхгүй яасан юм" гэж нөгөө хүнийг бүр уурлуулж байв.

Үүнтэй зэрэгцэн хөгжим эгшиглэхүй хүний мөрөөс болсон тэд хоолныхоо заалыг тойруулан сандлаа тавьж тоглолт үзэхээр тухлан сууцгаав.

Улаанбаатар чуулгын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Ганзориг соёлын тэргүүний ажилтан М.Анхтуяа, С.Оюунчулуун, С.Ганбат, морин хуурч И.Тэрбиш, бүжигчин Тунгалаг, найруулагч Урнаа нар тэдний ангасан сэтгэлийн цангааг ая дуу, уран бүтээлээрээ тайлсан юм. Дуучдыг дээхэн үеийн дуу дуулахад чанга, чанга алга ташиж даган дуулах тэдний зарим нь тоглолт эхлэхээс авахуулаад дуустал нь уйлсаар байлаа.

Улсын асрамжийн төвд зөвхөн настай, гэр орон, асран хамгаалах хүнгүй хүмүүсийг хүлээж авдаг байсан бол сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ирэх нь олширчээ.

Мөн тэнд ирэгсдийн ихэнх нь 2-3 суурь өвчтэй байх ч асрамжийн төв рүү илгээж байгаа газрууд эрүүл мэндийн хуудсыг нь бөглөхдөө "Эрүүл" гээд биччихдэг нь хүндрэл учруулдаг байна.

Улаанбаатар чуулгынхан тэднийг ийн дуу хуураар сэтгэлийг нь дэвтээж ахуйд Нийслэлийн улаан загалмайн хорооны тэргүүн Г.Батгэрэл, СХД-ийн улаан загалмайн хороон дарга Г.Жавзандулам нар ирж тэдэнд бэлэг, зөөлөн чихэр, хувцас хунар өгч бага ч атугай баярлуулсан юм. Харин өөрсдийн гэр орноо ч үл умартан тэдэнд сэтгэлийн илч дулаан хайрлаж хоногийн 24 цагийн ихэнх хугацааг тэдэнтэй өнгөрөөдөг сувилагч Ц.Бондоо, оёдолчин Д.Даваажав, асрагч Н.Оюунбадам, зөөгч С.Мягмарсүрэн, эмч Ю.Чимгээ нарыг "Хүмүүнлэгийн ажилтан" тэмдгээр шагнаж урамшуулсан юм.

Өдгөө тус төвд 132 үйлчлүүлэгч байгаагийн хамгийн ахмад нь Завхан аймгийн харьяат, 99 настай С.Цэрэндулам гуай байсан юм. Оройн нар жаргахтай уралдан төмөр хөлгийн жолоог Улаанбаатар тийш залсан ч ард хоцрох тэдний дүр зураг сэтгэлд хамт байлаа. Улсын гэх тодотголтой асрамжийн газрыг асрах цаг нь нэгэнт болжээ.

С.Туул http://niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан