Нийслэлийн Засаг даргын нэрэмжит "Mayor's Ulaanbaatar Challenger” 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн гран-при тэмцээн Үндэсний соёл амралтын хүрээлэнд үргэлжилж байна. “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох албан ёсны цуврал тэмцээнүүдийн нэг гэдгээрээ онцлогтой тус тэмцээнд гадаадын есөн баг, Монгол Улсын таван баг буюу нийт 14 баг өрсөлдөж байгаа юм.
Тодруулбал, дэлхийн шилдгүүд болох Сербийн “ҮБ”, Бельгийн “Антверп”, Латвийн “Рига”, БНХАУ-ын “Футион”, АНУ-ын “Харлем”, Канадын “Торонто”, Польшийн “Лүблин”, Литвийн “Мариянпол”, “Каунас” баг болон Монголын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар ММС Энержи”, “Амгалан”, “Баянгол Бронкос”, “Отгонтэнгэр Бродерс” багууд оролцож байна.
Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал “Ulaanbaatar Challenger” тэмцээнийг 2017 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилээс Нийслэлийн Засаг даргын нэрэмжит болон өргөжсөн. Мөн 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий дараа болж байгаагаараа онцлог. Түүнчлэн нийслэлийн зүгээс 3х3 сагсан бөмбөгийн стандартад нийцсэн 30 гаруй талбай байгуулан, багийн спортыг дэмжин ажиллаж буй нь талархууштай. Эдгээр сагсан бөмбөгийн талбайг байгуулснаар хүүхэд, залуучуудын хүсэл сонирхолд томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа” гэв.
Есөн дүүрэгт үе шаттай байгуулж байна.
Нийслэлийн зүгээс хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран есөн дүүргийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбайг шинээр байгуулахаар болсон. Ийнхүү 2022 онд нийт 34 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулсан бол энэ жил 40 байршилд байгуулахаар төлөвлөсөн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Сагсан бөмбөгийн спортоор хичээллэснээр хүүхэд хамтач, нийтэч болдог. Хүүхэд, залуусыг энэ спортоор хичээллэх нөхцөл, боломжийг бүрдүүлж, олон улсын стандарт бүхий талбай олныг байгуулах ёстой. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн стандартын шаардлагад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн талбайг нийслэлийн есөн дүүрэгт үе шаттай байгуулж байгаа.
Залуучууд маань ч 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр хичээллэн, олимпын наадамд том амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Энэ онд Парисын олимпын наадмын оноо олгох Дэлхийн өндөр зэрэглэлийн “Улаанбаатар их дуулга-2023” жүдо бөхийн цуврал тэмцээн, Жюү-Жицүгийн дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн, Зүүн Азийн залуучуудын наадам зэрэг томоохон тэмцээн, уралдаан Улаанбаатар хотод болно.
Эдгээр тэмцээнийг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс хөгжөөн дэмжигчид хүрэлцэн ирнэ. Тиймээс “Монголд зочлох жил”-ийн хүрээнд спортоор дамжуулан аялал жуулчлалаа хөгжүүлэх, хотоо сурталчлах боломж гэж харж байгаа” гэсэн юм.
"Mayor's Ulaanbaatar Challenger” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн хоёр өдөр үргэлжлэн, зургаадугаар сарын 17-нд аваргуудаа шалгаруулна. Тэмцээний аварга баг 15,000 ам.доллар, дэд аварга 10,000 ам.доллар, III байр 6000 ам.доллар, IV байр 5000 ам.долларын шагнал авах юм. Мөн эхний хоёр байранд орсон баг Швейцар Улсын Люзанн хотод болох Дэлхийн Их дуулгад оролцох эрхтэй. Тэмцээнийг Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос томилогдсон шүүгчид шүүж байгаа бөгөөд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо дотоод зохион байгуулалтаа хариуцаж байна.
НЗДТГ-ЫН Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс