gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Электрон хаягдлыг манай улсад АНХ УДАА дахин боловсруулж эхэллээ

Б.Эрдэнэчимэг
Бизнес
2024-01-19
911
Twitter logo

“Юнивишн” компани Монголд анх удаа хортой, электрон хог хаягдлыг дахин ашиглах аргыг амжилттай нэвтрүүлжээ. Тус компани олон жил ашигласан хуучин төхөөрөмжүүдээ иргэдээс буцаан татаж, “Эко вэйст”, “Хэв хашмал” компаниудтай хамтран электрон хаягдлыг дахин боловсруулж эхэлсэн байна.

Иймд хэрэв та хуучин төхөөрөмжөө хаях гэж байсан бол түр азнаарай.  Хог биш түүхий эдийг хаяж болохгүй!

Танай гэрт хөглөрч буй хуучин удирдлага, төхөөрөмжийн гаднах хуванцар хэсгийг “Хэв хашмал” компани, доторх эх хавтанг “Эко вэйст” компани тус тусдаа дахин боловсруулна. “Эко вэйст” компани эх хавтанг салгаж аваад электрон барааны завсарт ашиглахаар төлөвлөн ажиллаж байна.     

ЭЛЕКТРОН ХАЯГДЛАА ХААНА ӨГӨХ ВЭ?

Та өөрт ойр байрлах Юнителийн салбаруудад хуучин, хэрэглэхээ больсон төхөөрөмжүүдээ үлдээж болно. Мөн “Юнивишн”-ий суурилуулалтын ажилтан танай гэрт шинэ төхөөрөмж байрлуулахаар ирэхэд хуучнаа өгөөрэй.

Энэ нь таны байгалиа хамгаалах, хог хаягдлыг бууруулахад оруулж буй томоохон хувь нэмэр юм шүү. Эхний ээлжид хуванцар, дараа нь шил гэх мэтээр бид хог хаягдлаа ангилан ялгах дадал хэвшилтэй болоход “Юнивишн”-ий санаачилга нөлөөлөх нь гарцаагүй.                   

ЭЛЕКТРОН ХОГ ХАЯГДЛЫГ ХЭРХЭН ДАХИН БОЛОВСРУУЛДАГ ВЭ?

1. Цуглуулсан түүхий эдийг дахин боловсруулах үйлдвэр рүү тээвэрлэнэ. 
2. Цэвэрлэнэ. Бид зурагтын удирдлагынхаа ар талд наалддаг тууз наасан байх нь элбэг. Электрон хог хаягдлыг цэвэрлэх нь хамгийн эхний алхам юм.
3. Ангилан ялгана.
4. Задалж, гадна хэсгээс доторх эх хавтанг салгана. Энэ нь гар ажиллагаатай тул ихээхэн цаг зарцуулдаг байна.   
5. Дахин боловсруулна.    

Юнител группийн ESG хариуцсан менежер Г.Ану “Технологийн хөгжлийг дагаад бидний хэрэглэдэг цахилгаан хэрэгслүүд хуучирч хаягддаг. Юнител групп “Юнивишин”-ий бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх явцад хэрэглэдэг тоног төхөөрөмжийг хог болон хаяхаас сэргийлэх ажлыг эхэллээ. Хэрэглэгчдийн гар дээрх электрон хог хаягдлыг хэрхэн дахин боловсруулах вэ гэсэн асуултаас энэ төсөл эхэлсэн. Олон талын хамтын хүчин зүтгэлийн үр дүнд төсөл хэрэгжиж эхэллээ.”

"Хэв хашмал хуванцар" компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Э.Хүдэрбаатар “Бид энэ салбарт хөрөнгө оруулан ажиллаад ес дэх жилдээ ажиллаж байна. Бид эхнээсээ байгаль орчинд ээлтэй байх чиглэлийг барьсан. Энэ нь манай компанийн гол үнэт зүйл. Барилгын салбарт зулзаган модны хэрэглээг халсан нь манай компанийн бахархал.   Бидний дараагийн алхам байгальд амархан задардаггүй хуванцрыг дахин боловсруулах байв. Арматурын тулаасыг Монголдоо япон, солонгос стандартаар үйлдвэрлэж эхэллээ.

Манай компанийн бас нэг онцлог нь бид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хогийг цуглуулан ангилж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Арматурын тулаасыг төрөл төрлөөр нь үйлдвэрлэж байна. Нэгдүгээр үеийн арматурын тулаас хөрснөөс арматурыг хөндийрүүлэх үүрэгтэй. Барилгын ханын зузаан, арматурын хамгаалалтын үеийг гаргаж өгснөөр барилгын бүтээцэд чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Барилгын компаниуд үүнийг хэрэглэснээр өртгөө бууруулна, хөдөлмөрийг хөнгөвчилнө. Мөн барилга барих явцыг хурдасгана. Барилгын бат бөх, чанарын асуудалтай ч холбоотой.         

Өнгөрсөн есөн жилд бид 1000 орчим тонн хуванцрыг барилгын материал болгон хувиргасан. Байгаль орчныг хамгаалах зорилгоор “Юнивишн” компанитай хамтран ажиллаж эхэллээ. Нийгмийн хариуцлагын чиглэлд бидний баримтлах бодлого яв цав нийцдэг. Тус компани бидэнд түүхий эд болох хуванцрыг цуглуулан, ангилаад нийлүүлж байна. Бидэнд технологи нь бий тул эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүний цаана ногоон эдийн засаг, орчны бохирдол гэх мэт олон асуудал яригдана. Хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах техник технологийг цаашид хөгжүүлэх шаардлагатай. “Юнивишн” компани энэ хүрээнд бидэнд хаягдлаа нийлүүлж байгаад талархаж байна” гэв.

“Хэв хашмал” компанид дахин боловсруулсан арматурын ивээсийг худалдан авах компани ч тодорхой болжээ.  “MCS Properties” компани зах зээлийн үнээр худалдан, авч, бүтээн байгуулалтдаа ашиглана.

MCS Property ХХК-ийн Маркетингийн менежер Л.Лхамсүрэн “Юнивишн” компаниас тус компанийн төхөөрөмжийн гадар хуванцар хайрцгийг дахин боловсруулах боломжтой юу гэж асууснаар энэ ажил эхэлсэн юм. Бид хог болж хаядаг төхөөрөмжийг дахин боловсруулах боломжтой юу, дахин боловсруулсны дараа байгальд ээлтэйгээр хэрхэн ашиглах вэ гэдгийг судалсан. Чанарын хяналтын багтайгаа хамтран хуванцар материалаар арматурын ивээс үйлдвэрлэх боломжтой юм байна гэж үзсэн. Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өөрсдийн төсөлдөө ашиглаж эхэлсэн. Ивээсийг барилга угсралтын явцад бетон цутгахаас өмнө ашигладаг юм” гэж ярив.     

Хуванцар бүр кодтой байдаг аж. Өөр өөр код бүхий хуванцрын хог хаягдлуудыг цуглуулан нэг стандартаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чанарт сөргөөр нөлөөтэй. Иймд "Хэв хашмал хуванцар" компанийнхан эхний ээлжид зөвхөн “Юнивишн” компанийн хуучин төхөөрөмжүүдийг дахин боловсруулж байна.

Дэлхийн хэмжээнд хүн амын өсөлт, технологийн дэвшилттэй холбоотой цахилгаан болон цахим хэрэгслийн үйлдвэрлэл жил бүр 2-3 хувиар өсдөг. 2016 онд 45 сая тонн цахилгаан болон цахим хэрэгслийн хаягдал үүсжээ.

Харин 2021 онд 52 сая тоннд хүрснээр нэг хүнд 6.8 кг цахилгаан болон цахим хэрэгслийн хаягдал ногдоно гэсэн судалгаа бий. Үүний багахан буюу 20 орчим хувийг л дахин боловсруулж байна.     

Манай оронд 2013 онд явуулсан шинэ, удаан задардаг органик бохирдуулагч, үйлдвэрийн химийн бодисын улсын нэгдсэн тооллогын тайланд дурдсанаар 2012 онд 26170 тонн цахилгаан болон цахим хэрэгслийг импортолжээ. Үүний 7 439,6 тонн буюу 751 480 ширхэг нь компьютер, 61 тонн буюу 611659 ширхэг нь гар утас байжээ.

ЭЛЕКТРОН ХАЯГДАЛ ЯАГААД АЮУЛТАЙ ВЭ?

Энэ төрлийн хог хаягдал зэс, алт, мөнгө, палладий, хөнгөн цагаан, төмөр зэрэг газрын ховор элемент агуулдаг. Эдгээр нь ховор, үнэ цэнтэй нөөц гэдийг та хэлүүлэлтгүй сайн мэднэ. Эдгээрийг хог болохоос сэргийлэх ажлыг “Эко вэйст” компани хийх талаар дурдсан.

Гэхдээ электрон хаягдал хар тугалга, мөнгөн ус, бериллий, талли, кадми гэх мэт хүний эрүүл мэндэд ихээхэн хортой бодисуудыг ч агуулдаг. Иймд гаргаж хаялгүй, зориулалтын газарт нь өгөх нь их чухал.

“Мөнгөн ус, хар тугалга зэрэг химийн хортой бодис нь хэдэн зууны турш байгальд задрахгүйгээр хөрс, усанд шингэдэг учраас бусад хаягдалтай адил газар булж хэрхэвч болохгүй. Бидний нэрлэж заншсанаар хуруу зай гэхэд дангаараа дөрвөн метр квадрат талбайг хордуулж, 800 мянган литр ус бохирдуулах чадалтай” гэж ХААН банк, Unread-ийн хамтран бэлтгэсэн “Тогтвортой хөгжил 2030” цахим товхимолд дурджээ.

Монгол улсад жилдээ 1.5 сая тонн хог хаягдал гардгаас 24 хувь буюу 344 тонн хогийг дахин боловсруулдаг.

Байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой тул бусад улсуудад электрон хог хаягдлыг дахин боловсруулах, хаягдлын хэмжээг бууруулахад анхаарч байна. Жишээ нь Австрид цахилгаан хэрэгслээ засуулсан иргэдэд 200 доллар олгодог талаар ВВС мэдээлжээ. Засгийн газрын энэ шийдвэрийн дараа иргэд угаалгын машин, компьютер, гар утсаа хаяхын оронд засуулах болсон байна.

Учир нь тэд зардлынхаа талыг л төлнө. Засварчид ч энэ шийдвэрт баяртай байна, тэдний орлого хоёр дахин өсжээ. Австрийн нийслэл Вена хотод хуучин хувцас, дугуй, тавилгаа засуулах иргэдэд ч нөхөн төлбөр олгодог системийг хэдийнэ бүрдүүлжээ.        

Монгол улсад жилдээ 1.5 сая тонн хог хаягдал гардгаас 24 хувь буюу 344 тонн хогийг дахин боловсруулдаг. Гэтэл нийт хог хаягдлын 85 хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал аж. Ямартаа ч “Юнивишн” компани байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах зорилгоор, эдийн засгийн үр ашиггүй төсөл болох электрон хог хаягдлыг эцсийн бүтээгдэхүүн болгох санаачилгаа ажил хэрэг болгов.

Хэрэглэгч та бүхэн хуучин төхөөрөмжүүдээ хаях биш тушаах л үдлээ.   

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан