Соёлын яамны галерей нь уран бүтээлчдийн бүтээлийг нийтэд таниулах зорилгоор уран бүтээлийн үзэсгэлэнг давтамжтайгаар дэлгэн тавьдаг. Энэ удаад уран бүтээлч Л.Хонгорзулын “Улаан цэцэг” үзэсгэлэн Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдлээ.
Уран бүтээлч Л.Хонгорзулын “Улаан цэцэг” үзэсгэлэн нь монгол эмэгтэй хүний дотоод ертөнц, гоо сайхныг хэрхэн байгальтайгаа холбогдож, сэтгэл зүй дотоод мэдрэмжээр илэрхийлэгдэж байдгийг харуулахыг зорьсон байна. Хүний сэтгэл зүй гадаад орчны толь байдаг бөгөөд хүмүүсийн харилцаанаас шалтгаалан, хандлага илэрхийлэгддэг.
Үзэсгэлэн Соёлын яамны галерейд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ.