Аюултай ачаа тээвэрлэхэд мөрдөх стандарт болон Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн зарим холбогдох заалтаас хүргэж байна.
Аюултай ачаа тээвэрлэлтийн явцад жолоочоос гадна тээвэрлэлтийг хариуцсан ажилтан хамт зорчих шаардлагатай байдаг
Аюултай ачаа гэдэг нь автотээврийн хэрэгслээр тээвэрлэх үед өөрийн шинж чанараараа хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул хохирол учруулах химийн хортой болон аюултай бодис, аюултай хог хаягдал, тэдгээрийн ариутгаагүй сав баглаа боодлыг хэлнэ.
Аюултай ачаанд тээвэрлэлтийн болон ачих буулгах ажлын үед мөн хадгалалтын явцад тэсрэх, гал авалцах, байшин барилга, тээврийн хэрэгслийг эвдлэх, хүн, мал амьтныг гэмтээх, хордуулах, түлэх, хорт туяаны цацрагаар шарах, өвчлүүлэх зэрэг нөлөө үзүүлэх бодис, биет материал бүхий ачаа хамаарна.
Аюултай ачааг дор дурдсан төрөл ангилалд хуваана. Үүнд:
- 1 дүгээр ангилал Тэсэрч дэлбэрэх бодис
- 2 дугаар ангилал Шахсан хий, даралтаар хадгалсан уусмал
- 3 дүгээр ангилал Амархан гал авалцах шингэн
- 4 дүгээр ангилал Амархан гал авалцах бодис, биет материал
- 5 дугаар ангилал Хүчиллэг бодис
- 6 дугаар ангилал Хортой болон халдвар тараах бодис
- 7 дугаар ангилал Цацраг идэвхт бодис
- 8 дугаар ангилал Идэмхий болон зэврээх бодис
- 9 дүгээр ангилал Бусад хорт бодис
Тээврийн хэрэгслээр аюултай ачаа тээвэрлэхдээ Замын хөдөлгөөний дүрэм, Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм, энэхүү стандартын шаардлага болон тухайн ачааг тээвэрлэх аюулгүй ажиллагааны нөхцөл байдлыг хангасан тохиолдолд гүйцэтгэнэ.
Аюултай ачаа тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн жолоочид жолоодлогын үед дор дурдсан үйлдэл хийхийг хориглодог.
Үүнд:
- Тээврийн хэрэгслийг байрнаас огцом хөдөлгөх
- Огцом тормослож зогсоох
- Хөдөлгүүр, хурдны хайрцаг, зөөлөн холбоог салгаж явах
- Тэсэрч дэлбэрэх, амархан гал авалцах аюултай ачааг тээвэрлэх үед тээврийн хэрэгслийн орчимд тамхи татах
- Тэсэрч дэлбэрэх, амархан гал авалцах аюултай ачааг тээвэрлэх үед тээврийн хэрэгслээс 100м-ээс ойр зайд гал түлэх
- Аюултай ачааг хариуцаж яваа ажилтны эзгүй хойгуур онцын шаардлагагүйгээр тээврийн хэрэгслийг түр орхин явах
Аюултай ачааны тээвэрлэлтийг хариуцсан ажилтан хамт зорчих шаардлагатай байдаг ба ачааг ачаа хүлээн авагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй ачаа илгээгчийн төлөөлөгч бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч, хамгаалагч, бусад дагалдан яваа ажилтнуудын аюулгүй ажиллагааны шаардлагыг биелүүлж явахыг хариуцдаг байна.
Аюултай ачаа тээвэрлэхэд мөрдөх Монгол Улсын стандартын дэлгэрэнгүйтэй та ЭНД дарж танилцана уу.
ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ ХУУЛИАС...
"Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлт" гэж тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, тээвэрлэх, хадгалах, ашиглах, устгах, тэсэлгээний ажил явуулах үйл ажиллагааг хэлнэ.
"Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай" хуулийн 14 дүгээр зүйл буюу Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтэд тавих шаардлага:
• Тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг 3-аас дээш жил тасралтгүй жолоодсон, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байна.
• Дээрх ажилд томилогдсон жолооч нь тэсрэх материалтай харьцаж ажиллах ажилчдыг бэлтгэх сургалтад хамрагдсан байна.
• Найман цагаас дээш хугацаагаар тээвэрлэлтийн ажил үйлчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх нөхцөлд ээлжийн жолоочийг хамтад нь томилно.
Тэсрэх материал тээвэрлэж яваа жолооч нь замын хөдөлгөөний дүрэмд заасан бичиг баримт авч явахаас гадна дараах тээвэрлэлтийн бичиг баримттай байна. Үүнд:
а/ тээвэрлэлтийн маршрутын схем;
б/ тухайн тээврийн хэрэгслээр тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгслийн зөвшөөрөл;
в/ тээвэрлэж яваа тэсрэх материалуудын ослын карт;
г/ тээвэрлэгч байгууллага нь замын хуудасны зүүн дээд талд аюултай ачаа гэсэн тэмдэг улаанаар дарсан байна.
• Тэсрэх материал тээвэрлэж яваа жолооч нь батлагдсан замналыг зөрчих, өөр газарт зогсолт хийх, хурд хэтрүүлэхийг хориглоно.
• Зайлшгүй зогсолт хийх тохиолдолд ачааг илгээгч болон хүлээн авагч байгууллагад шуурхай холбоогоор мэдэгдэж, суурин газраас 200 метрээс багагүй, замын баруун гар талыг шахаж, хойно ба урдаа 100 метрийн зайнд ослын зогсолтын тэмдэг тавих, шаардлагатай гэж үзвэл ачааг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авна.
• Зам тээврийн осолд холбогдсон тохиолдолд жолооч замын хөдөлгөөний дүрэм болон ослын картанд заасны дагуу шуурхай ажиллаж шаардлагатай гэж үзвэл онцгой байдал болон эмнэлгийн түргэн тусламж дуудах, зам тээврийн осол, хэргийн газар руу гаднын хүмүүсийг ойртуулахгүй байх арга хэмжээ авна.
• Замын тээврийн осол, хэрэг гарсан газарт цагдаагийн болон эмнэлгийн ажилтныг нэвтрүүлнэ.
• Тээвэрлэж яваа ачааныхаа шинж байдлын тухай тодорхой мэдээлэл өгнө.
• Жолооч автомашиныхаа техникийн бүрэн бүтэн байдал, ачааны татлага, лац ломбо болон тэвшний хаалга хаалтуудад тус тус хяналт тавьж ажиллана.
Тэсрэх материал тээвэрлэж яваа жолоочид дараах зүйлийг хориглоно.
а/ гэнэт хурдан хөдөлгөөн хийх, огцом тормослох;
б/ бүрэн бус автомашин чирэх;
в/ хөдөлгүүрээ унтрааж, хурдны хайрцаг холбоосуудыг салгаж өнхрүүлэх;
г/ 100 метрийн дотор ил гал гаргах, тамхи татах;
д/ зайлшгүй шаардлага гарснаас бусад нөхцөлд ачаатай тээврийн хэрэгслийг хамгаалалтгүй орхиж явах.
• Тэсрэх материал тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэлд ачааны бичиг баримтад тусгаагүй ачаа бараа, гаднын хүн хамт авч явахыг хориглох.
• Жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7 дахь заалтыг зөрчихийг хориглоно.
Үйлдвэрлэлийн технологи /дотоод/-ийн тээвэрлэлтэд тэсрэх материал тээвэрлэхдээ тусгай тоноглогдсон зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ.
Тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
• Тусгай зориулалтаар үйлдвэрлэсэн, тоноглогдсон тээврийн хэрэгсэл, чиргүүлийг үзлэг оношлогоонд хамруулж, тээврийн хэрэгсэлд байршил тогтоогчийг суурилуулсан байна.
• Тэсрэх материалыг зориулалтын, тусгай тоноглогдсон шингэн түлшээр ажилладаг автомашинаар тээвэрлэнэ.
• Тэсрэх материал тээвэрлэх зориулалтын болон тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс гарч байгаа утааны яндан оч баригчтай байхаас гадна түлшний савнаас алслагдсан байна.
• Тэсрэх материал тээвэрлэх зориулалтын авто машины тэвшний хана, шал нь үрэлтээс оч үүсэхээргүй галд тэсвэртэй материалаар хийгдсэн байна.
• Тэсрэх материал тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийн түлшний банкны хойд ба урд хэсэгт нь төмөр хаалтаар тоноглох, доод талаас нь 10х10 мм торлож нүхэлсэн төмрөөр хамгаалсан байх бөгөөд хамгаалалт болон түлшний савны хоорондох зай 20 мм-ээс багагүй завсартай байна.
• Түлшний банк нь хөдөлгүүр, цахилгааны утаснууд, утааны яндангаас алслагдсан зайнд байрласан байх бөгөөд түлш шатахуун гоожих тохиолдолд газарт шууд асгарахаар байрласан байх ёстой.
• Хүчдэл нь 24 В-аас их байж болохгүй.
• Цахилгааны хэлхээнд хүчдэлийн хэлбэлзлээс хамгаалах гал хамгаалагчтай байхаас гадна жолооч бүхээгнээс удирдлагаар бүх хүчдэлийг салгах боломжтой байна.
• Цахилгааны утаснуудыг найдвартай тусгаарласан, богино холболт үүсэхгүй маш сайн бэхэлсэн, машины доргилт, цохилтод гэмтэхээргүй утааны яндангийн халалтаас хамгаалсан зайнд тоноглосон байна.
• Цахилгаан утасны хамгаалалтын гадарга нь байгаль цаг уур болон бусад нөлөөлөлд тэсвэртэй байна.
• Бүхээг нь галд тэсвэртэй,бат бөх материалаар хийгдсэн, бэхэлгээ сайтай байх;
• Хаалга нь бат бөх, цоожлох боломжтой;
• Бүхээгийн арын хаалга онгойсон тохиолдолд дохио өгөх систем байрлуулж, гал унтраах хороор тоноглогдсон байна;
• Дотоод буюу технологийн тээвэрлэлтээс бусад тохиолдолд задгай тэвштэй тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг хориглоно
Тэсрэх материал тээвэрлэх тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл нь дараах иж бүрдэлтэй байна.
• а/бүхээгний дээр болон тэвшний баруун, зүүн хойд талын дээд өнцөгт шар гэрэл буюу гэрэл ойлгогч байрлуулсан байна;
• б/машины дугуйны хэмжээнд таарсан 2-с доошгүй ивүүр;
• в/5 литрээс багагүй хэмжээтэй 2-3 галын хор/ашиглалтын хугацаа дуусаагүй/;
• г/гал унтраах цохиур;
• д/шуурхай засвар үйлчилгээ хийхэд шаардагдах иж бүрэн багаж түлхүүр;
• ж/улаан гэрэлтэй анивчих гар чийдэн;
• з/Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Орохыг хориглоно” тэмдэг 2 ширхэг;
• и/ослын зогсолтын тэмдэг 2 ширхэг;
• к/гулгалтаас хамгаалах гинж;
• м/эмийн сан.
• Тэсрэх материал ачсан тээврийн хэрэгсэлд өөр төрлийн ачаа ачихыг хориглоно.
• Тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгслийг тухайн байгууллагаас томилогдсон эрх бүхий ажилтан нь жолоочийг байлцуулан шалгаж, баталгаажуулан замын хуудаст тэмдэглэл үйлдэнэ.
• Баталгаажуулаагүй авто тээврийн хэрэгсэлд тэсрэх материал ачихыг хориглоно.
• Авто тээврийн хэрэгслүүдийг шалгах үзүүлэлтийн жагсаалтыг байгууллагын удирдлага гаргаж батална.
Овор ихтэй ачаа тээвэрлэх зөвшөөрөл
• Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
• Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл
• Жолооны үнэмлэхний хуулбар
• Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
• Мэргэшсэн жолооны үнэмлэхийн хуулбар
• Татвар, даатгал төлсөн гэрчилгээний хуулбар
• Тээврийн хэрэгслийн зураг 4 талаас авахуулсан байдал
• ЗХАБТХ, ЗХД-ийн талаар аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч баталгаа гаргуулсан албан бичиг
• Оношлогооны дүгнэлтийн хуудас
• Овор ихтэй ачааны зураг, ачсан байдлын зураглал
• Овор ихтэй ачаа MNS 5345:2011 стандартад заасан шаардлага хангасан байх
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх зөвшөөрөл
• Зөвшөөрөл хүссэн албан бичиг

• Тэсэлгээний харьцахын үнэмлэх

• Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч баталгаа гаргуулсан албан бичиг
• Оношлогооны дүгнэлтийн хуудас
• Тэсэр дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн үед мөрдөх аюулгүй ажиллагааны журам, аюултай ачаа MNS 4978:2000 стандартад заасан шаардлага хангасан байх
"Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай" хуулийн дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.
Эх сурвалж: ЦЕГ, legalinfo.mn