gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тоглоомын талбайн эзэмшигчийн хариуцлагыг нэмэгдүүлнэ

Э.Оргил
Нийслэл
2024-02-07
1
Twitter logo

Нийслэлийн Засаг даргын Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай A/242 дугаар захирамж гарчээ. Захирамжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг хүүхдийн тоглоомын талбайн зарим байршилд ажилласан байна. 

Тэрбээр “Нийслэлд хүүхдийн тоглоомын 1200 гаруй талбай байдгаас 976 нь нийтийн эзэмшлийн талбайд байдаг. Эдгээрээс 803 талбайд стандарт хангуулах шаардлагатай бөгөөд 173 нь стандартын шаардлагыг 70 хувиас дээш хангасан байна. Сүүлийн жилүүдэд тоглоомын талбайд гэмтэж, эмнэлгийн тусламж авсан хүүхдийн тоо өссөн. Тухайлбал, 2022 онд энэ тоо 2453 болж нэмэгдсэн байна. Хүүхэд, багачуудын аюулгүй байдлыг хангахын тулд тоглоомын талбайн стандартыг хангуулахад цаашид анхаарч ажиллана.

Монгол Улсад мөрдөж буй хүүхдийн тоглоомын талбайд тавигдах ерөнхий шаардлагын дагуу ашиглалт, хамгаалалтыг тухайн тоглоомын талбайн газар эзэмшигч хариуцах ёстой ч үүнийгээ биелүүлдэггүй. Хүүхдийн тоглоомын талбайг ихэвчлэн нэг удаагийн хөрөнгө оруулалтаар бариад орхидог. Иймд тоглоомын талбайд эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд хариуцах эзэн олддоггүй. Үүнээс болж хүүхдүүд эрсдэлд ордог. Иймээс хүүхдийн тоглоомын талбайн эзэмшигчийг хариуцлагажуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгоно" хэмээлээ.

Хотын стандарт, хяналтын газрын Хотын хөгжлийн стандартын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Гэрэлт-Од, Тоглоомын талбайд хүүхэд бэртэж, гэмтэх эрсдэл өндөр байна. Урьдчилсан байдлаар хяналт, шалгалт хийхэд төвийн зургаан дүүргийн хүүхдийн тоглоомын 474 талбайд зөрчил илэрсэн.

Насны ангиллаар төрөлжүүлээгүй, авто замаас зургаан метрээс бага зайд байгуулсан, эвдэрсэн тоглоомд анхааруулах санамж, тэмдэг байрлуулаагүй, тоног төхөөрөмж эвдэрч хуучирсан, бэхэлгээгүй, засвар арчлалт тогтмол хийдэггүй зэрэг зөрчил түгээмэл илэрч байна. Мөн тоглоомын талбайн гадаргуу нь уналтын хүчийг саармагжуулахаар байх, боолтын толгой, эрэг шураг зэрэг холбох эд ангийн ил харагдах хэсэг нь далдлагдсан, эсвэл хамгаалагдсан байх ёстой гэлээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан