Хөнгөн аж үйлдвэрийн салбарын тэргүүлэгч, 43 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “ГОВЬ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр тус компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Амарсайхан томилогдлоо. Тэрбээр албан үүргээ гуравдугаар сарын 1-ээс эхлүүлсэн аж.
Б.Амарсайхан нь Их Британи улсын Вестминистерийн Их Сургуулийг Бизнесийн удирдлага ба энтрепренершип мэргэжлээр төгссөн бөгөөд
- ГОВЬ Кашмер Европ ХХК-д Гүйцэтгэх захирал
- ГОВЬ Кашмер Их Британи ХХК-д Гүйцэтгэх захирал
- Таван Богд Трейд ХХК-д Стратеги, бизнес хөгжил хариуцсан захирал
- ГОВЬ ХК-д Стратеги, өсөлт хөгжил хариуцсан захирлын албан тушаалыг тус тус хашиж байсан туршлагатай.
Уг компани нь сүүлийн жилүүдэд засаглалаа сайжруулан, тогтвортой хөгжлийн бодлогыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж өргөжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн олон улсын жишигт нийцсэн кластер системээр хөгжиж инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн тавцанд монгол ноолуурын чанар эдэлгээг сурталчилж буй байгууллага юм. Өдгөө Европ, Хойд Америк, Азийн орнуудад танигдан үнэнч хэрэглэгчидтэй болоод байна.
Ийнхүү “ГОВЬ” ХК-ийн шинээр томилогдож буй Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан танаа, түүхийн шинэ хуудсаа эхлүүлж дэлхийн мэдлэгээр улсдаа баялаг бүтээн, олон улсад монгол ноолуурыг таниулан сурталчлах их үйлийг залах цаашдын үйл хэрэгт нь уншигч олныхоо өмнөөс амжилт хүсье.