Глауком өвчнөөс сэргийлэх дэлхийн долоо хоног гуравдугаар сарын 10-16-ны өдрүүдэд тохиож байна. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-ны дэргэдэх Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийж, нүдний эмгэгийн талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Сохролд хүргэдэг глауком буюу нүдний даралт ихсэх өвчин монголчуудад түгээмэл тохиолддог ба ямар ч шинж тэмдэг, зовуурь илрэхгүй явагддагаараа маш аюултай өвчин аж. Тиймээс бүх насныхан жилдээ нэг удаа нүдээ үзүүлж байхыг зөвлөв.
Дэлхийн глаукомын өдрийг тохиолдуулан энэ долоо хоногт 21 аймаг, зургаан дүүргийн улсын болон хувийн том эмнэлгүүдэд нүдний урьдчилан сэргийлэх үзлэгт орохыг уриалсан. Монгол Улсад 2013 онд хийсэн судалгаагаар 50-иас дээш насныхны дунд нэгдүгээрт нүдний болор цайх өвчин, хоёрдугаарт глауком өвчин орсон байна.
-Сүүлийн үед бага насны хүүхдүүд нүдний шил зүүсэн явах нь элбэг харагдах болсон. Энэ ямар шалтгаантай вэ?
-Хүүхдүүд олон цагаар телевиз үзэх, гар утсаар тоглох дэлгэцийн хамааралтай болсноос хараа муудах өвчин түгээмэл болсон. Хүүхдүүдийг ЭХЭМҮТ-ийн Нүдний тасагт үзүүлж болно. Хүүхдийг сургуульд орсноос хойш жилд багадаа хоёр удаа нүдний эмчид үзүүлж байх ёстой. Ялангуяа 10-15 насныхан гэрлийн хугарлын гажгийн улмаас харааны шил зүүлгэх шаардлага бий болж байна.
Япон, Хятад хүүхдүүд хасах шил зүүх нь түгээмэл байдаг бол монгол хүүхдүүдийн нүд жижигхэн тул нэмэх шил зүүх нь түгээмэл байдаг. Урьдчилан сэргийлэх үзлэгээс харахад шинэ төрсөн хүүхдүүдийн 90-ээс дээш хувь нь нэмэх шил зүүхээр байдаг.
-Хүүхдийн хамгийн багадаа хэдэн настайд нь нүдний нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх вэ?
-Аль болох багад нь буюу хүүхдийг дөнгөж төрсний дараа нүдний эмчид үзүүлэх, зургаан сартайд нь нэг удаа, мөн цэцэрлэгийн 2-3 насанд нүдний эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахыг зөвлөж байна.
Хүүхдийн харааны хөгжил гурав нас хүртэл явагддаг. Гурван наснаас өмнө шил зүүсэн хүүхдүүд төрөлхийн нүдний өвчтэй эсвэл хялар засах зорилгоор шил зүүдэг. Нэмэх шил зүүх шаардлагатай хүүхдэд шил зүүлгэхгүй байвал хялар болох эрсдэлтэй.
Харин зургаагаас дээш насанд шил зүүж байгаа хүүхдүүд нь дэлгэцийн хэрэглээ, хэт ойроос харах, хичээлээ хийхдээ буруу суух зэрэг ойрын зайны харааны ачааллаас болж хараа мууддаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ ачааллыг тохируулах нүдийг нь хамгаалахад анхаарах хэрэгтэй. Нэгэнт харааны шил тохируулсан бол хүүхдэд тогтмол зүүлгээрэй. Шилээ зүүхгүйгээс залхуу нүд үүсэж, нүд нь эрүүл боловч харах үйл ажиллагаагүй нүд болж хувирдаг.
-Хараа тэглэх лазер эмчилгээг ямар үед хийлгэхэд тохиромжтой вэ?
-Хараа тэглэх ажилбар буюу лазер мэс заслыг харааны шилээ нэг жил тогтвортой зүүхэд хараа нэмж муудахгүй байгаа тохиолдолд хийлгэхийг зөвлөдөг. Харин жилийн өмнө зүүж байсан шилтэйгээ жилийн дараа тод харж чадахгүй байгаа буюу хараа нэмж муудаад байвал лазер эмчилгээ хийлгэхгүй байхыг зөвлөдөг.
Лазер эмчилгээний арга Монголд 2005 онд нэвтэрсэн. 20-40 насныхан энэ эмчилгээг хийлгэвэл тохиромжтой. 40-өөс дээш насанд ойрын хараа мууддагтай холбоотой хараа тэглэх мэс заслыг зөвлөдөггүй. Гэхдээ тухайн хүний ажил мэргэжлийн онцлогтой холбоотой шил зүүлгэхгүй байх шаардлагатай тохиолдолд лазер эмчилгээ хийж болох юм.
-Глауком өвчнийг яаж эмчилдэг вэ?
-Глауком эргэшгүй хараа алдалт сохролд хүргэдэг түвэгтэй өвчин. Хэрэв эрт илрүүлбэл эмчлэх, хянах бүрэн боломжтой. Эм дусаагаад ч нүдний даралт буухгүй бол мэс заслын эмчилгээг санал болгодог. Манайд улсын болон хувийн хэвшлийн том эмнэлгүүдэд глаукомын мэс засал хийж байна.