Өнөөдөр 21:00 цагаас "Улаанбаатарын үдэш 2023" үндэсний их баяр наадмын үдшийн шоу тоглолт болно. Шоу тоглолт 24:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд хоёрдугаар хэсэгт Хурд хамтлаг бүтэн тоглоно.
Өнгөрсөн сард "Хурд" хамтлагийн 30 жилийн ойн тоглолт болсон. Үүний дараа сонсогч, фенүүдээс төв талбайд тоглож өгөх хүсэлтийн давлагаа цахим орчинд өрнүүлж байсан тул Нийслэлийн Соёл, урлагийн газраас албан ёсоор хүсэлт тавьж, "Улаанбаатарын үдэш 2023" үндэсний их баяр наадмын үдшийн шоу тоглолтод оролцуулахаар болсон гэсэн юм.
Шоуны аюулгүй байдлын хамгаалалтад цагдаагийн 130 орчим алба хаагч ажиллана гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Шоуны төгсгөлд буюу 24:00 цагаас баяр наадмын ёслолын буудлагыг төв талбай, Монголын хүүхдийн ордон гэсэн хоёр байршилд буудуулна.