1200 гаруй хүнийг цуглуулсан олон улсын контент бүтээгчдийн “Nas Summit” арга хэмжээ Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд цахим хуудсандаа олон сая дагагчтай 13 нөлөөлөгч есөн орноос ирж илтгэгчээр оролцов.
Уг арга хэмжээнд 10 мянга гаруй хүн бүртгүүлснээс 1200 нь сонгогдон оролцсон юм. Орчин үед контент бүтээх хэлбэр, хэв маяг хаашаа чиглэж, үзэгчдийн хүлээж авах хандлага яаж өөрчлөгдөж буй болон контент бүтээгчид туршлагаасаа хуваалцсан уг арга хэмжээний талаар тоймлон хүргэж байна.
ТОО ХЭМЖЭЭНЭЭС ИЛҮҮ ЧАНАР
Уг арга хэмжээний эхний илтгэлийг цахим хуудсандаа 72 сая дагагчтай илбэчин Жулиус Дейн тавьсан. Тэрбээр хэрхэн контентуудаа олон хүнд хүргэсэн, анхаарал татсан бичлэг хийхэд юуг анхаарах хэрэгтэй болон контент бүтээгч хүн өөрийгөө олох нь ямар чухал зүйл болохыг танилцуулсан юм.
Олон хүнд л хүрч байвал ямар агуулгатай, юуны тухай контент бүтээх нь хамаагүй гэх хандлагаас илүү чанартай бүтээл гаргах нь чухал гэдгийг хэд хэдэн илтгэгч дурдсан. Өөрийн цаг зав, хөдөлмөрөөр бүтэж л байгаа бол түүнийг хүмүүс хүлээн авна гэсэн юм.
Дэлхийн улсуудаар аялах хүсэлтэй контент бүтээгчдэд зориулсан хямд өртгөөр эсвэл үнэгүй аялах олон боломж байдаг тухай аяллын влог хийдэг, туршлагатай илтгэгчид ярив. Тухайлбал гадаадад байрлах аль нэг байгууллагын үйл ажиллагааг сурталчлах контент бэлдэж өгөөд үнэгүй аялах боломжтой аж. Аялагчдын 90 хувь нь цахим сүлжээгээрээ харсан газар руу аялал хийдэг гэжээ.
Үүнийг UGC (User-generated content) буюу хэрэглэгчийн бэлдсэн контент гэсэн ойлголттой холбон тайлбарласан юм. Энэ нь томоохон компаниудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчийн нүдээр харахад тусалдаг тул энэ төрлийн контентод мөнгө төлөх сонирхолтой байдаг аж.
ҮЗЭГЧДИЙН 68 ХУВЬ НЬ ОЛОН ТӨРӨЛТ КОНТЕНТ ХҮЛЭЭН АВАХ СОНИРХОЛТОЙ
Youtube компанийн Англи дахь салбарт стратегийн менежерээр ажилладаг Чарлес Керр илтгэлдээ контент хүлээн авагчдын хандлага хаашаа чиглэж байгааг онцолсон. Технологи хөгжих хэрээр үзэгчдийн хүлээн авах онцлогт тохирсон шинэ функцүүд нэмэгдсээр байна.
Тухайлбал Youtube нь урт, богино гэсэн хоёр хэлбэрээр бичлэг байршуулах горимтой. Үүнээс гадна тун удахгүй нэг бичлэгийг олон хэл дээр үзэх боломж бүрдэнэ гэдгийг Керр дурдав.
Судалгаагаар үзэгчдийн 68 хувь өөрийнх нь үзэж буй контент олон төрлөөр бүтээгдсэн бол хүлээн авах сонирхол илүү их байдаг гэжээ. Арга хэмжээний үеэр Нуссейр Яссин үзэгчид дундаас гурван контент бүтээгчийн бүтээлүүдийг үзэж, зөвлөгөө өгсөн. Түүний зөвлөснөөр нэг платформ дээр төвлөрөх биш, олон цахим хуудас ашиглаж бичлэгээ түгээх нь илүү хүртээлтэй аж.
МОНГОЛ КОНТЕНТ БҮТЭЭГЧДЭД ЗАСГИЙН ГАЗАР ЯМАР ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ВЭ?
Арга хэмжээнд хэд хэдэн панел хэлэлцүүлгүүд болсны нэг нь “Nas Summit”-ыг зохион байгуулагч Нуссейр Яссин, Соёлын сайд Ч.Номин, Влогчин Вил Дасович нарын хэлэлцүүлэг байв. Тэд шинээр контент хийж буй залуус юун дээр анхаарах, харин тэдний ажилд засгийн газар, соёлын яамнаас хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар ярилцсан юм.
Соёлын сайдын хэлснээр саяхан нэвтрүүлсэн Старлинк компанийн хиймэл дагуул Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдож, бүтээлээ түгээх боломжийг бүрдүүлнэ гэв. Мөн Ерөнхий сайдын АНУ-руу хийсэн айлчлалаараа Youtube Local, Android төлбөрийн үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүлэхээр болсон.
Ингэснээр стартап, апп хөгжүүлэгчид Android in-app purchase-ээр орлогын эх үүсвэртэй болж, Монгол контент бүтээгчид Youtube-ээр орлого олох боломж бүрдэх аж. “Nas Summit” арга хэмжээг Соёлын яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулсан юм.