Өнөөдөр есдүгээр сарын 1. Хичээлийн анхны өдөр онцгой дурсамж үлдээсэн байдаг. Зарим нь энэ өдрийг удаан хүлээдэг, догдолдог, зарим нь айдаг, тэвддэг шүү дээ. Иймд сэтгэлдээ тээж явдаг, хөгжилтэй, уйлаантай дурсамжуудыг та бүхэнтэй хуваалцаж байна.

- Санаанаас гардаггүй хичээлийн шинэ жилийн дурсамжтай өдрүүд-
Би 1988 онд сургуульд орсон өдрөө мартдаггүй юм. Уг нь цоо шинэ боловч хүрэн бор өнгийн, нимгэн куртка өмсөөд ганцаараа сургуульдаа явсан. Тэр үед юм ховор байсан уу эсвэл манай ээж анзааргагүй ч юм уу охин хүүхэд бор куртка авч өгсөн.
Би дотроо жаахан голонгуй өмссөн юмдаг. Гэр угаасаа сургуультай ойр болохоор өөрөө л явдаг байсан. Тэр үед нэгдүгээр ангийнхныг ээж аав нь сургуульд зөөдөггүй байв.
Би найман настайдаа сургуульд орсон. Тухайн үед цөөн хүүхэд л долоотойдоо ордог, дийлэнх нь найм хүрээд сургуульд явж эхэлнэ. Одоогийн гуравдугаар ангийнхан гэсэн үг шүү дээ. Цэцэрлэгт залхуутай байсан болохоор сургууль гоё байв.

ХОЁР БЭЛЭГ ӨГСӨН
1988 оны намар дунд сургуулийн хаалгаар алхан орж байлаа. Сургуулийн гадаа тоглолт, дуу хуур болоод нэг л гоё. Нэг хөөрхөн охин хонх дуугаргаж гүйгээд тэр охин шиг хонх дуугаргаж гүйх юм сан гэж бодож байсан.
Тэр үед аравдугаар ангийн буюу төгсөх ангийн ах эгч нар нэгдүгээр ангийн дүү нартаа бэлэг өгч байсан. Хиймэл цэцэг, номын хавчуурга, гоё зурагтай ил захидал гэх мэт жижигхэн хөөрхөн бэлгүүд. Надад хоёр хүүхэд бэлэг өгчихсөн. Гэтэл зарим хүүхэд бэлэггүй хоцроод уйлж, би тэдний нэгэнд илүү бэлгээ өгсөн юм. Аравдугаар ангийн ах эгч нар нэг, нэг хүүхэд хөтлөөд орж байсан санагддаг юм. Тэр үед хотын хүн ам цөөн, их сийрэг байсан. Манай ангид 35 хүүхэд байв.
Бэлэг авах нь их таалагдсан боловч хичээл эхлэхэд ариун цэврийн өрөө оръё гэж хэлж чадахгүй тартал сууж билээ. Манай гэр хол байсан тул хүн ирж авдаг. Манай ээж сургуульд ажилладаг байсан болохоор байнга оюутнууд ирж авна. Цаг тайван байж дээ, хэн ч ирээд намайг явъя гэсэн дагаад л явдаг байлаа. Тэгээд ээжийн ажил дээр очиж, ажил тартал нь хамт сууна даа.

ХАРАНДААНЫ ТҮҮХ
Би 2000 онд нэгдүгээр ангид элсэн орж байсан. Ээжийнхээ гараас хөтлөөд ардын сургуулийн алтан босгыг алхаж байв. Анх сургуульд орсон өдөр миний сэтгэлд хамгийн тод үлдсэн нандин дурсамж бол харандаа.
Тухайн жил нэгдүгээр ангид орсон хүүхдүүдийг нэг эгнээнд жагсааж зогсоов. Хичээлийн шинэ жилийн нээлт албан ёсоор эхлээд сургуулийн захирал мэндчилгээ дэвшүүлж, урлаг соёлын арга хэмжээ болсны дараа сургуулиа төгсөх ахлах ангийн ах эгч нар "Дүү нартаа эрдмийн амжилт хүсье" хэмээн шинэ сурагчид буюу бидэнд цоо шинэ харандааг үзүүрлэгч, баллуурын хамт дурсгав.
Хүсэл мөрөөдөлдөө хүрээрэй, онц сураарай, ирээдүйд сайн боловсон хүчин болоорой гэсэн бэлгэдлийг агуулж бидэнд харандаа бэлэглэсэн юм. Тухайн үед харандаа, баллуур, үзүүрлэгч зэрэг бичгийн хэрэгсэл ховор байлаа шүү дээ.
Сургуулийн алтан босгыг алхаж орсон мөчүүдийг маань цагаан цаасан дээр буулгах хамгийн том эхлэл нь тэр харандаа байсан. Тус харандаагаар би анхны А үсгийг, анхны нэгийн тоог, анхны зураасыг зурсан бөгөөд гуравдугаар анги хүртлээ нандигнан хадгалсан байдаг юм.

"ААВЫГАА АЛГА БОЛГОЧИХЛОО Л ГЭЖ АЙСАН"
2008 онд намайг нэгдүгээр ангид элсэх жил аав, ээж хоёр маань гадаадад байсан. Тийм болохоор дөнгөж сургуульд орохдоо аав, ээждээ үнсүүлээд, тэдний араас уйлж хоцроод үлдэнэ гэсэн ойлголт надад байгаагүй юм. Харин ч би цэцэрлэгтээ аль хэдийн уншаад сурчихсан, бүгдийг мэддэг юм шиг их "додигор" элсэн орж байлаа.
Тэгээд хичээлийн нэг жил өнгөрч, би хоёрдугаар ангид элсэх боллоо. Тэр жил аав, ээж маань ч ирсэн болохоор есдүгээр сарын 1-нд аав намайг дагуулж, сургууль руу оруулж өгөхөөр болов. Дуутай, хөөртэй хичээлийн эхний өдрийн нээлт сургуулийн маань спорт зааланд эхэлсэн юм. Аав бид хоёр хоцроод ирчихсэн болохоор олон хүний араас би юу ч хардаггүй, бага зэрэг урагшилмаар санагдав. Тайзан дээр болж байгаа үйл явдлыг харахыг хүссэн би нэг л мэдэхэд аав ч үгүй, цүнх ч үгүй баахан танихгүй хүмүүсийн дунд зогсож байлаа.
Ойр хавиа хартал аав маань огт байдаггүй. Зүрх хурдтай цохилоод л, хоёр нүднээс шууд нулимс урсаад явчихсан. Тухайн үед "Аав, цүнх хоёроо алга болгочихлоо. Яаж хичээлдээ орно оо" гэсэн бодол л төрсөн. Тэгээд уйлж явсаар нэг эгчтэй таараад, "Аав алга болчихлоо" гэж хэлээд ихэр татан уйлснаа санадаг.
Нээлт ч өндөрлөж, хүмүүс багасах үеэр хаалганы тэнд таньдаг царай харагдсан нь "Хаалгаар л гарах юм чинь энд таарна" гэсэн бодолтой зогсох аав минь байв. Аав, цүнх хоёроо олсон би санаа амарч хоёрдугаар ангийн эхний өдрөө эхлүүлж байлаа. Арай том ангид орж, сургуулийнхаа ажилчдыг таньдаг болохдоо л тухайн үед аавыг хамт хайлцсан эгч сургуулийн маань захирал байсныг олж мэдсэн дээ.

ХАР ШҮДТЭЙ ШИРЭЭНИЙ МИНЬ НАЙЗ
1995 оны есдүгээр сарын 1-н сургуулийн босго алхсан анхны минь өдөр байлаа. Нийслэлийн 75 дугаар сургуулийн Ц.Дэлгэрмаа багштай, Англи хэлний сонгоны 1г ангийн сурагч болж эрдмийн гараагаа эхлүүлж билээ. Багш минь маш гоё бичдэг байсныг санадаг юм. Тэр хүүхэд бүрийн ар гэр, зан байдлыг сайтар мэддэг, жаахан хоцрогдох гээд байгаа хүүхдэд зориулж цаг гарган тусад нь бэлддэг жинхэнэ сэтгэлтэй сайн багш байв.
Хичээлийн шинэ жилийн эхний өдөр намайг нэгэн малтигар хөөрхөн цагаан хүүтэй голын ширээний хамгийн урд суулгасан. Би бусдаас биеэр жижиг охин байсан тул багш минь харж үзэн тийнхүү хамгийн урд суулгасанд нь олзуурхаж, түүнийгээ ч дагаад хичээлдээ сайн хүүхэд болсон байх гэж би боддог юм. Нэг ширээнд суусан өнөөх хүүтэй үг солихгүй удаж байгаад юм ярьтал нөгөөх чинь хав хар шүд гаргаад ярзайтал инээхэд нь дагаж инээж байсан би гэнэт цочин бараг ярвайснаа санадаг юм. Түүнийг тийм хав хар шүдтэй байна гэж хэн санах вэ дээ. "Төрөлхийн хар шүдтэй юм байна, асуувал эмзэг сэдэв нь байж мэдэх тул чимээгүй л байя" гэж бодов.
Өдөр ирэх бүр түүний шүд цайрсаар. Тэсэлгүй асуулаа. "Чиний шүд яагаад ийм хар юм бэ?" гэхэд найз минь "Өө би харин яг хичээл орохын өмнө зөндөө мойл идчихсэн юм аа" гэдэг байгаа. "Найзын минь шүдний хар зүгээр л мойл их идсэнийх байж" гэж бодуут бяцхан баярлах шиг болж, мишээж билээ. Тэгээд бид хоёр дунд сургуулиа төгсөөд оюутан цагийн хичээлийн шинэ жилийн эхний өдөр Хүмүүнлэгийн Ухааны Их сургуульд таарч дахиад л нэг ангид хамт орсноо мэдэж билээ. Нэг үгээр бид хаана ч явсан эрдмийн өргөөний найзууд байлаа. Өдгөө найз минь сайхан гэр бүлтэй, дөрвөн хүүхдийн аав, амжилттай яваа залуу бий.
ШИНЭЭР ШИЛЖИЖ ИРСЭН ТЭР НЭГЭН ХҮҮ ИРЭЭДҮЙН ОХИНЫ МИНЬ ААВ БАЙСАН
Тавдугаар ангид ордог жил, хичээлийн эхний өдөр. Нэгнийхээ өндөр болсныг, үсээ огцом тайруулсныг, турсан эсвэл жин нэмснийг онцлон ярьж, зарим нь шинэ пүүзээ ширтээд л байн байн арчина. Багш шинэ ном тараахдаа өмнө нь сонсож байгаагүй хүүгийн нэрийг дуудахад миний чих сортосхийн, сандлаасаа өндийх хүү рүү харлаа.
Тэр даруухан хүү шинээр шилжиж ирсэн байв. /Мэдээж шилжиж ирсэн шинэ хүү даруухан байхаас яах вэ дээ/ Бид энгийн сайхан найзууд болсон ч тэр надад сайн гэдэг нь мэдрэгддэг байлаа. Валентины баяраар шоколад өгнө, урлагийн үзлэгийн цэнгээнт бүжигт надтай хос болох гэж хичээх ч нурууны чац таарахгүй байсан тул багш биднийг өөр өөр бүжгийн хамтрагчтай болгосныг санадаг юм. Би ч үерхэх талаар бодсонгүй, хичээлдээ л анхаарлаа хандуулдаг байв.
Ингэж тэгсээр он жилүүд өнгөрч би 9 дүгээр ангидаа өөр сургууль руу шилжиж, тэр үед фэйсбүүк гэх мэт олон нийтийн сүлжээ байсан биш бидний холбоо тасарсан. Хоёрдугаар курсын оюутан байхдаа бид автобусны буудал дээр таарсан. "Эр өсөж, эсгий сунадаг" шиг өнөөх хүү жигтэйхэн сайхан залуу болсныг хараад би бараг мэлэрч билээ. Уулзалгүй удсан, урьд өмнө нь хүүхэд ахуйдаа хэн хэнийгээ хүндэлдэг байсан бидний дунд тэр үед оч үсэрснийг мэдэрсэн юм. Ингэж л сурагч байхдаа танилцсан, ирээдүйн охиныхоо аавд анх удаа дурлаж билээ. Өдгөө охин минь бидний сурч байсан сургуульд явдаг. "Танай сургуульд аав, ээж нь сурч байсан шдээ" гэхээр ихэд дуртай. Аргагүй шүү дээ аав, ээжийн минь танилцсан эрдмийн өргөө гэж бодохоор түүнд минь сайхан санагддаг байх.

ШИНЭ ОЮУТАН
Нийслэлд олон ирж байгаагүй. Хаана юу байгааг нь мэдэхгүй шинэ оюутан 2016 онд МУБИС-д элссэн юм. Эхний өдөр хичээл сонголтоо хийх зорилготой ээжийгээ даган явахдаа сургуулиа мэдэж авсан. Оюутны байр олох хүртлээ Дарь эхийн эцэст хамаатныдаа байрлаж байв. Хотын төвөөс автобусаар нэлээн удаан явж хүрэх эцсийн буудлаас цааш хороолол дундуур багагүй алхана. Хэрэгцээ шаардлага гараагүй үед эндээс хотын төв рүү хүүхэд дагуулж явах сонирхолтой хүн цөөхөн.
Ээж дүү нарын хамт хэд хоносны дараа хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх өдөр сургууль явах хэрэг гарлаа. Энэ удаа би ганцаараа явж цаашид амьдрах хотоо нүдэлж авахыг хүссэн тул алхахаар шийдсэн. Учир нь автобустай явахаар газар тогтоогддоггүй, чихцэлдсэн үед хаана яваа нь харагдахгүй хэцүү санагддаг байлаа.
Дарь эхийн эцсийн буудлаас харахад хотын төвийн ганц мэддэг өндөр барилга Blue Sky тодрон харагдана. Өндөр барилгын нэрийг хараад хаана яваагаа мэдэж болно гэж хүмүүс хэлдэг байлаа. “Тэр барилгын ард Сүхбаатарын талбай бий. Сүхбаатарын талбайгаас бага зэрэг зүүн тийшээ сургууль минь бий” гэсэн бодолтой, баримжаагаа тогтоож аваад засмал зам уруудан алхлаа.
Хэр удаан алхсанаа санадаггүй. Сумын төвд сургууль руугаа өдөр бүр алхдаг миний хувьд алхах асуудал биш. Ингээд, нар дээр гарч халсан бага үдэд анх удаа мэддэг нэр гарч ирлээ. Sunday. “Нарантуул захын ард байрлах том дэлгүүр рүү ээжтэй эсвэл өөр хамаатны эгчтэй ч билүү орж байсан. Манай сургууль эндээс баруун хойд зүгт бий. Барилгуудын дундуур орсон хойно Blue Sky харагдахгүй болчихсон тул зүгээ алдчихаж”.
Ингээд дахин зүгээ баримжаалж аваад алхсан. Тухайн үед удаан явах асуудал байсангүй. Явж байгаа газраа тогтоож авах нь л чухал байсан. Үд өнгөрөх үеэр сургуулиа олж билээ. Түүний дараа, Сонсголонгоос - Багшийн дээд, Гэмтлийн эмнэлгийн арын хорооллоос - Сүхбаатарын талбай, Багшийн дээдээс - Үндэсний цэцэрлэгт хүрээлэн - Зайсангийн эцэс хүртэл гээд хэд хэдэн маршрутаар алхаж үзсэн. Нэг алхсан газраараа лав дахиж алхаагүй дээ.

АЗТАЙ ЭЛСЭЛТ
Би 1980 онд нэгдүгээр ангид элсэн орж байлаа. Тухайн үед 8 настай хүүхэд сургуульд ордог байсан ч би уйлж, гуйсаар 7 настай сургуульд элсэв. Учир юу вэ гэвэл, би дөрвөн эгч, гурван ахтай. Тэд сургуульд орчихсон, дэвтэр, үзэг, цүнхийг нь харахаар нэг л гоё санагдаж, сургууль гэж бодохоор л сайхан санагдаад байв. Манайх хөдөө амьдардаг учир намар болохоор том машин ирнэ. Айл саахалтын бүх хүүхдийг суулгаад л, тэр жил би уйлж, гуйсаар аавтайгаа хамт суучихлаа. Явсаар байгаад сумын төв орсон юм. Аав надад нээх гоё хүрэн өнгийн гутал авч өгөөд, сурагчийн дотуур байранд хүргэж өгсөн юм.
Гэнэт ээж, ааваасаа холдсон хүн айгаад явчихсан. Орой болсон хана нь дээр гэрэл тусаад би маш их гайхсан. Тэр гэрэл нь машины гэрэл л байсан юм байна лээ. Одоо бодохоор инээд хүрээд байдаг юм. Гэрэл тусдаг ч гэж мэдэхгүй. Маргааш нь болж бүх хүүхдийг жагсааж анги хуваарилав. Би хамгийн сүүлд үлдчихсэн. Аргагүй шүү дээ. Би 7 настай, бүртгэлтэй хүүхдүүдийн нэрсэд ороогүй. Гэтэл ард зогсож байсан эгч намайг нэг ангийн хүүхдүүд рүү түлхчихсэн. Сүүлд бодсон тэр эгч дотуур байрны жижүүр эгч байсан. Ингэж л би нэгдүгээр ангид элсэн орсон юм даа.

ЦАГААН ОРДОН ДОТОРХ АЛМАЙРАЛ
Би төрсөн өдрийнхөө маргаашаас л ирэх жилийн төрсөн өдрийг хоног тоолон хүлээдэг хүүхэд байв. Цэцэрлэгийн ахлах ангиа төгсөх үедээ сургуулийн сурагч болно гэдгээ мэдсэн юм. Ингээд би цоо шинэ хүлээлтийн эзэн болж хувирсан даа. Зуны амралтын турш өөрийгөө сурагч болсноор төсөөлж, зүүдэлж хонодог байв. Одоо бодоход зурагтаар үзсэн бүгдийгээ л бодит мэт бодсон нь тэр байх.
Сургуулийн танхимууд, зөндөө олон шатнууд, хананы өнгө, суух сандал, ширээгээ зураглаж, өөрөө тэнд байгаагаар төсөөлнө. Төсөөллөө бараг 90-н янзаар хувилгав. Энэ их хүчтэй бодлоосоо болж бараг л ядаргаанд орсон доо.
Хичээлийн өмнөх өдөр нь өмсөх хувцас, ангийн хүүхдүүд ямар царайтай байх, багшдаа барих цэцгийн өнгийг хүртэл нэг бүрчлэн зураглаж, зүүдэлж хоносноор хүлээлтийн өдөр өндөрлөв.
Есдүгээр сарын нэгний өглөө эртлэн босож, аавдаа үнсүүлж, ээжийгээ дагаад өнөөх шинэ ертөнцийнхөө хаалгаар орохоор очив. “Ямар олон хүн цугладаг юм бэ” гэж хэсэгтээ л алмайрав. Аргагүй шүү дээ. Энгийн нэгэн суманд баяр ёслол биш бол нэг дор олон хүн цуглахгүй.
Ээж маань “Ангийн багш нь энэ эмэгтэй шүү, цэцгээ өгөөрэй” гэж хэлэхэд л нэг ухаан орж багшийнхаа гарт цэцэг бариулж, ганц хоёр үг хэлэв. Багш маань надад овоо их үг хэлээд л байсан. Харин би алмайрснаасаа болж бараг ухаангүй шахуу байсан даа. Дараагийн нэг ухаан орсон нь жагсаж зогссон ангийнхаа хүүхдүүдийн хамгийн урд гарчихсан багшдаа хөтлүүлээд өнөөх төсөөллийн ундарга болсон газар руу орсон юм.
Цэлгэр том, урт коридороор явсаар нээлттэй хаалгаар орсон нь бидний хичээллэх анги байв. Үнэндээ миний төсөөлснөөс маш их гэрэл гэгээтэй газар байв. Хаашаа л харна цэлийсэн цагаан хана. Хүүхдүүд рүү харсан ч цагаан цамцтай. Дэвтрээ дэлгэсэн ч цасан цагаан цаас. Цэцэрлэгийнх шиг эрээн мяраан өнгөтэй зүйл огт байгаагүй. Дуу хоолой цуурайтаад л, жингүйдээд ч байгаа юм шиг.
Кинонд их гэрэл цацарсан газрыг диваажин гэж төлөөлүүлдэг шиг тийм л мэдрэмжийг тэр өдөр авсан юм даа. 2005 оны элсэгч.