Засгийн газраас 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж энэ жил нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан билээ. Түүн дотроо БНСУ-аас 150 мянган жуулчин хүлээн авах төлөвлөгөөтэй ба одоогоор 54904 жуулчин БНСУ-аас ирж, Хятадын жуулчдын тооноос даваад буй аж.
Тус улсаас БНСУ-ын plus size ангиллын алдарт модель болох Biki, Key, Foxeyon, Gopa Noona нар Монгол Улсад ирж, говийн аялал хийсэн нь Солонгосоос ирэх жуулчдыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөлөл үзүүллээ хэмээн БОАЖЯ-наас онцлон тэмдэглэжээ.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ алдартай моделуудыг авчирсан ”Tourade” аялал жуулчлалын компанийн захирал С.Болд, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга П.Баттөр болон албаны хүмүүсийн хамт моделуудыг хүлээн авч уулзсан байна.
Энэ үеэр цаашид БНСУ-даа алдартай, салбар бүрийн нөлөөлөгчдийг Монголд урьж аялуулах, тэднээр дамжуулж Монгол орны онцлог, дөрвөн улирлын аялал жуулчлалыг сурталчлах, хамтран ажиллах талаар санал солилцжээ.
Зочдоос Монгол орны талаар сэтгэгдлийг нь сонирхоход “Монголчууд найрсаг, мөн маш эх оронч байгаа нь бидэнд гүн сэтгэгдэл үлдээсэн. Уулзсан хүн бүр манай оронд тавтай морил, өөр маш олон сайхан газар бий гэсэн.
Малчин айлд зочлон очиход биднийг найрсгаар угтаж, монгол ахуйтай танилцуулсан нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Бидний аяллын тухай гурван цуврал нэвтрүүлэг гарах байх. Үүгээр дамжуулж Монгол орны тухай сайхан сэтгэгдэл өгч, олон хүнийг Монгол оронд аялах хүсэл төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
2023 он гарснаас хойш БНСУ, БНХАУ, Япон Улс, ХБНГУ, ОХУ-аас жуулчид Монгол орныг зорин иржээ.