Кино үзэх дургүй хүн гэж байхгүй. Кофе уунгаа, хоолоо идэнгээ, ажлын дараа, унтахын өмнө, замд түгжрэхдээ ч киногоо үздэг хорхойтнууд бидний дунд зөндөө бий. Хүн бүрийн сонирхол өөр. Үздэг арга барил, дуртай сэдэв, таашаадаг хэлбэр ондоо. Гэхдээ нэг л асуудалтай ижилхэн тулгардаг нь шинэ киноны сонголт. Тэгвэл амралтын өдрөөр танд дараах киног санал болгож байна.
Эрхэлж буй ажил: Маркетингийн менежер
Сошиал хуудсууд: Movie Reviews & Meme - https://www.facebook.com/moviereviewsandmeme, /Facebook Page/
Tengis Cinema - https://www.facebook.com/tengismovie, /Facebook Page/
Жаргалсайхан Харцага - https://www.facebook.com/jhartsaga, /Facebook Profile/
-Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн кино?
-Бид киног сайн эсвэл муу гэж ангилах дуртай. Би ч сэтгэгдлүүддээ тэдгээр үгсийг их ашигладаг. Гэхдээ ямар ч кино дотор үзэгчдэд нөлөөлөх хэмжээний том агуулга багтсан байдаг гэж боддог. Их хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн киногоор найруулагч Gabrielle Muccino-гийн "Seven Pounds"-ийг нэрлэмээр байна. Найруулагч Gabrielle Muccino жүжигчин Will Smith-ийг өөрийнх нь хүүтэй нь хамт тоглуулж алдарт "Pursuit of Happyness"-ийг 2006 онд нээснээс хоёр жилийн дараа буюу 2008 онд "Seven Pounds"-ийг үзэгчдэд танилцуулж байлаа.
Ижил төстэй сэдэвт кино байдгийг үгүйсгэхгүй. Харин миний хувьд ийм өвөрмөц зохиолтой кино өмнө нь үзэж байгаагүй. Дийлэнх кинонд өгүүлдэг шиг хайр хамгийн хүчтэй гэдгийг харуулахаас гадна хүн амьдрах богино хугацаандаа аль болох бусдад өгч, зөв амьдрах ёстой гэдгийг сануулсан гэж боддог.
-Хамгийн сүүлд үзсэн кино?
-Хамгийн сүүлд жүжигчин, найруулагч Ө.Мөнх-Эрдэнийн "Гэсэн ч би хайртай" киног үзсэн. Энэхүү кино нь драм төрлийн кино бөгөөд нэлээн гунигтай үйл явдалтай. Сэдвийн тухайд хайр дурлал, гэр бүлийн зөрчил дээр тулгуурлах бөгөөд хууралт, гэр бүлийн асуудлын тухай Монгол кино илүү нарийн өгүүлдэг болж хөгжиж байгаа гэдгийг олж харсан. Саяхныг хүртэл өмнө нь нээлтээ хийж байсан төстэй Монгол киноны зохиол найруулгын нийтлэг алдаа хэн нэгнийг нь хэтэрхий их буруутгадаг, асуудлыг олон талаас харуулдаггүй, ядмаг агуулгатай байлаа шүү дээ.
-Үзэх киногоо хэрхэн сонгодог вэ?
-Зурагт хуудас, сурталчилгаанаас илүү найруулагчийг нь хамгийн түрүүнд харж сонголтоо хийдэг. Нэг кино дунджаар 100 минут байдаг гэж үзвэл хүн кино үзэхийн тулд багагүй хугацааг зарцуулдаг. Тиймээс цагаа дэмий үрэхгүйн тулд аль болох сайн бүтээл үзэхийг хичээдэг. Тоглосон жүжигчдээс нь хамаарч хааяа сонголт хийх тохиолдол байдаг.
-Өөрийгөө киноны гол дүрээр илэрхийлбэл та аль киноны, ямар дүр вэ?
-"Slumdog Milliоnaire" киноны Jamal Malik. Их зүйлийг бодож, эргэцүүлдэг, жижиг зүйлд ач холбогдол өгдөг, эргэн тойрны зүйлсээ сайн ажигладаг гэдгээрээ надтай төстэй байж магадгүй гэж бодож байна.
-Таны дуртай кино зохиолч?
-Хайрыг хөгжим, урлагтай хослуулан гайхалтай илэрхийлж чаддагаар нь Damien Chazelle-ийг нэрлэмээр санагдлаа. Түүний "La la land"-ийг үзсэн хүмүүс дотроос анх удаа мюзикл кино ингэж таалагдсан гэж хэлэх хүмүүс олон бий. "La la land" бол өнгөц харвал их хөнгөн үйл явдалтай кино юм шиг хэрнээ Mia, Sebastian хоёрын харилцан яриагаар дамжуулж шинэхэн хосуудын асуудал юунд байдаг, хайрын харилцаанд хувь хүний амбиц зөрчилдвөл ямар үр дагаварт хүрдэг гээд олон зүйлийг хөндсөн том агуулгатай бүтээл юм.
-Манай уншигчдад ямар кино санал болгох вэ?
-Найруулагч Akira Kurosawa-гийн "Dreams" киног санал болгож байна. Кино сонирхогчид магадгүй дийлэнх нь мэддэг байх. Энэхүү бүтээл нь тус найруулагч өөрийн зүүднээсээ сэдэвлэн хийсэн гэдгээрээ онцлогтой найман хэсгээс бүтэх антологи кино юм. Хэсэг тус бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой боловч байгальтайгаа зүй ёсоор харьцах хэрэгтэй гэсэн нийтлэг санааг бүгдээрээ агуулдаг.
Хөдөлгөөнт уран зураг гээд тодорхойлчихож болохоор энэхүү киноноос үзэгчид сэтгэлийн таашаалыг тултал мэдрэхээс гадна магадгүй энгийн үзэгчид кино урлагийн сайхныг тус киноноос ойлгоно гэдэгт итгэлтэй байна. ХХ зууны шилдэг бүтээлүүдийн нэгд зүй ёсоор багтах дүрсний урлагийн гайхамшиг болсон "Dreams" хэмээх бүтээлийг их удаан бодсоны эцэст сонгон авлаа.
-Ярилцсанд баярлалаа.