gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дэггүй Дээгий “Шилдэг дуучин” болж Т.Сэр-Од “Гран При” хүртэв

Соёл урлаг
2010-02-10
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2010-02-10
1987 оноос эхэлсэн оны шилдэг дууг шалгаруулдаг “Морин хуур” наадам 2000 оноос хойш чанар нь суларч үзэгчгүй болоод байсан. Харин сүүлийн 2-3 жилд өнгө төрх нь сэргэж сайхан болж байна. Энэ жилийн оны шилдэг дуу шалгаруулах морин хуур наадам сайхан боллоо. Тус наадам мэргэжлийн, нийтийн, эстрад дуу гэсэн гурван чиглэлээр болсон юм.

Мэргэжлийн дуунд “Морин хуур” наадмын тэргүүн шагналт хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын хөгжим, Ц.Бавуудоржийн шүлэг “Бөхөн шарын нуруу”, Ц.Загдсүрэнгийн хөгжим Өлзийнямын шүлэг “Ижий говь”, Чойбаатарын хөгжим Хануумандаагийн шүлэг “Ханийн дуу”, Б.Сэргэлэнгийн хөгжим “Хөх толбот Монгол” дуунууд эгшиглэсэн юм. Харин нийтийн дууны төрөлд “Нүүдэлчний нутаг”, “Зүүдний Монгол эх орон”, “Реквием”, “Домгийн хорвоо”, “Анужингоо”, “Их говийн цагаан суварга”, “Ингэн туульс”, “Ижий орлосон нутаг”, “Халх голын хөвгүүд”, “Ээжээ энх жаргаарай”, “Нөмрөг хангайн уулс”, “Нүүдэлчин”, “Зөндөө л хайртай”, “Амраг минь дээ”, “Буурал ээж”, “Ижийдээ би хайртай”, “Сүүн цацалтай ээж минь”, “Дорнын сондор Улаанбаатар минь”, “Нуурнаасаа төрсөн ангир л байж дээ”, “Алтан сүлд нутаг” зэрэг уран бүтээлүүд шилдэг дууны шүлгийн төрөлд өрсөлдсөн юм.

Харин эстрад дуунд “Залуу нас”, “Буруу эргэлт”, “Тийм ээ”, “Харын цэцэг”, “Миний эх орон”, “Чи минь”, “Нарнаар ирсэн хүү минь”, “Санаад л байна яах вэ”, “Зүрх мартахгүй ” зэрэг дуунууд үзэгчдийн сонорыг мялаалаа. Мэргэжлийн дуунуудыг Улсын Гавьяат Жүжигчин дуучин Ц.Төвшинтөгс, Б.Оюунцэцэг, залуу дуучин Цэрэн-Очир, Энхмаа нар амилуулав. Харин нийтийн дууг АЖ Чимэдцэеэ, гавьяат жүжигчин Хонгорзул, залуу дуучин Март, Эрхэмбаяр, Мөнхжаргал нарын дуучид дуулсан юм. Мөн эстрад дууг “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа болон “Мотив”, “Гранд” хамтлагийн залуус дуулж сонирхууллаа. ДУУ бүхэн сайхан мэргэжлийн түвшинд бүтээгдсэн байна хэмээн хөгжим судлаачид хэлж байсан. Энэ жилийн “Морин хуур” наадмын бас нэгэн онцлог нь хөгжмийн зохиолчдын шинэ залуу үе жагсан гарч ирж байгааг харуулсан явдал юм.

Мөн наадмын гала концерт найруулга, зохиомж сайтай болсныг үзэгчид онцолж байв. “Морин хуур” шилдэг дууны наадам нь “Пентатоник”, “Алтан микрофон” зэрэг бусад хөгжмийн наадмуудаас хамгийн олон жилийн түүхтэй нь. Энэ жилийнх нь 23 дахь удаагийнх. Энэ жилийн наадамд оролцогчид урьд жилүүдийнхээс илүү сайн бүтээл туурвисан байна. Дуу бүхэн гайхамшигтай байсан учир байр эзлүүлэхэд хэцүү байлаа хэмээн шүүгчид учирлаж байв. Ингээд шилдгүүдийг эхнээс нь эхлэн зарлахад мэргэжлийн дууны төрөлд хөгжмийн зохиолч Т.Сэр-Од “Бөхөн шарын нуруу” дуугаараа хүртлээ.

Харин Ш.Өлзийбаяр “Нүүдэлчдийн нутаг”, Б.Чойбаатар “Буурал ээж”, дуугаараа удааллаа.

Тусгай байрт Төрбат “Зөндөө хайртай”, Ч.Сангидорж “Зүүдний Монгол орон” дуугаар орсон юм. Харин нийтийн дууны төрөлд хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан “Ингэн туульс” дуугаараа шагнал хүртсэн. Дэд байрыг Г.Түвшинтөр “Нүүдэлчин” дуугаараа хүртсэн бол Ц.Пүрэвхүү “Нөмрөг хаан уулс” дуугаараа гутгаар байрын эзэн болсон юм. Хамгийн их өрсөлдөөнтэй төрөл болсон эстрад дууны төрөлд “Гранд” хамтлагийн продюссер Д.Баттөр “Миний Монгол” дуугаар хошуучилж тэргүүн байрын шагналыг хүртэв. С.Гантөр “Буруу эргэлт” киноны дуугаар дэд байр хүртэж “Нарнаар ирсэн хүүхэд” дуугаараа Л.Балхжав гуравдугаар байрт орлоо. Энэ жилээс эхлэн нийтийн дууны холбоо “Морин хуур” наадмын хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа бөгөөд шилдэг дуучны шагнал гардуулсан юм. Энэхүү шагналыг дуучин Т.Дэлгэрмөрөн хүртсэн. Харин мэргэжлийн дууны шилдэг найруулгын шагналыг “Чингис хаан” хамтлагийн гитарчин хөгжмийн зохиолч Ц.Байдраг гардаж авлаа. Морин хуур наадмын тэргүүн дээд шагнал болох “Гран при”-ийн эзнээр хөгжмийн зохиолч Т.Сэр-Од тодорлоо.

Наадмын хамгийн сэтгэл догдлуулсан мөч буюу тэргүүн дээд шагнал “Гран при”-н эзнээр хөгжмийн зохиолч Т.Сэр-Од тодорсон юм. Үүнээс гадна түүний мэргэжлийн дуунд сойсон “хүлэг” нь тэргүүн байр эзэлж “Морин хуур” наадам хоёронтоо ивээв. Энэ үеэр түүний сэтгэгдлийг нь сонссон юм.

-Энэ наадмаас ганзага дүүрэн олзтой буцах нь. Баяр хүргэе?

-Баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Би энэ шагналыг авна гэж бодоогүй. Өөрт байгаа авьяасаа л гаргахыг хичээсэн.

-Хэдэн дуу сойсон бэ?
-Гурван дуугаар оролцлоо. Нэг дууг маань Увсын театрын дуучин дуулсан. Тэр уран бүтээлчид баярласнаа хэлэх нь зүйтэй. Өнөөдөр би энэ шагналын эзэн болсон ч миний уран бүтээлийн цаана яруу найрагч андууд минь байгаа. Дууг ард түмэнд хүргэх гүүр болж байдаг дуучин, хөгжмийн найруулагч, хөгжимчид, удирдаач гээд маш олон хүн бий. Энэ дашрамд надтай хамтарч ажилладаг бүх уран бүтээлч, миний бүтээлийг сонсч, сэтгэлийн дэм өгч байдаг үзэгчдэдээ баярласнаа илэрхийлье.

-Та хэд дэх удаагаа энэ наадамд оролцож байна вэ?
-1993 оноос эхлэн “Морин хуур” наадамд тасралтгүй оролцож байгаа. 2006 онд Гран при хүртэж байсан. Ирэх жилийн наадам илүү сайхан болох биз ээ.

Б.Энхжаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан