gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өмгөөлөгч: Д.Монголхүү Прокурорын зөвшөөрлөөр ганц удаа Баянзүрх дүүргээс гарахад нь хуурамч баримт бүрдүүлж, хорьсон

Э.Оргил
Улс төр
2023-04-05
594
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  12 цаг 01 минут
2023.04.05

Иргэн Д.Монголхүүг хорьсон шүүх хурлын явцын талаар түүний өмгөөлөгч Баяраа болон ар гэрийнхэн нь мэдээлэл хийж байна. 

Д.Монголхүү анх яагаад ял авсан бэ?

Өмгөөлөгч, Энэ хүн Сүхбаатарын талбайд жагсаал хийх үедээ цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн гэх үндэслэлээр нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн. Тухайн үед жагсаалдаа ашиглах зорилгоор Төв талбайд хүүхдийн гутал оруулах гэж оролдсон. Цагдаагийн байгууллагаас тэсэрч дэлбэрэх бодис, зэр зэвсгийн чанаргүй зүйл байж болзошгүй гэж шалгаж үзэхэд тийм биш болох нь тогтоогдсон.

Монголхүү гутлыг шалгуулсны дараа талбай руу оруулах гэсэн боловч цагдаа нар эсэргүүцсэнээс маргаан анх үүссэн байдаг. Тухайн үед цагдаа нар Монголхүүгийн эрүүл мэнд, хувийн өмчид халдсан, жагсаал цуглаан хийх зэрэг эрхийг зөрчсөн ч хуулийн байгууллага хариуцлага тооцоогүй. Эсрэгээрээ цагдаа нарын биед халдсан гэх үндэслэлээр Монголхүүд нэг жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсан.

Д.Монголхүүгийн хувьд шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж үздэг боловч нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учир шийдвэрийг хэрэгжүүлж байсан. Хоёр удаа шийдвэр зөрчигдсөн тохиолдол гарсан. 

Нэг, Монголхүү 2020 онд ГССҮТ-д мэс засалд орж байсан. Цагдаад баривчлагдах үед гэмтэл нь сэдэрсэн. Эмнэлэгт үзүүлэх шаардлага гарсан тул Прокуророос зөвшөөрөл авч, Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд гэртээ харьсан. Энэ дээр Гэмтлийн эмнэлгээс буцахдаа мартшрут зөрчсөн гэх асуудал гардаг.

Маршрутыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд тодорхой газраар явах хөдөлгөөний хорьдог. Түүнээс эмнэлэгт үзүүлээд буцсан хүнийг маршрут зөрчсөн гэх үндэслэлээр шоронд хорьж болохгүй. Монголхүүгийн гэр Сансарын тунел дээр байдаг. Прокурор Гэмтлийн эмнэлэг рүү Нарын замаар явж, Х хорооллоор явах маршрут тогтоож өгсөн. Монголхүү очихдоо тэр замаар нь очиж, буцахдаа Модны хоёроор дамжин төв замаар гэртээ харьсан. Гудамж сольсон зөрчил гаргасан гэж хорилоо.

Хоёр, ШШГЕГ-ын Итгэлтөгс хоёр долоо хоногийн өмнө “Д.Монголхүү ГССҮТ-д очоогүй” гэж ярилцлага өгч, гадуур тэнэсэн мэт мэдээллийг олон нийтэд өгсөн. Монголхүү Гэмтлийн эмнэлэгт очсон нь хамт явсан гэрчийн мэдүүлэг болон ГССҮТ-д үзсэн эмчийн бичгээр нотлогддог. 

ШШГЕГ-ААС ДУТУУ, ХУУРАМЧ НОТЛОХ БАРИМТ ГАРГАСАН

2023 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр болсонд шүүх хуралд ШШГЕГ-аас дутуу, хуурамч нотлох баримт гаргасан. Энэ хүний хөдөлгөөнийг 24 цагийн турш GPS-ээр хянаж байдаг. Гэтэл шүүхэд гаргаж өгсөн материалд нь ГССҮТ рүү явсан маршрут нь байхгүй. Саппоро төвөөс гэнэт үсэрч Модны-2, баруун дөрвөн замаар гэртээ харьсан чиглэл гаргаж өгсөн. Албаар эмнэлэг очоогүй гэсэн хуурамч баримт бүрдүүлж шүүхэд өгсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Д.Монголхүүд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гарын цахим бугуйвчийг зүүж, ял эдлүүлэх ажиллагааг эхлүүлснээс хойш ганц удаа эрүүл мэндийн шалтгаанаар Гэмтлийн эмнэлэг рүү явахад нь хуурамч маршрут гаргаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял болгох шийдвэр гаргууллаа. 

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлснийхээ төлөө шоронд орсон ганц хүн Монголхүү болж байна. Энэ хүн нийтийн албанд нэг ч удаа ажиллаж байгаагүй эгэл жирийн иргэдийн нэг. Гэмт хэрэг үйлдээгүй, төрийн үйл ажиллагааг шүүмжилснийхээ төлөө эрх чөлөөгөө хасуулсан хүн. Энэ хүн нийгэмд аюултай, хулгайч, нүүрсний авлигачин биш. Тиймээс бид Давж заалдах шатны шүүхэд хандах болно гэлээ.

  12 цаг 07 минут
2023.04.05

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан