Гаалийн байгууллагаас “Барааг дотоодод болон гадаадад түр хугацаагаар боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горимын тусламжтай жижиг дунд үйлдвэрлэлийн экспортыг дэмжих” төслийг 2019 онд санаачилсан. Энэ санаачилгын хүрээнд анхны уулзалтыг Улаанбаатар хотноо цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулав.

Барааг дотоодод болон гадаадад боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим нь бүтээгдэхүүнийг хилээр түр оруулах эсвэл гадагшаа түр гаргах тухай ойлголт бөгөөд татварын таатай нөхцөлийг санал болгодог давуу талтай аж.
Энэ нь гадаадад боловсруулах горимоор гаргасан бараанд боловсруулалт хийгээд буцаан хилээр оруулж ирэхэд зөвхөн боловсруулалтын зардалд татвар төлнө гэсэн үг. Жишээ нь 1000 төгрөгийн нэхмэлийн утас экспортод гаргаад 1500 төгрөгийн даавуу болгож импортоор оруулахад боловсруулалтын зардал болох 500 төгрөгөөс л татвар төлөх юм.
Харин гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горимоор улсын хилээр оруулахад тухайн бараанд ногдох татварыг тусгай дансанд байршуулаад, горимын дагуу боловсруулалт хийгээд барааг буцаан гаргахад тусгай дансанд байршуулсан татварыг буцаан олгоно.
Энэхүү гаалийн горимыг ашиглаж жижиг дунд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ гаргаж боловсруулаад буцааж оруулах, эсвэл гаднаас бүтээгдэхүүн оруулаад боловсруулж өгөх байдлаар үйлдвэрлэл эрхлэхэд дэмжлэг үзүүлэх сайн талтай юм. Тус хөтөлбөрийг БНСУ-ын Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж (ИААН)-ийн холбоо, БНСУ-ын Мөрөөдлийн гаалийн алба, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн БНХАУ дахь салбар, ИТС-ийн Нарийн бичгийн даргын газар болон Монголын гаалийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.

Мөн уулзалтын үеэр БНСУ-ын ИААН-ийн холбоо ГЕГ-ын төлөөлөлтэй уулзаж, хоёр орны гаалийн байгууллагын хооронд байгуулсан “ИААН-ийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах, түүний дотор хөтөлбөрийн үр нөлөөг сайжруулах замаар эдийн засгийн өрсөлдөх чадварыг дэмжих чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа.
Эх сурвалж: ГЕГ