Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон автомашинуудыг ачиж, журамлах талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.
Тэрбээр, "Одоогийн байдлаар 30 гаруй машиныг олж тогтоогоод байна. Иргэдээс энэ талаар мэдээлэл ирж байгаа, мөн камераар илрүүлж буй тул цаашид ийм машинуудын тоог гаргана. Нийтийн эзэмшлийн талбайд орхигдсон хаягдсан автомашинуудын эзнийг олж тогтооно.
Эдгээр машинуудтай холбоотой үзлэг, оношилгоонд ороогүй зэрэг зөрчил илэрч байна. Автомашинаа авч, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх мэдэгдэл хүргүүлснээс хойш долоо хоногийн хугацаанд арга хэмжээ аваагүй бол журамлах шаардлага үүснэ. Эздэд нь утсаар болон гэрийн хаягаар нь мэдэгдэл хүргүүлэхээс гадна автомашин дээр нь мэдэгдэл нааж байна.
Зарим автомашины эзэд эхнээсээ машинаа холдуулж байна. Журамласан машиныг журмын хашаанд шилжүүлнэ.Журмын хашаанд оруулсан тохиолдолд төлбөр бодогдох учир урьдчилан мэдэгдэл хүргүүлж буй юм.
-Энэ ажиллагааг ямар хуулийн хүрээнд явуулж байна вэ?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Авто замын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хүрээнд эдгээр машиныг олж тогтоогоод, эздэд нь мэдэгдэл хүргүүлэх арга хэмжээ авч байна гэв.