Өнгөрсөн оны хавар ам.долларын ханш ихээхэн өссөн. Харин энэ жилийн хувьд харьцангуй тогтвортой байна. Гэхдээ үүнийг өмнөх сартай харьцуулбал валютын ханш хэлбэлзэл ихтэй байна гэж үзэхэд хүргэлээ.
Одоогийн байдлаар арилжааны банкууд ам.долларыг 1450 төгрөгөөр авч, 1459 төгрөгөөр борлуулж байна. Харин "Найман шарга" төв дээр валютын ханш дээрхээс 6-8 төгрөгөөр илүү байна. Валютын ханш сүүлийн саруудад хэлбэлзэл ихтэй байгаа нь Цагаан cap дөхсөнтэй холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, баяр дөхөхөд бараа бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэж, үүнийг дагаад валютын
эрэлт өсч байгаа аж. Монголбанкны мэдэгдэж буйгаар валютын ханш хэвийн түвшинд байгаа гэсэн. Валютын ченж нараас энэ хавар ам.долларын ханш хэлбэлзэл ихтэй байх эсэх талаар тодруулахад "Бага зэрэг хэлбэлзэх байх. Учир нь улирлын чанартай ажлууд эхэлж, үүнийг дагаад валютын хэрэгцээ нэмэгдэх болно" гэв.