Дэлхийн гайхамшгуудын нэг Колизей театрыг Нерон хааны зарилгаар манай тооллын анхдугаар зуунд барьсан гэдэг.
Нерон хааныг 98 онд амиа хорлон үхсэний дараа хаанаар өргөмжлөгдсөн Веспасиан Флавий ордныг нураан баримлыг хайлуулж хиймэл нуурны буйран дээр 60 мянган хүний багтаамжтай асар том зууван хэлбэртэй барилга бариулжээ. Энэ нь түүний ард түмнийхээ төлөө хийсэн томоохон зүйл гэдэг. Флавий хаан энэ театраа "Задгай театр" хэмээн нэрлэсэн ч ромчууд түүнийг Колизей гэж хэлж заншсан гэдэг. Энэ театрыг барьж дууссаны дараа ихэс дээдэс 100 өдөр найрласан хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг.
Олон өдөр үргэлжилсэн найр дуусч, спортын уралдаан тэмцээнээр нээлтээ хийсэн нь ард түмний сэтгэлд ихэд нийцжээ. Харин хожим нь боолчуудын цуст тулаан зохиодог болсноор уг театрын нэр хүнд навс унаж нэг хэсэг хааны эргэн тойрны хэдэн хүмүүсээс өөр үзэгчгүй болсон аж. Хэсэг хугацааны дараа элдэв ший жүжиг үзэхийн оронд цуст тулаан үзэхийг тэсэн ядан хүлээдэг үзэгчдээр дүүрэх болсон гэдэг.
Колизейн задгай театрын голд Бархасбадь бурхны баримал байсан аж. Уг театрыг барьсан уран барилгач Гавденций тэр баримлын хажууд цаазлуулсан гэдэг. Учир нь агуу барималч хүний цус гол мөрөн шиг урсаж буйг харж үл тэвчихдээ Христос шашинтан болсон тул өөрийн гараар бүтээсэн театрынхаа голд тийн цаазлуулжээ. Мөн түүнээс хойш өчүүхэн ч гэсэн гэм буруутай гэгдсэн Христос шашинтныг энд хороодог болсон тул түүхийн хэсэгхэн хугацаанд "Христосчуудын амьсгал хураах газар" хэмээн нэрлэгдэж байсан нь ч бий.
Хятадын
анхны нийслэл буюу дуулиант Сиань
Бид
Бээжин хотыг Хятадын анхны нийслэл
хэмээн эндүүрдэг байна. Өдгөө дэлхийд
Афин, Каир, Сиань, Ром хэмээх эртний
дөрвөн нийслэл л байдаг аж. Хятадын соёл
иргэншлийн хөгжлийн түүхийн илэрхийлэл
Сиань хот нь газар зүйн байрлал эргэн
тойрны үржил шимтэй хөрсөөрөө үе үеийн
хаадын анхаарлын төвд ямагт байсаар
ирсэн гэдэг.
Өөрөөр хэлбэл, 1100 жилийн турш буюу Чжоу угсааны хаадын үеэс Тан угсааны хаад хүртэлх (612-907 он) хугацаанд 12 угсааны хаадын үед эртний Хятадын улс төр, эдийн засаг соёлын төв нь байсан юм.
Хятадын феодализмын "алтан үе" гэгддэг Тан угсааны хаадын үед энэ хот маш эрчтэй цэцэглэн хөгжжээ. Хотыг тэгш өнцөгт хэрмэн ханаар хүрээлүүлж нийт талбай нь 85 хавтгай дөрвөлжин километрт хүрсэн нь өнөөгийн Сиань хотоос долоо дахин их байсан аж.
1974 онд Хятадын Шаньсу мужийн тариачид уг хотоос хагас километрийн зайтай худаг ухаж байгаад газар доор хонгил байгааг мэджээ. Цааш ухаж малтаж үзэхэд Цинь хааны үеийн монументаль уран барилгын дурсгал олдсон нь дэлхий даяар ихээхэн шуугиан тарьж байв.
Мөн 1990 онд Сиань хотын хойд хэсэгт орших нисэх онгоцны буудал руу засмал зам тавих ажил явагдаж байхад хөрсний бүтэц нь өөрчлөгдөөд байжээ. Ажилчид судлаачдыг урьж шинжүүлж малтлага хийхэд мөр нь чөлөөтэй хөдөлдөг, гарыг нь модоор хийн шавраар урлаж торгон хувцас өмсгөсөн цэргүүд гарч иржээ. Түүнийг хэсэг хугацаанд судалсны дараа Хань угсааны Цин хаадыг нөгөө ертөнцөд хамгаалахаар томилогдсон торгон цэргүүд болохыг тогтоосон байна.