Удам дамжсан анчдын гурав дахь үе Д.Мөнхжаргалтай уулзаж, ан ав хийгээд анчны тухай сонирхолтой яриа өрнүүлэх боломж Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын үүлэн цэнхэр хангайд үүрийн таван жингээр чононд суух үед нь олдсон юм. Түүний аав улсын нэртэй анчин. Хилийн дээс алхаж ан ав хийж явсан цөөхөн хүмүүсийн нэг.
-Ааваас өвлөсөн ангийн ухаан гэдэг нарийн биз?
-Миний аав тарвага туулайнаас эхлэн ан авд гойд суралцаж, Монгол Улсын анчин болсон түүхтэй хүн. Одоогоос таван жилийн өмнө бурхны оронд заларсандаа, хөөрхий. Би ааваасаа тарвагыг даллаж хошгируулах, яаж, хаанаас нь буудах, салхийг хэрхэн тааруулах, эв дамыг нь яаж олох гээд олон гайхалтай туршлагыг эзэмшиж, өнөөдөр улсын анчин гэсэн нэр цолонд хүрсэндээ баярлаж явдаг. Аавын нэг агуу зүйл нь чоныг дандаа монгол аргаар агнадаг байж. Ульж дуудах, отож суулих, мяраах, унтуулах гээд олон ч аргатай байсан. Энэ нь надад өвлөгдөж, өнөөдөр түүний зааж сургасан буудлагын эрдэм ач тусаа хүргэж байгаа. Бууны сум нэг нүхээр ороод нэг нүхээр гарах ёстой гэж хэлнэ. Амьтныг шархдуулж болохгүй шүү хүү минь гэж анд явах бүртээ сургамжлан захина. Тарваганы толгойг яаж буудах вэ гэдэг хүртэл учир жанцантай. Олон анчидтай отгоор явж авласан ангийнхаа арьсыг харах бүрийдээ ааваасаа өвлөсөн ур ухаанаараа бахархдаг юм.
-Аавын тань тухай яриа яах аргагүй амттай санагдаад байна. Дагвадорж гуай гадаадад уралдаанд оролцож байсан талаар яриач?
-Анчдын их хурал гэж болдог байсан. Энэ болгонд миний аав дандаа төлөөлөгчөөр оролцож, төр засаг ч үнэлэн алтангадас одон, Худалдааны тэргүүний ажилтан, Ойн медалиуд, хүндэт жуух олныг шагнаж, урамшуулсан байдаг. Тэр байтугай Чех улсад Монгол Улсаа төлөөлөн 1969 онд анчдын уралдаанд оролцсон байдаг юм. Тэр уралдаанд нэг хэлмэрчтэй, нэг нохой дагуулуулаад шувуу нисгэж буудуулах, нэг бутнаас нөгөө бут руу туулай үргээж буудуулах тэмцээн явуулсан юм билээ. Энд аав гуравдугаар байр эзэлсэн байна. Ингэж миний аав Чех улсын сайн анчин үнэмлэх, тус улсад болсон олон улсын анчдын уралдааны хүрэл медаль авч нутагтаа ирж байлаа. Мөн тухайн үед манай аймагт бүсчилсэн аймгуудын анчдын зөвлөгөөн болдог байсан. Тэр үед дөрвөн цагийн хугацаатай уралдаан зарлаад явуулдаг байжээ. Эргэж ирэхэд миний аав 64 тарвага агнаад ирсэн хүн дээ. Ер нь аав тарвагыг даллаж бууддаг байсан. Ангийн зүстэй морь унаж явна. Тэр нь шаргал, халиун, цагаан, бор саарал зүсмийнх. Тэр үед тарвага ч элбэг байж. Би морийг нь хөтөлж явна. Ингэж яваад өглөө, өдрийн гараанаар 50-60 тарвага агнаж ирдэг.
-Сайн анчны гэргийн тухай асуухгүй байхын учиргүй. Ээжийгээ дурсаач?
-Миний ээж Магсарын Бямбасүрэн гэж хүн байсан. Тухайн үед болдог уралдаанд өвчигчөөр оролцдог байлаа. Бүх өвчигч нар зэрэгцэж суугаад өвчихөд ээж гурван минутад өвчиж тэргүүн байрыг авсан. Хожим үүнийг улсын дээд амжилт гэж ярьж байсан. Ээж өөрөө солгой хүн. Солгой хүнд содон нэг авьяас заавал байдаг гэлцдэг. Ер нь ч аавын амжилтад ээжийн үүрэг үнэхээр их байсан даа.
-Таны аавыг анх удаа арьсгүй боодог хийж байсан тухай сонссон юм байна. Өвчигчийн ур чадвар энэ боодгийг хийхэд их үүрэгтэй биз?
-Манай сумынхан бол үүнийг махан боодог, шалдан боодог гэж ярьдаг. Үүнийг хийхийн тулд өөхийг нь исгэдэггүй. Гадна талын арьснаас өөх махыг салгаад туламласны дараа ясыг нь аваад чулуу хийж боодоглоно. Хамгийн гол нь маш чамбай өвчих хэрэгтэй байдаг. Өнөөдөр аавын хийж байсан тэр боодгийг манай нутгийнхан маш сайн хийж сурсан.
-Нэгэн цагт Гурванбулаг үнэхээр тарваганы орон байлаа. Сүүлийн жилүүдэд тоо толгой цөөрч ховордоод байгаа. Харин одоо байдал ямар байна?
-2000 оны үед хорио цээр гайгүй байсан. Тэр үед ангийн гэрээ байгуулдаг байлаа. Би ч бас анд явдаг байж. Харин дараахан нь тарваганы арьс үнэд орсноос болоод толгойтой болгон буу үүрч ан хийх болсон. Ингэж тарваганы өсөлтөд сөргөөр нөлөөлж, эргээд тарвага агнахыг хорьж, даруй хэдэн жил өнгөрчээ. Энэ нь эерэг нөлөө үзүүлж байна. Өнөөдөр эзэнгүй дош тарвагатай болж, өсч байгаад нь баяртай явдаг. Бид нэг л дэлхийд амьдарч байгаа хүмүүс учраас энэ байгалиа хамгаалахгүй бол өөр хаанаа, яаж амьдрах билээ.
-Уламжлал шинэчлэлийн зөрчилдөөн дунд яваа амьтан бол чоно. Хийморь сэргээдэг гэх атлаа, мал сүрэгт хортой. Таныг нутгийнхан тань чонын ав сайн хийдэг гэж ярьж байна. Энэ талаар яриагаа үргэлжлүүлэх үү?
-Чоныг хэрхэн агнах вэ гэдэг бол миний аавын арга барил. Морио унаад, дах, дэгтийгээ өмсчихөөд уулын таг дээр суугаад өглөө эрт дурандаж агнадаг. Чоно хийморьлог гэдэг нь яахын аргагүй үнэн. Илүү тэнгэртэйдээ алагдаж, ижил заяатандаа харагддаг амьтан гэж ярьдаг. Олон ч морины шандас сорьж, олон ч өдрөөр уулын тагаар явж байлаа. Аавын улихыг их сонсч байсан. Би өөрөө урлагийн хүн учраас янз янзаар ульж үзсэн. Чонын ульсан дууг сонсоход бүгд өөр өөр, янз янз. Чонын хэвтэрт очоод улихад өөдөөс нэг өөр, өөр газраас бас нэг өөр. Ингээд тал талд улилдаад ирэхээр хар ухаанаар хэлэхэд байгалийн сонгодог ая хөг тэнд бий болдог. Ингэж явахад эр хүний хийморь жинхэнэ утгаараа сэргэдэг юм шиг санагддаг. Тэр сайхан байгаль, эрс тэрс уур амьсгал дунд явна гэдэг хамгийн сайхан зүйлийн нэг.
-Чоно өөрийн гэсэн араншин, төрхтэй биз?
-Хүн болгон өөр өөрөөр ярьдаг. Минийхээр бол чоно болгон өөр өөр араншинтай байдаг, Хоёр чоно явахад нэг нь сэргэлэн, долоо наймаараа явахад нэг нь цэгцлэдэг. Тэр ерөнхийд нь удирддаг гэсэн үг. Цэгц чоно гэдэг тухайн сүргийг хамгаалдаг толгой нь юм даа. Мөн өнгө зүсний хувьд хадны чоно гэхэд хар саарал юм уу хөх, модны чоно хар зоотой, тал газрынх шаргал, хээрийн чоно ухаа хонгордуу байх жишээтэй учраас нутагтаа таарсан чоныг хаанаас хаашаа яваа хийгээд хаана хэвтэхийг нь хүртэл олон жил ангийн мөрөөр явсан анчид бид андахгүй.
-Чонын бүхий л зүйл хүний биед сайн гэж яриад байгаа. Энэ ер нь хэр үндэслэлтэй бол оо?
-Байгалийн тэнцвэр, зохилдлого гэж бий. Чоно байснаар сая мал өснө. Байгаль тэнцвэртэй, зохистой хэм хэмжээндээ байна. Өнөөдөр чоно 400-500 мянга хүрээд байна. Хүн болгон хүчтэй техникээр хөөгөөд агнаад байгаа нь сөрөг талыг араасаа дагуулах нь ойлгомжтой. Манай суманд чонын ангийн уралдаан зарладаг. Би оролцдоггүй. Ашиг хөөж ан хийнэ гэдэг утгагүй зүйл гэж би боддог. Ашиг бодсон анчныг анчин гэхгүй. Чонын бие махбодийн хүний биед тустай эсэхийг сайн мэдэхгүй юм. Манайхан чинь нэг юмыг сайн гээд нэг нь залчихвал тэр нь үнэн болоод газар авчихдаг биз дээ (инээв).
-Ангийн тэнгэртэй аавын хүү танд амжилт ерөөе.
-Баярлалаа.
П.Санаадагва