gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     7.05
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 25
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Фрийдландтай гар барьсан зургийг нь С.Баярцогтоор тайлбарлуулна

Улс төр
2010-01-28
0
Twitter logo

"Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулъя, эх орноо худалдсан сайд нартай хариуцлага тооцъё" хэмээн чангахан дуугарч байгаа УИХ-ын гишүүн Н.Батбаяртай ярилцлаа.

-Ардчилсан хүчний холбоо байгуулагдсаныг дараагийн "Алтан гадас" гарч ирлээ. АН доторх эрх мэдэл, улс төрийн карьер танай холбоонд илүүтай төвлөрнө гэж ярьж байна?
-Ардчилсан хувьсгал ялсны 20 жилийн ойд зориулсан ажил. Өнгөрсөн түүхээ эргэн харахад ололт амжилт, хийж чадаагүй үйл их байна. Улс төрд шинэ давалгаа эхлүүлье гэсэн зорилгоор Ардчилсан хүчний холбоог байгуулсан. Хүн бүр улс орноо, амьдралаа сайн сайхан болгоё гэж бодож байгаа. Бид хоорондоо талцаж намчирхаад нэгийгээ үгүйсгээд байна. Сонгуулиа хийчихээд бусад үед хамтран ажилладаг байя.

Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг гэдэг санааг хэрэгжүүлэх цаг болсон. Яагаад УИХ-ын гишүүд холбооны удирдлагад орсон гэхээр тэд шүүмжилдэг бус шийддэг байх ёстой. Шүүмжлэлийг хүлээж авдаг. Болохгүй байгаа зүйлийг илрүүлээд асуудлыг шийдэж чаддаг байх хэрэгтэй. Олон түмний санаа бодлоос шүүгдэж гарч ирсэн зүйлийг ажил хэрэг болгох бололцоо УИХ-д бий. Хамтын хэлэлцүүлэгт ямар ч асуудал байж болно. Жижиг гэлтгүй нэг асуудлыг шийдвэл ард түмэнд хэрэгтэй. Ардчилсан хувьсгал хүн бүрийг өөр өөрийн нүдээр харж, тунгаах боломжийг олгосон учир Ардчилсан хүчний холбоог хүмүүс өөрийнхөөрөө харж байгаа. Эх орноо өөрчилье, шинэчилье гэсэн хүмүүсийн нэгдэл гэсэн санаагаар холбоог байгуулсан. Гэхдээ илүү хүмүүнлэг талд анхаарал хандуулах бодолтой байна. Сонгууль ойртохоор улс төрийн асуудал гарч ирнэ. Хүссэн хүсээгүй намаараа хуваагдана.

-Хүүхдийн мөнгө олгохоо больж, их мөнгөний сураг гараад удаж байна. Хүүхдийн мөнгөнөөс татгалзаж байхад та лобби хийж байгаад ч болов үлдээх бодомж байгаагүй юу?
-Хүүхдийн мөнгө олгохоо больсонд харамсч байгаа. Хүүхэд бүхэнд 10 мянган төгрөг өгье гэж байхад бүтэхгүй зүйл, тэр мөнгө нь хаана байна гэж байсан. Тэр үед болгоно гэсэн хүн аргаа олдог гэж хэлж байсан. Хүүхдийн мөнгө олгоход амар байгаагүй. Өдгөө сая төгрөг тухайн үеийн 10 мянган төгрөг төсвийн хувьд дүндээ дүн. Тэр үеийн хүүхдийн мөнгө жилийн төсвийн 25 хувь болж байсан.

Одоогийн сая төгрөг энэ дүнтэй ойролцоо очих гээд байна. Ард түмний өмч байгалийн баялаг зэсээс 68 хувийн татвар авч төрийн салд төвлөрүүлж байж хүүхдийн мөнгө өгч байсан. Харамсалтай нь Оюутолгойн гэрээг байгуулах гээд энэ ордоо гадаадынханд найр тавин өгөх зорилготой хүмүүс буулт хийж ард түмэнд очих ёстой байсан мөнгөн хөрөнгийг өгснөөр 68 хувийн татвар үгүй болчихлоо. Хүүхдийн мөнгө олгохгүй болсон нь Оюутолгойн гэрээг байгуулсны үр дагавар. Гадныхантай хамтрах ч өөрийнхөө өнгөтэй өөдтэйг хүнд өгчихөөд өөрсдөө бадар барьж амьдардаг хаанахын ёс вэ. Өөрийнхөө хүүхдүүдийн мөнгийг үгүй хийж, гадныханд хувьцаагаа өгчихөөд бирж дээр очоод сурталчилдаг хаанахын ёс байна.

-Оюутолгойн гэрээнд өөрчлөх хэрэгтэй гэж байсан. Үнэхээр өөрчлөх боломж байна уу?
-Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэж боддог хүний нэг би. Өөрчлөлтийг хийх цаг ойртож байна. Цаг нь болохоор өөрчлөлт орно гэдэгт эргэлзэхгүй байна. Өмч хувьчлалын жагсаалт батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх үед Ерөнхий сайдаас асуусан. "Оюутолгойгоос хоёр тэрбум ам.доллар алдлаа. Та Ерөнхий сайд, бизнесмэний хувьд юу гэж үзэж байна" гэж. Хоёр тэрбум ам.доллар алдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хоёр тэрбум ам.доллар гэдэг гурван их наяд төгрөг. Энэ мөнгийг 2.7 сая хүнд хуваабал нэг хүнд сая төгрөг ногдох хэмжээний мөнгийг бид гадныханд май гээд өгчихсөн. Гэрээ баталсан алдаагаа УИХ засах ёстой. Иргэн бүрт ногдох байсан хоёр тэрбум ам.долларыг гадаадынханд бэлэглэсэн хүмүүсг хариуцлага тооцох цаг болсон. Бид дэлхийн зах зээлд хувьцаа гаргаж зарах гэж байгаа бол эхнийхээ алдааг засах хэрэгтэй.

-Хариуцлага тооцно гэж ярьсаар байтал "Айвенхоу майнз" компанийн хувьцааны ханш өсдөгөөрөө өсөөд, зргэлтэд орчихсон. Гэрээ хийсэн, гарын үсэг зурсан сайд нартай яаж хариуцлага тооцох ёстой вэ?
-Гэрээ үзэглэсэн сайд нар ажлаа хийж байна. Тэд огцорч гэрээг өөрчлөх ёстой. Хууль бусаар байгуулагдсан гэрээг аль ч олон улсын шүүхэд өгсөн унахгүй.

Ингэхийн тулд би материал бүрдүүлж байгаа. Хэдэн тэрбум ам.долларын тухай ярихаар бид биржийн харилцааг сайн мэдэхгүй. Мэддэг нь цөөхөн болохоор тухайн үед ярьсан ч тоогоогүй. Харин гэрээ байгуулсан сайд нар, Ерөнхий сайд үүнийг мэдэхгүй биш.

Хамгийн сайн мэдэж байсан. Гэвч тэд эх орноо худалдсан хүмүүс.

-Гэрээ байгуулсан сайд нар эх орноо худалдсаны баталгаа нь Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжааид оролцож хонх цохьсон явдал мөн үү?
-Тэнд очоод л хонх цохиод зогсож байна. Өнгөрсөн жилийн өдийд "Айвенхоу Майнз"-ын нэг ширхэг хувьцааны үнэ 1.7 ам.доллар байснаас өдгөө 17 ам.доллар хүрсэн байна.

Оюутолгойн гэрээг хэлэлцэж эхлэх үеэр тав хүрэхгүй ам.долларын ханштай байсан юм. Юуны үр дүнд ингэж хувьцаа нь өссөн бэ гэвэл Оюутолгойн ордыг ашиглах гэрээ байгуулсанаас тэр. Оюутолгойн орд хэний газар нутагт байна. Үндсэн хуульд газар доорх баялаг төрийн өмч гэж заасан. Гэрээг Монголын Засгийн газар байгуулсан. Хувьцааны ханшийг өсгөх нөхцлийг Монголчууд бүрдүүлж өгчихөөд ашгийг нь яагаад гадныхан авах ёстой юм. Харин ч эсрэгээрээ Оюутолгойд 800 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх өртэй сууж байна. Ийм байж болох уу. Гадныхныг баяжуулаад Монголчуудаа ядууруулж байгаа сайд нартай хариуцлага тооцох цаг болсон.

-Та "Эрдэнэт” үйлдвэрийг хувьчлахыг эсэргүүцсэн үү?
-Өнгөтэй өөдтэй болгоноо хүнд өгч болохгүй. Үнэ хүргэх ёстой юу гэвэл хүргэх л хэрэгтэй. Дэлхийн зах зээлд хувьцаа гаргаж, мөнгө босгох арга зөв. Гэхдээ яаж хийхээс хамаарна. Тухайн үед Оюутолгойг гадныхантай хамтрахыг дэмжсэн. Санаа нь зөв байсан ч хэрэгжүүлсэн аргаас хамаарч үр дүнгүй болчихоод байна. Тиймээс АН-ын бүлгийн хурлаар "Эрдэнэт"-ийг хувьчлах асуудлыг шийдэх шаардлагагүй гэж үзсэн. Хувьчлаад л байвал сайн гэдэг ойлголт харьцангуй. Оюутолгойн гэрээ байгуулах гээд Монголоо худалдчихлаа. Дараа нь дахин энэ алдаа давтагдахгүй гэх баталгаа алга. Одоо оруулж байгаа материал нь ерөнхий байна. Нэг л гоё санаа байхаас тодорхой тооцоо, хөтөлбөр, хэрэгжүүлэх арга алга.

-АН-ын гишүүд Засгийн газраас гарч МАХН дангаар засгаа барих нь зөв гэсэн санал, шүүмжлэл гарах боллоо. Дээрх алдаанаас болж арьсаа хамгаалж байгаа юм биш биз?
-Ний нуугүй хэлэхэд АН-ын бүлгийн хурлаар энэ талаар яриагүй. Олон нийт ингэж үзэж байгаа болов уу. Олон нийтийн санаа бодол нэг л юмыг хэлж байгаа. Бид аливаа юмыг хийх хэрэгтэй. Хийхдээ зөв хийх ёстой. Ажлын дараалал нь эхлээд сэтгэх, хэлэлцэх, хуульчлах, гүйцэтгэх, үр дүнд хүрэх. Гэтэл манайхан ингэж хийх ёстой гээд шууд тулгаж байна. Оюутолгойн гэрээнд ингэж ажилласнаас болж хоёр тэрбум ам.доллараа алдсан. Монголчууд долоо хэмжиж нэг огтол гэж хэлдэг. Энэ нь сайн ярилцаад хийхийг хэлж байгаа болохоос цаг хугацааны шахалтад оруулах биш. Сайд нар намын дарга нарынхаа шахалтад орчихдог. Харамсалтай л байна.

-С.Баярцогт сайд Фрийдландтай зэрэгцэж зогсоод биржид Оюутолгойг зарсан. Та бүхэн уулзаж ямар нэг тайлбар авсан уу?
-С.Баярцогт Америкийн хөрөнгийн биржид очоод Фрийдландтай гар бариад зогсч буй зураг дэлхий дахинд тарлаа.

Тайлбарыг нь бид сонсоно. Бид тодорхой хэдэн хүнээс Монголын төлөө яваад байна уу, мөнгөний төлөө яваад байна уу гэдэгт хариулт авах шаардлагатай болсон. Намын бүлгээр хэрхэн ярилцахыг тодорхой хэлж мэдэхгүй байна. Хүн бүр өөр өөрийн гэсэн бодолтой яваа байх.

Ц.Ургамал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан