gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Долгион: Цас орвол баярлаж, бороо орвол догдлоод л, би ч романтик хүн дээ

Соёл урлаг
2010-01-27
0
Twitter logo

"Пентатоник" академийн тэргүүн Б.Долгионтой ярилцлаа.

-Зарим хүн таныг хөгжмийн зохиолч, зарим нь ая зохиогч гэж ярьдаг шүү дээ. Та яг аль нь юм бэ?
-Энэ хоёрын хооронд асар их ялгаа байгаа. Миний хувьд дууныхаа аяыг гитар бариад л зохиодог. Англиар бол ийм хүнийг дуу зохиогч гэж ярьдаг. Энэ нь надад илүү тохирно гэх үү дээ. Түүнээс биш өөрийгөө хөгжмийн зохиолч гэж хэзээ ч цээжээ балбаж яваагүй. Би бол ая зохиогч. Зарим сонин дээр намайг ямар ч хөгжмийн боловсрол байхгүй байж өөрийгөө хөгжмийн зохиолч гэлээ гэж бичсэн байна лээ. Гэхдээ надад энэ мэргэжлийн диплом байхгүй ч гэсэн чамлахааргүй хөгжмийн боловсрол бий.

-Та сэтгүүлч мэргэжилтэй байхаа. Урлаг таныг юугаараа татсан юм бэ?
-Сэтгүүл зүй гэдэг чинь өөрөө урлаг шүү дээ. Яагаад гэвэл зөвхөн нэг сэдэв бариад явдаггүй. Тэр ч утгаараа надад илүү ойр байсан юм болов уу. Би сэтгүүлчийг универсал хүн байх ёстой гэж боддог. Бүх талын авьяастай аливаа зүйлийг хамгийн түрүүнд сонсдог, мэддэг байх хэрэгтэй. Уран зургийг ч гэсэн ойлгодог л байх нь чухал. Яагаад гэвэл хүний оюуны чадавхийг цэнэглэдэг, оюуны талхыг бэлддэг уран бүтээлчид учраас шүү дээ.

-Сэтгүүлчид шүлэг, зохиол бичдэг. Таны хувьд?
-Шүлэг зохиол гээд байх юм байхгүй дээ. Би Орос хэл дээр нийтлэл бичдэг сэтгүүлч. Одоо 55 нас хүрч байна. Амьдралынхаа тодорхой нэг хэсгийг энэ үйлсэд зориуллаа. "Новости Монголиа" сонинд хянагчаас эхлээд ерөнхий эрхлэгчээр хүртэл ажиллаж явлаа. Дэлхийн сонгодог, болон бүхий л урлагийн тухай бичдэг байсан. Өнөөдөр сэтгүүл зүйд өдөр тутмын сонин олон гарч ирж байна. Энэ нь тодорхой хэмжээгээр Монголын хөгжлийг л харуулж байна. Явцуу үзэл суртлаас гарч, жинхэнэ нийгмийнхээ төлөө хэвлэлүүд маань дуугарч байна гэдэг чухал шүү. Шар хэвлэлийн эрэн үе алга болжээ. Америк орон айхтар их эрх чөлөөтэй юм шиг харагдавч цаанаа худлаа л байдаг байхгүй юу. Харин манайд жинхэнэ эрх чөлөө байна.

-Урлагийнхан сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүс байдаг. Танд тийм зан чанар хэр байдаг вэ?
-Маш их. Цас орвол баярлаад л бороо орвол догдлоод л. Нэг тийм романтик хүн дээ. Түүнийгээ дагаад ч тэгдэг байх. Би хэзээ ч уйтгарладаггүй. Сая Лас Вегас хотод очиж, шоу үзлээ. Тэнд манай дөрвөн охин уран нугараад үзэгчдийг шуугиулж, байх юм. Түүнийг хараад нулимс унагаж байсан. Энэ миний сэтгэлийн хөдөлгөөнийнх байх л даа. Миний эх орны дөрвөн охин тэр том Америкийг шуугиулж байгааг хараад зүрх догдолж байлаа. Тэгээд хэзээ ийм алдартай шоу эх оронд минь болж, залуус минь тэр сайхан зүйлийг үзэж нүдээ баясгах бол доо гэж бодсон шүү.

-Тэр цаг хэзээ бол. Та юу гэж бодож байна вэ?
-Ямар ч байсан бид дээр, дооргүй ажиллах хэрэгтэй байна. Улс орон нь өндөр хөгжилтэй байхын хэрээр урлаг нь хөгждөг. Харин одоо хэдий ард түмэн нь урлагт хайртай, уран бүтээлчид нь авьяас чадвартай байсан ч гэсэн улс нь зогсоод байна шүү дээ. Гэхдээ Монголчууд маань өөдрөг үзэлтэй учраас үзээд л байна. Аливаа орны нийгмийн толь нь угаасаа урлаг байдаг. Яг одоо л төр засаг ардын урлаг болон сонгодог урлагт мөнгө хаях хэрэгтэй. Яагаад гэвэл дэлхийн улс орнууд даяаршиж байгаа энэ үед ардын урлагаа хүчээр хөгжүүлж үлдэхгүй бол болохгүй шүү дээ. Харин рок поп урлаг маань дэлхийн урлаг учраас явж л байдаг. Гэхдээ тодорхой хэмжээгээр дэмжлэг байх нь зөв.

-Сүүлийн үед төр засаг маань спортын салбарыг их дэмжиж байна. Урлагт дэмжлэг хэр ирж байгаа бол?
-Саяхнаас л жаахан анхаарч эхэлж байна уу даа. Манай дуучин Мөнхцэцэг Москва хотноо болсон дэлхийн урлагийн их наадмаас том шагнал хүртлээ. Энэ тэмцээн бол сонгодог урлагийн дэлхийн хамгийн том тэмцээнүүдийн нэг шүү дээ. Монголын дуучин дуулж, эх орныхоо нэрийг гаргаж, тэргүүн шагналыг нь авна гэдэг чамлахааргүй амжилт. Түүнийг төр засгаас үнэлж, шагнаж, урамшуулж, гавъяат жүжигчин цол өгсөнд баярласан. Түүнтэй адилхан АНУ-д нугарч байгаа уран нугараач охидыг бас л анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан шүү.

-Та "Инээмсэглэл" хамтлагт дуулдаг байсан. Хамтлагийнхан тань холбоотой байгаа юу?
-Тэгэлгүй яахав. Инээмсэглэл хамтлаг маань 1970 онд байгуулагдаж байлаа. Бид нийлээд 40 жилийн ойгоо тэмдэглэе гэж ярьж байгаа. Ойгоо угтаад дуунуудаа дахин бичүүлнэ гэж бодож байна. Тэр үеийн дуунуудын маань дуугаралт гологдож байна. Бид тэр үед тоон систем ашигладаг байсан. Нэг дуугаа хийж, хийж төгсгөлд нь жаахан алдах юм бол дахиад л бичээд эхэлдэг байлаа шүү. Одоо бол бадаг, үг үгээр засдаг болсон байна. Тиймээс зарим уран бүтээлээ дахин бичүүлнэ.

-Ая зохиогч хүний хувьд ая төрөх агшин их сайхан байдаг биз?
-Тэгэлгүй яахав. Хийсэн уран бүтээлийн маань хамгийн эхний сонсолт л сайхан байдаг. Тэр үед л жинхэнэ кайп авна даа. Мөн өөр хүсэл сонирхолтой хүмүүсийг уран бүтээлээрээ нэгтгэх их сайхан.

-Хамгийн сүүлд ямар дуу зохиов?
-Буянаатай хамтран "40 мянгатын блюз" гэсэн поп жааз CD гаргалаа. Мөн гавъяат жүжигчин Б.Сарантуяад дуу зохиож өгч байна гээд олон уран бүтээл дээр ажиллаж байна даа.

-Нэг дуу зохиогоод хэдэн төгрөг авдаг вэ?
-Би дуу зохиогоод мөнгө авдаггүй. Өнгөрсөн хугацаанд 100 гаруй уран бүтээл дээр ажиллажээ. Бүгдийг нь бэлэглэсэн байна. Эргээд бодоод байхад буруу юм байна л даа. Аливаа уран бүтээл үнэлэмжтэй байх ёстой юм. Одооноос арай өөрөөр ханддаг юм билүү гэж бодож байна.

-Удахгүй "Universe best songs" тэмцээн эхлэх гэж байна. Та шүүгчээр ажиллах уу?
-Тэгэлгүй яахав. Өнгөрсөн тэмцээнээр дажгүй 25 оролцогч төрүүлсэн юм болов уу гэж бодож байна. Дахиад зохион байгуулах нь зөв хэрэг. Энэ тэмцээн Монголд роп поп урлаг хөгжиж байгаагийн бас нэг жишээ байхгүй юу.

-"Пентатоник" академи байгуулагдаад нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд юу хийж амжуулав?
-Рок поп урлаг маань бие дааж хөгжиж ирлээ. Тодорхой хэмжээний зохион байгуулалтад орох шаардлагатай байсан учраас академи гэж байгуулагдсан. Хөгжлийнх нь төвшинг тодорхойлох, шинэ залуу уран бүтээлчдийг дэмжихээр ажиллаж байна. Товчоор хэлэхэд, өнөөдөр рок, попд болж байгаа бүх л үйл явдлууд академитай холбоотой гэж хэлж болно.

-"Пентатоник" наадам яагаад хоёр жил болсонгүй, өнжив өө?
-Тодорхой шалтгааны улмаас завсарлалаа. Учир нь эхний жил онгоцны сүйрэл болж, дараа нь долдугаар сарын нэгэн гэж айхтар юм боллоо шүү дээ. Ийм зүйлүүд болж байхад бид хажуугаар нь баяр наадам хийгээд байх хаашаа юм. Ёс зүйн хувьд ч гэсэн болохгүй. Ийм шалтгаанаар л хойшлогдсон. Энэ жил бид наадмаа хийх бодолтой байгаа.

-Монголын рок попын хөгжил ямар түвшинд явна вэ?
-Хөгжиж байна. Юугаараа хөгжөөд, гийгүүлээд байна вэ гэвэл хамгийн сүүлд гэхэд "Алтан ураг" хамтлаг Солонгост болсон наадмаас хэдэн төрлөөр шагнал авав. Энэ бол хөгжиж байгаагийн тодорхой жишээ байхгүй юу. Нөгөө талаар олон төрөл зүйлийн хөгжмийн урсгалууд манайд орж ирж байна. Мөн дэлхийн хэмжээний "Чингис хаан" киноны дууг "Алтан ураг"' дууллаа. Би 10 жилийн өмнө нь "Манай рок, поп урлаг Хятад Оросынхоос илүү байдаг" гээд хэлсэн чинь Долгион гуай та ямар тэнэг юм ярьдаг юм бэ гэж зарим нь хэлж байсан. Тэнэг зүйл ярихдаа биш байхгүй юу. Өөрөө нүдээрээ үзсэн сонссон гэдэг утгаараа хэлсэн. Одоо Өвөрмонголд Сэрчмаа, Киви С.Жавхлан нар шиг алдартай дуучид байхгүй л байна. Энэ юуг хэлээд байна гэхээр хөгжлийг л хэлээд байгаа байхгүй юу.

-Цус нь ойртсон нэг маягийн уран бүтээл олон болжээ гэсэн шүүмжлэл гарах болжээ. Үүнд та ямар бодолтой байна вэ?
-Зах зээлийн тогтолцоонд шилжсэн байна. Урлагт чаддаг юманд арга байхгүй гэсэн зарчим үйлчилж байна. Өөрөөр хэлбэл ард түмэн нь өөрөө шүүмжлэгч байхгүй юу. Түүнээс биш болсон болоогүй яриа хэрэггүй. "Энэ дуу бол сайн биш" гээд л сонсохоо больчихвол боллоо шүү дээ. Харин ч Монголын нийгэмд хэн ч ямар ч зүйл хийсэн нээлттэй байгаад баяртай байна. Социализмын үед энийг улаан өнгөөр буд, тэрийг тэгж болохгүй. Энэ зохиолыг ингэж бичдэг юм гэж заадаг байлаа. Бид эргээд тийшээ явж яах юм бэ.

Т.Батсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан