gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Осол гэмтэлд эрчүүд илүү өртөж байна

Нийгэм
2010-01-25
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-01-25
Зам тээвэртэй холбоотой осол гэмтэл ихэсч байгаа нь эмч, цагдаа нарын санааг зовоох болжээ. Энэ асуудлаар Эрүүл мэндийн яам, Монголын мянганы сорилтын сан, Замын цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, ГССҮТ хамтран "Осол гэмтлээс сэргийлэх нэг сарын аян"-ы хүрээнд сургалт семинарыг зохион байгуулсан юм.

Сүүлийн 10 жилийн турш осол гэмтэл нь Монгол Улсын хүн амын нас баралтын шалтгааны гуравдугаарт, өвчлөлийн шалтгааны тавдугаарт орж байна. Зам тээврийн осол гэмтлийн дийлэнх буюу 77 хувь нь Улаанбаатар хотод, 23 хувь нь хөдөө орон нутагт гардаг аж. Осол гэмтэлд өртсөн 5-19 насны хүүхдүүдийн 83.3 хувийг зам тээврийн осол эзэлж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлан мэдээгээр осол гэмтэл, хүчирхийллийн улмаас жил бүр дэлхий даяар таван сая гаруй хүн амь насаа алдаж, 600 сая гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байна.

2020 онд осол гэмтлийн улмаас нас барах хүний тоо өсөх магадлалтай байгаа гэнэ. ГССҮТ-ийн судалгаагаар жилд 140 мянган хүн зам тээврийн осолд өртөн эмчлүүлдэг байна. Үүнээс 30 мянга гаруй нь амь насаа алддаг аж. Энэ нь ядуурлын тоо нэмэгдэх нэг шалтгаан болж байгаа юм.

Тухайлбал, ГССҮТ-д осол гэмтлийн улмаас нас баралтын тэргүүлэх шалтгаанаар зам тээврийн осол, уналт, хүчирхийлэл, түлэгдэлт, амиа хорлолт зэрэг нь дийлэнх хувийг эзэлдэг байна. 15-44 насны хүмүүсийн дунд осол гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж аваад, нас барах тохиолдол өндөр байдаг аж.

Үүнийг хүйсээр авч үзвэл осол гэмтлийн улмаас нас баралт эрэгтэйчүүдэд илүү байхад эмэгтэйчүүдэд түлэгдэлт, хамтран амьдрагчаас бэлгийн болон бусад төрлийн хүчирхийлэл дарамтад өртөх эрсдэл өндөр байдаг байна.

Харин бага насны хүүхэд утаа тортог, гал дөл болон халуун бодист өртөх нь илүү байгаа ба улмаар насан туршийн сорви татанхаатай, тахир дутуу болж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч ирээдүйд идэвхгүй амьдралтай тэтгэмжийн иргэн болдог байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад бүх биеийн гадаргуу хэсэг 80 хувь нь түлэгдсэн хүн амьд үлдээд зогсохгүй, амьдралын идэвхтэй үйл ажиллагаа нь сэргэж үлддэг байхад Балба зэрэг буурай хөгжилтэй оронд 40 хувь болон түүнээс дээш түлэгдсэн тохиолдолд амьд үлдэх тохиолдол тун бага байдаг байна.

Олон улсын авто замын байгууллагаас гаргасан дунджаас манай орны түвшин 48.6 хувиар, 100 мянган тээврийн хэрэгсэлд оногдох дунджаас нас баралтын тоо долоо дахин их байдаг аж. Түүгээр ч зогсохгүй ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг хөгжингүй орнуудад 100 мянган тээврийн хэрэгсэл тутамд нас барагсдын тоо 1-2 байхад манай улсад сүүлийн жилүүдэд энэ тоо 20-25 хүрчээ. Нийслэл хотод зам тээврийн осол, хэргийн дуудлага жил бүр өсч байна. Замын цагдаагийн газарт дуудлага их ирдэг аж. Мөн хөдөө орон нутагт уул, жалганаас унах, хад мөргөсөн гэх дуудлага өдөрт 1-2 удаа ирдэг байна.

Өнгөрсөн онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23 мянга 206 зөрчил илэрчээ. Эдгээр зөрчил нь шөнийн 21.00-07.00, өдрийн 07.00-21.00 цагийн хооронд ихэсдэг аж.

Манай улсад жилд 60 мянган жолооч бэлтгэгдэн төгсдөг аж. Одоогийн байдлаар нийслэлд 500 гаруй мянган жолооч байдаг байна. Үүнээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 18 мянга орчим жолоочийн үнэмлэх хадгалагдаж байдаг агаад долоо хоногт 250 орчим жолоочийн эрх хасагдаж 200-аад орчим эрхийг сэргээдэг аж. Япон улсад согтуугаар жолооны ард суусан хүнийг найман мянган ам.доллараар торгодог байна. Мөн нийслэл хотод замын хөдөлгөөн зохицуулах хэвтээ тэмдэглэл захиалагдсан хэмжээнээс дутуу хийгддэг байна.

Тухайлбал, 2008 онд 36 мянга 800 м.кв газарт хэвтээ тэмдэглэл хийлгэх захиалга өгөгдсөнөөс өнөөдрийн байдлаар 9600 м.кв буюу 29.3 хувь нь л хийгдсэн байдаг аж.

Нийслэлийн автомашины тоо гурван жилийн өмнөхтэй харьцуулахад 75 хувиар өсчээ. Энэ нь замын хүрэлцээ, техникийн байдал нь замаар үйлчлүүлэгчдийн аюулгүй, тохь тухтай зорчих, ажил амьдралаа залгуулах боломжгүй болсныг харуулж буй юм. Мөн гэрлэн дохионууд (сард дунджаар 20-28 удаа) байнга эвдэрч хөдөлгөөний түгжрэл саатал үүсч байгаагаас хөдөлгөөний ачаалал ихтэй уулзварууд дээр Замын цагдаагийн байцаагч, зохицуулагч нар өдөрт 16-18 цагаар гэрлэн дохионы үүрэг гүйцэтгэж үндсэн ажил болох хяналт, шалгалтын ажлаас хөндийрэх тохиолдол элбэг аж.

Манай улсад замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг, боловсрол хоцрогдсон байдаг аж. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалж өнгөрсөн онд зам тээврийн ослоор улсын хэмжээнд 829 хүн гэмтэж, 296 хүн нас баржээ.

Т.Дашмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан