Одоогоос яг жил гаруйн өмнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд хүн амины ноцтой хэрэг гарсан.
Хятад улсын иргэний амь насанд халдан онц хэрцгийгээр хөнөөсөн уг хэргийн шүүх хурал тус дүүргийн шүүхэд 11.30 цагт өчигдөр болсон. Шүүгчээр Ү.Түмэнжаргал, Х.Алтанцэцэг, Д.Лувсандорж нар ажиллав. Энэ хэрэгт шүүгдэгчээр татагдсан Ч.Баасанхүүд 91.2.3, Б.Нямдаваад 91.2.12, Э.Орхонсэлэнгэд 91.2.1, Э.Гэрэлцэцэгт 91.211, Д.Оюундэлгэрт 147.2 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн байсан.
Энэ хэрэгт холбогдолтой эдгээр хүмүүс нь бүгд Орхон аймгийн харьяат нэг нутгийнхан аж. Тэдний гурав нь төрсөн эгч дүүс юм. Тэд шунахай, өс хонзонгийн сэдлээр санаатайгаар хүний амь нас бүрэлгэсэн хэрэгт ийнхүү буруутгагдаж байна. Хэргийн гол зангилаа болсон Д.Уянга Бөмбөгөр худалдааны төвд Хятад улсын иргэн Кү Би Ү-гийн лангууд худалдагчаар ажиллах болсон цагаас энэ хэрэг үүдэлтэй. Д.Уянга нь дүү Д.Оюундэлгэрийнхээ хамт Долоон буудалд танил айлдаа амьдардаг байжээ. Харин түүнтэй харьцаа тогтоосон Кү Би Ү нь өдрийн цагаар тэднийд очиж байдаг гэж хавтаст хэрэгт байсан мэдүүлэгт тусгагджээ. Мөн тэд жил гаруйн хугацаанд дотно харьцаатай байсан. Энэ хугацаанд Д.Уянгад хэрэгцээтэй үед нь мөнгө төгрөг өгдөг байсан байна. Хэрэг гарсны дараа Кү Би Ү-г сэжигтнээр татан байцааж байсан ч мөрдөн байцаалтын явцад гэм буруугүйг нь тогтоон хохирогчоор татжээ.
Түүний эхнэр талийгаач Жо Хун Еэ нь мөн түүнтэй хамт "Бөмбөгөр" төвийн лангуун дээрээ хамт ажилладаг байжээ. Харин Д.Уянгыг нөхөртэйгээ дотно харьцаатай байсан гэдгийг мэдэхгүй, хамт ажилладаг байсан нутгийн иргэд нь мэддэг байсан гэнэ. Хэрэг гарахаас хоёр хоногийн өмнө Д.Уянга нь ажлаасаа халагджээ. Ингэхдээ ажилласан өдрийнхөө цалинг аваагүй байсан гэнэ. Түүний дүү Д.Нямдаваа тусдаа амьдардаг байсан. Хэрэг гардаг өдөр буюу 2009 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр эгч рүүгээ ярьж мөнгө асуужээ. Харин эгч нь цалингаа авалгүй халагдсан, мөн цалинг минь өгөхгүй байгаа талаар хэлсэн гэнэ. Ингээд хүргэн болох Ч.Баасанхүү, Д.Уянга, Д.Нямдаваа нар Кү Би Ү-гийн гэр лүү явсан байна.
Энэ талаар өгсөн шүүгчдэгчдийн мэдүүлэг бүгд зөрж байсан юм. Д.Уянга мэдүүлэхдээ "энэ хэргийг Ч.Баасанхүү сэдсэн. Надад хүн алах ямар ч сэдэл, зохион байгуулсан зүйл байхгүй. Би "тэр өдөр цүнхгүй явсан. Тийм учраас надад хутга байгаагүй. Би гэртээ хоолоо хийгээд байж байтал Ч.Баасанхүү ирсэн. Түүнд цалин өгөхгүй байгаа учраа хэлтэл тэр "ямар даварсан хужаа вэ. Очиж айлгаад цалинг чинь авна" гэж хэлээд, хамт явсан. Замдаа бид Д.Нямдаваатай уулзаад хохирогчийн орцонд орсон. Бид таван давхарт гараад би нэгж авахаар буцаад гарсан. Нэгжээ авчихаад буцаад ирж байтал манай дүүг орцны жижүүр барьчихсан явуулахгүй байсан. Би яагаад явуулахгүй байгаа юм гэж орцны жижүүрийг тавиулаад цаашаа явсан" гэлээ.
Харин түүний дүү Д.Нямдаваа "тэр өдөр би найзуудтайгаа уулзчихаад эгч рүүгээ ярьж автобусны мөнгө асуусан. Гэтэл эгч маань цалин өгөөгүй байгаа. Захирал дээр очоод цалингаа авна гээд бид хохирогчийн гэрийнх нь ойролцоо уулзсан. Би ямар зорилготой яваагаа мэдээгүй. Орцонд ороод жоохон айлгаад эгчийн цалинг яагаад өгөхгүй байгаа юм гээд айлгаад боллоо гэж гэсэн. Тэгээд лифтний цаана байх ханан хэсэгт Ч.Баасанхүү зогссон. Харин наад талын хонгилд нь би зогссон. Лифт таван давхарт гараад эхлээд эрэгтэй хүн бууж ирсэн нь Кү Би Ү байсан. Би түүнийг барьж аваад хоёр удаа цохисон. Тэр ч намайг нэг удаа цохиод цамцны минь малгайгаар хоолой боосон. Өмсөж явсан куртик маань дээшээ болж би тэр үед цаана юу болж байгааг харж чадаагүй. Хүн хутгалсныг мэдээгүй. Нөхрөөс нь би мултраад шат руу гүйхэд миний өмнө Ч.Баасанхүү гарчихсан гүйж байсан. Би түүнийг гүйцэж түрүүлээд доошоо гүйхэд орцны жижүүр намайг барьж авсан" гэв.
Ч.Баасанхүү "Би Долоон буудалд хаяа очдог. Анх Д.Уянга эгчийн цалин мөнгө өгөхгүй байгаа гэдгийг нь эхнэрээсээ сонссон. Тэр өдөр Долоон буудалд очоод Д.Уянга эгч намайг айлд очиж юм авчихаад ирье гэж гуйхаар нь хамт явсан. Ямар зорилготой явааг нь би мэдээгүй. Бид талийгаачийн орцонд орж цахилгаан шатанд сууж таван давхарт гарсан. Цахилгаан шатанд явж байхад Д.Уянга эгч Д.Нямдаваа бид хоёрт танигдчихна гээд макс гаргаж өгсөн. Бас цүнхнээсээ хутга гаргаж Д.Нямдаваад өгсөн. Тэр нь 20-25 см-ийн урттай хутга байсан. Д.Уянга эгч өөрөө ирэхийг нь харж байгаад дохино гэж хэлээд гарсан. Цахилгаан шат яг таван давхарт ирэх үед Д.Нямдаваагийн утас дугарсан. Эхлээд цахилгаан шатнаас талийгаач гарч ирсэн дараа нь нөхөр нь гарч ирсэн. Би нөхрийг нь араас нь зуурч аваад ноцолдсон. Би түүнийг хоёр удаа цохисон. Түүнээс гараа мултлаад шат руу гүйхэд Д.Нямдаваагийн гарт хутга байсан. Бид гараад орцны жижүүрт баригдаад цаашаа зугтсан. Замдаа би тэр хутгийг бас харсан" гэв.
Харин Д.Уянга нь маск болон хутгийг огт өгөөгүй гэж мэдэгдэж байлаа. Мөн тэр өдөр цүнхгүй байсан. Энэ хэрэгт холбогдсон Ч.Баасанхүү нь Кү Би Ү-тэй ярилцсан байна гэж мэдүүлж байсан юм. Д.Нямдаваа маск хутганы тухай мэдүүлэхдээ "тэр маскийг эгч өгөөгүй. Надад байсан. Би байнга маск зүүдэг, Харин Ч.Баасанхүүд хутга байсан. Хаанаас хутга авсныг мэдэхгүй байна" гэв. Түүнийг яагаад Ч.Баасанхүүтэй адилхан масктай байсныг шүүгч асуухад юу ч дуугарахгүй байлаа. Хохирогч Кү Би Ү шүүгдэгч Д.Уянгатай дотно харьцаатай байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Зарим нэг гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэргээс харахад тэд хамтдаа Орос явж амьдарна гэж ярьж байсан гэлээ. Гэхдээ энэ яриаг шүүх хуралдааны явцад аль аль нь үгүйсгэж байлаа. Д.Уянгын дүү Д.Оюундэлгэрийн өгч байсан мэдүүлгээс үзвэл "Ч.Баасанхүү хэрэг гардаг орой ирээд бид хамт нүүрс авахаар дэлгүүр явсан. Замдаа тэр надад юу болсон талаар хэлсэн. Бид Д.Уянга эгчийн боссынд очиж зодолдчихоод ирлээ. Надад хутга байсан. Хутгаараа биед нь хүрчих шиг болсон. Тэгээд хутгаа маскаараа арчаад хаячихсан" гэж мэдүүлсэн байдаг юм байна.
Энэ хэргийг толгойлон зохион байгуулж бусдын амь насанд санаатай халдсан хэргээр Д.Уянгыг буруутгаж байгаа. Харин тэрбээр үүнтэй санал нийлэхгүй байсан. Харин шүүгдэгчээр татагдсан Э.Орхонсэлэнгэ, Д.Оюундэлгэр, Э.Гэрэлцэцэг нар одоогоос гурван жилийн өмнө буюу 2007 онд талийгаачийнд хамт очиж байжээ. Ингэхдээ Д.Оюундэлгэр нь манай эгч" Д.Уянгын хятад эзэн нь цалинг нь өгөхгүй байна жоохон айлгаад өгчих хамт явъя гэж авч явсан байна. Тэд хохирогчийн гэрийн гадаа хүлээж айлгах үед Д.Уянга нь цаасны хайч гаргаж ирж байжээ. Хоолойн дээр нь тулгаад айлгаад, цүнхийг нь аваад зугтхад л болно. Гэрлээ чи том биетэй юм чинь наанаа зогсож бай гэж хэлжээ. Талийгаач тухайн үед тэднийг хараад маш их айж "яв яв", гэж хашгирсан учраас тэд бүгд зугтсан байна.
Энэ мэтчилэн талийгаачийг айлгаж байсан гэдэг үүднээс Д.Уянгыг энэ хэргийн гол эзэн гэж үзэх үндэслэл байсан юм.
Энэ хэрэгт гэрчээр Сонгинохайрхан дүүргийн 32 байр 9 дүгээр орцны жижүүр н.Дэлгэрмөнх, н.Сансармөнх нар дуудагдсан Гэрч н:Дэлгэрмөнх ирж амжаагүй учир н.Сансармөнх мэдүүлэг өгсөн. Тэрбээр "Би болсон явдлын талаар сайн санахгүй байна. Бид жижүүрээ хийж байтал дээрээс "жижүүр ээ" гэж эмэгтэй хүн аймар орилсон. Тэгтэл дээрээс хоёр залуу гүйгээд ирсэн. Манай дүү нэгийг нь бариад авсан. Би дээшээ хүн байгаа эсэхийг үзэх гээд дээшээ гартал хэн ч байгаагүй. Бууж ирээд дүүгээ тэр залуусаас салгасан. Тэгээд тэд зугтчихсан" гэв.
Мөн гэрч Жун Гуо Син "Бид гэртээ байж байтал орцонд "амь авраарай" гэж орилсон. Гүйгээд гартал талийгаач газар хэвтсэн. Кү Би Ү нэг хүнтэй ноцолдсон байдалтай байсан. Орцны цаана нэг өндөр биетэй залуу зогсож байсан. Тэр бараан өнгийн куртиктэй, малгайг нь өмсчихсөн гартаа хутгатай байсан. Бид талийгаачийг өргөөд гэрт нь оруулж хэвтүүлсэн. Түүний хүзүү, цээж, амнаас нь цус гараад тэгээд эмнэлэг явсан" гэж мэдүүлэв.
Тэдний мэдүүлгийн дараагаар улсын яллагч, өмгөөлөгч, шүүгч нараас асуулт асуусан. Шүүгчдэгчдийн өгсөн зөрүүтэй мэдүүлгээс үүдэн шүүх хуралдаан нэлээд сунжирсан.
Мөн хуралдааны үеэр Д.Нямдаваа нь мөрдөн байцаалтын явцад дарамтлуулсан гэдгээ хэлсэн. Түүнийг зодож, өглөөнөөс орой хүртэл хана руу харуулан зогсоодог байжээ. Шүүгдэгч Ч.Баасанхүүгийн хорихоос бичсэн захидлыг түүнээс нэхдэг байсан гэнэ. Ч.Баасанхүү нь сэжигтнээр татагдаж Ганц хутагт Хоригдох хугацаандаа Д. Нямдаваад хэд хэдэн захидал бичиж байжээ. Захидалдаа хэргийг хэнд хүлээлгэж, хэрхэн буруугүй болж гарах талаар дурьдсан байсныг нь устгасан байна. Устгасан гэх захидлыг нь мөрдөн байцаалтын явцад нэхэж дарамтлах, хэл амаар доромжлох явдал нэлээд байсан гэв.
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр хохирогч талийгаач болон Жо Хун Еэ-нь хүзүү, эгэм, цээж, хэвлийн хөндийн тус газраа есөн удаа хутгалуулсан нь тогтоогдсон байна. Энэ нь түүнийг үхэлд хүргэх шалтгаан болсон аж. Мөн энэ шархнууд нь хоёр хутганы нөлөөтэй үүсгэгдсэн байж болзошгүй гэсэн байна. Дугаар шилжих мөчид шүүх хурал дуусаагүй байв.
О.Урантогос