Доктор Авто Сүлжээ ХХК нь Австралийн ARB компанийн шинэчилсэн BP51 амортизаторын дэлхийн нээлтийг 6 сарын 17, 18-ны өдрүүдэд өөрийн ARB EXPERIENCE STORE дэлгүүртээ зохион байгууллаа.
ARB компанийн BY-PASS технологийн шинэчилсэн амортизаторыг бодит байгальд нь, тэр тусмаа цаг уурын эрс тэс уур амьсгалтай Монгол оронд туршжээ. Энэхүү туршилтыг ARB компанийн Монгол дахь албан ёсны эрхтэй, дистрибьютор Доктор Авто Сүлжээ ХХК-ийн хамт олон өнгөрсөн 2022 оны 1 сард хийсэн нь амжилттай болсон байна. Тийм ч утгаараа дэлхийн нээлтээ Монгол оронд хийж байгаа юм.

Дэлхийн нээлтийг монгол оронд хийж байгаатай холбогдуулан ARB Корпорацийн экспорт менежер Joshua Szabo Монгол оронд айлчлан ирсэн байна. Тэрээр хэлэхдээ :
- Бид 4x4 аялагчдын аян замд хэрэгцээт шийдлүүдийг бүтээхийг зорьдог. Тэдгээр улсууд дотроос Монгол хамгийн чухал зах зээл юм. Монголчууд нүүдэлчин ард түмэн. Аливаа зүйлийг сонгохдоо хэрэглэхэд хялбар, хөнгөн бас хамгийн бат бөхийг нь сонгодог. Энэ утгаараа манай бүтээгдэхүүнийг хамгийн ихээр ойлгож хүлээн авдаг ард түмэн гэж бид үздэг. Монгол орон өвөлдөө -40 хэм хүртэл хөрж, зундаа +40 хүртэл халдаг эрс тэс цаг ууртай орон. Өдөр шөнийн дулааны хэлбэлзэл ч хамгийн их. Тийм ч учраас эрс тэс уур амьсгалтай энэ орны онгон байгальд шинэ амортизаторынхаа туршилтыг хийхээр бид шийдсэн юм. Туршилтыг гардаж хийсэн манай хамгийн итгэлтэй түнш Доктор Авто Сүлжээ компанийнхандаа талархал илэрхийлье. ARB 4x4 аян зам тань саадгүй байг.