gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Т.Алтангэрэл: С.В.Паушоктой холбоотой эрүүгийн ноцтой асуудлууд шинээр гарч ирсэн

Нийгэм
2010-01-22
0
Twitter logo

Монгол улсын Засгийн газраас тэрбум ам.доллар нэхэмжлээд байгаа “Алтан дорнод Монгол” компани олон улсын Арбитрын шүүх дээр ялалт байгуулсан тухай яриа гарчээ.

ХЗДХЯ дээр энэхүү шүүх хуралтай холбоотой ажил төвлөрч байгаа тул бид бодит мэдээлэл авахаар Монгол улсын Засгийн газрыг Арбитрын шүүхэд төлөөлөн оролцож буй, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хатагтай Т.Алтангэрэлтэй уулзаж, ярилцлаа.

-Арбитрын шүүх ажиллагаатай холбоотой таамаг бүхий мэдээллүүд хэвлэлд гарсаар байна. “Алтан дорнод Монгол” ялалт байгуулж байгаа тухай ч яригдах болов. Шүүх хурлын явцын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-2009 оны 5 сард “Алтан дорнод Монгол” болон С.В.Паушоктой холбоотой арбитрын шүүх хурал ХБНГУ-ын Франкфурт хотод болж өнгөрсөн. Энэ хурлын үр дүнд шүүгчийн бүрэлдэхүүн үндсэндээ хоёр зүйлийг эцэслэн шийдвэрлэх бөгөөд хараахан шийдвэр гараагүй байна. Нэгдүгээрт, 1995 онд байгуулагдсан ОХУ, Монгол Улс хоорондын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих хоёр талын гэрээнд нэхэмжлэлийн шаардлага хамаарах эсэхийг нь тогтооно. Өөрөөр хэлбэл хууль зүйн харьяалал мөн эсэхийг шийдвэрлэнэ. Хоёрдугаарт, харьяалалтай нь тогтоогдвол гэм буруу нь хэний талд байгааг шийдвэрлэх ёстой. Түүнээс биш энэ удаагийн арбитр хохирлын тоо хэмжээг нь нарийвчлан хянаж үзэхгүй. Хэрвээ шаардлагатай гэвэл хохирлын хэмжээг шинээр арбитр томилж тогтоох хэрэгтэй болно. Энэ маргаан цар хүрээний хувьд томоохон маргаан учраас хоёр тасалж шийднэ гэж ойлгож болох юм. Манай тал 2009 ондоо багтаад арбитрын шийдвэр гарчих болов уу гэж найдаж байсан ч шинэ нөхцөл байдал илэрсэн учраас 2010 онд сунжрах магадлалтай болоод байна. Иймд монголын тал ялагдсан, ялагдаагүй гэж бичих нь бодит байдалтай нийцэхгүй хэрэг.

-Шинэ нөхцөл байдал үүссэн гэдгээ тодруулж болох уу?

-Саяхан “Анод”, “Зоос” гээд манай арилжааны хоёр томоохон банк дампуурч, төрийн мэдэлд шилжсэнээр банкуудын мэдээлэл нээлттэй болж, Монголбанкаас мэдээлэл авах боломж бүрдсэн. Ингэснээр С.В.Паушокийн Монгол улсад бүртгүүлсэн “Алтан дорнод Монгол” болон бусад компаниудынх нь санхүүгийн луйврын шинж чанартай ажиллагааны талаар илрүүлсэн. ОХУ-ын энэ иргэн Монгол дахь компаниудаараа дамжуулан дээрх банкуудыг ашиглан залилангийн шинжтэй үйл ажиллагаа явуулж ихээхэн хэмжээний хөрөнгө завшсан нь илэрхий болж байна. Чухам банкууд өөрсдөө энэ бүхнийг мэдээд оролцоод байсан эсэхийг хууль хяналтынхан шалгах байх.

-С.В.Паушокийн луйврын асуудал сөхөгдсөн гэхээр адармаатай зүйл олон гарч ирж байгаа юм байна. Яг ямар луйвар хийсэн тухайд?  

-С.В.Паушокийн Монгол улсад бүртгэлтэй компаниуд хэдэн жилийн өмнөөс Японы “Иточу” компаниас тоног төхөөрөмж авахаар тохирч энэ хүрээнд “Анод”, “Зоос” банкуудтай аккредитивийн гэрээ байгуулан ажиллаж байжээ. Гэтэл “Иточу”-гаас нийлүүлэгч компанид шилжүүлсэн машин механизм тоног төхөөрөмжийн мөнгийг завшиж, өөрийн санхүүгийн чадавхийг сайжруулах, өр төлбөрөө дарахад ашигласан. Өөрөөр хэлбэл, нийлүүлэгч компани нь өөрөө С.В.Паушокийн гол санхүүжүүлэгч компани байж. Ингэхдээ “Иточу” компанид хуурамч баримт, мэдээ, мэдээллийг гаргаж өгч, тоног төхөөрөмжийг нийлүүлэгчээс хүлээн авсан мэтээр худал мэдүүлсэн. Үнэн хэрэгтээ нийлүүлэгчээс Монгол Улсад оруулж ирсэн гэх машин, механизм, тоног төхөөрөмж  нь тус улсад байхгүй, хилээр орж ирээгүй болох нь. Эдгээр компаниудын битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалт, гааль болон замын цагдаагийн газрын тээврийн хэрэгслийн бүртгэл зэргээс харагдаж байгаа. Захиалагч болох С.В.Паушокийн Монгол улсад бүртгэлтэй компаниуд  үнэн хэрэг дээрээ нийлүүлсэн гэх тоног төхөөрөмжүүдийг аваагүй гэсэн үг. Энэ ноцтой асуудлыг манай тал арбитрын бүрэлдэхүүнд мэдээлэх шаардлагатай болсон. Одоогоор үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Ямартаа ч энэ нөхцөл байдал С.В.Паушокийн Монгол улсад оруулсан гэх хөрөнгө оруулалтын талаар ихээхэн эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд иймэрхүү эргэлзээтэй хөрөнгө оруулалт ОХУ, Монгол Улс хоорондын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих хоёр талын гэрээний хамгаалалтанд багтах уу гэдэг асуудлыг авч үзэх ёстой.     

-Засгийн газрыг шүүхэд өгөх үндэслэлийн тухайд та ямар бодолтой явдаг вэ. Алтыг нь авч, авдрыг нь хаясан С.В.Паушок эцэс сүүлд нь шүүхэд дуудсанд олон хүн эгдүүцдэг?

-Маргаан анх үүссэн нөхцөл нь Монголбанктай С.В.Паушок “Алт хадгалах, худалдах-худалдан авах гэрээ” байгуулснаас эхэлсэн. “Алтан дорнод Монгол” ХХК зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор энэхүү гэрээг Монголбанктай байгуулсан гэж манай тал үзсэн. Өөрөөр хэлбэл, энэ компани Монголбанкинд алтыг түр байршуулж, алтны борлуулалтанд ногдох татвараас зайлсхийж, бага татвар төлсөн. С.В.Паушок тэр хооронд төрийн эрх мэдэлтнүүдтэй уулзаж, 68 хувийн татварыг удахгүй цуцална гэж найдаж байсан биз. Ямартаа ч татварын байгууллагаас алтыг Монголбанкинд байршуулаагүй харин худалдсан учраас 68 хувийн татварыг төлөх ёстой гээд акт гаргасан. Үүнээс үүдэн Монголбанк С.В.Паушок нарын хооронд маргаан гарч, Лондонд шүүхээр шийдэгдсэн. Гэсэн ч С.В.Паушок санаа амарсангүй, Засгийн газрыг олон улсын арбитрт 2007 онд өгч хэрэг үүсгэсэн. Монголбанктай холбоотой гэрээний хувьд зарим албан тушаалтан болон С.В.Паушокт авлигын хэрэг Авлигатай тэмцэх газраас үүсгэн шалгасан. Нэгэнт арбитрын маргаан 68 хувийн татварын асуудлаар үүссэн учраас манай талаас татварыг албадан гаргуулах эрх хаагдаж арбитрын шийдвэрийг харах л үлдэж байна. С.В.Паушок Монгол улсад арав гаруй жил алт ухаж, 25 тонн орчим алт олборлосон, энэ хугацаанд нэг унци алтны үнэ 250 ам.доллараас 950 ам.доллар хүртэл өссөн. Энэ хүн Монголын нөхцөлийг, монголчуудыг дэндүү сайн мэднэ.

Хэргийн тухай ярих юм бол олон юм бий. С.В.Паушок, “Алтан Дорнод Монгол” компани мөн С.В.Паушокийн “Востокнефтьгаз” гэсэн гурван этгээд нийлж Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгсөн. Нэхэмжлэгч тал үзэхдээ Монгол Улс “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль”-ийг 2006 онд баталсан. Энэ хуулиар алтанд ногдуулах 68 хувийн татварыг тогтоосон. Энэ татварын орчин нь салбарын хөрөнгө оруулагчдыг ихээхэн алдагдалд хүргэж, хөрөнгө оруулалтад нь саад хийсэн. Ингэснээрээ ОХУ, Монголын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тухай гэрээг зөрчиж байна гэж айлын тал үзсэн. Энэ гэрээнд заасан хөрөнгө оруулагчийг ялгаварлан гадуурхахгүй байх, тэгш эрхээр хангах нөхцөлийг зөрчигдсөн гэж тэд ярьж байгаа. Үүн дээр тэд “Бороо Гоулд” компанитай барьцаж байгаа хэрэг.

-Энэ хэрэг дээр Монгол улсыг та албан ёсоор төлөөлж байгаа. Шүүх хурлын явцад хүндрэл хэр учирч байв. Монголын Засгийн газрыг хэчнээн өмгөөлөгч хамгаалж байгаа вэ?

-Энэ маргаан 2007 оны 11 сараас албан ёсоор эхэлсэн. Тэр үеэс би энэ хэрэг дээр ажиллаж байна. Энэ бол их хэмжээний нэхэмжлэлийн үнийн дүнтэй, татвар, уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалт зэрэг манай улсад чухал ач холбогдол бүхий олон талын асуудлыг хамарсан, үр дагавар ихтэй, томоохон маргаан учраас маш хариуцлагатай ажиллах шаардлагатай. Шүүх хурал дээр өгүүлбэр бүрийн цаана Монголын эрх ашиг байгаа гэж бодохоор сэтгэл зүйн хувьд хүнд байсан ч өөрийн байр сууриа бэлтгэл ёсоор тууштай хамгаалахад л анхаарч байсан. Мэдээж мэргэжлийн ур чадвар өндөр барууны өмгөөлөгч нартай нэг баг болоод ажиллахад итгэлтэй, бас сурах юм их гардаг. АНУ-ын өмгөөлөгч нар мэтгэлцэх ур чадвараараа дэлхийд нэртэй шүү дээ. Олон төрлийн асуудлыг судалж дүн шинжилгээ хийх, холбогдох төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, мэдээлэл цуглуулах, өмгөөлөгч нартайгаа арга тактикаа зөвлөлдөх, шүүх хуралд оролцох, дээрээс нь Засгийн газарт асуудлаа танилцуулах гээд ажил ундарч байдаг. Сонирхолтой нь энэ маргаанд оролцогчид болох арбитрч, өмгөөлөгч, нэхэмжлэгч, хариуцагч нар янз бүрийн улс орнуудад, тухайлбал, Канад, АНУ, ОХУ, Францад амьдарч ажилладаг ч интернетийн ачаар бүгд ажлаа амжуулж, холбогдож, шаардлагатай үед цаг тохирч онлайн уулзалт хийнэ. Харин завгүй хүмүүсийн хувьд цаг тохирох хэцүү дээ. Нэхэмжлэгч тал монголын талаас тэрбум ам.доллар нэхэмжилсэн учраас бид өөрсдийн байр суурийг бүх талаар сайтар хамгаалах ёстой, ялагдах тухай асуудал байж болохгүй гээд бүхий л хүч чадлаа дайчилдаг ч эцсийн шийдвэрийг бид гаргахгүй. Тэр утгаараа аливаа шүүхийн маргаан хэцүү шүү дээ. Ялангуяа улс орны эрх ашгийн асуудал хөндөгдөж байгаа нөхцөлд.

Засгийн газар өмгөөллийн хөлсөнд таван тэрбум төгрөг зарцуулаад байна

-Монголчууд Арбитрын шүүхийн талаар үнэндээ маруухан ойлголттой. Ямар үндэслэлээр энэ хэргийг Арбитрын шүүхээр шийдвэрлэх болсныг хүмүүс тэр бүр мэдэхгүй?

-Манай Засгийн газар, С.В.Паушок нар НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комисс /ЮНСИТРАЛ/-ийн Арбитрын дүрмийн дагуу  түр арбитр байгуулан маргаанаа таслуулах гэж байна. Өөрөөр хэлбэл энэ арбитр зөвхөн энэ маргааныг л шийдвэрлэх зориулалттай байгуулагдсан, талууд нэг нэг арбитрч, мөн ерөнхий арбитрчаа сонгож томилоод энэ гурван арбитрчийн шийдвэрээр маргааныг шийднэ гэсэн үг. Арбитрын шийдвэр эцсийн тул талууд түүнийг дагаж мөрдөхөөр хоёр талын гэрээнд заасан, хэрвээ энэ гэрээг харьяаллын гэж үзвэл. Үүнээс гадна бас байнгын арбирт гэж байна. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын чиглэлийн маргаан шийдвэрлэдэг Дэлхийн банкны дэргэд байгуулагдсан ICSID гэж олон улсын байгууллага байдаг, манай улс гишүүн улс нь. “Алтан дорнод монгол” компанитай үүссэн маргаанаас өмнө Италийн “Алстом Пауэр” гээд компани манай ТЭЦ-3-т хийсэн өргөтгөлийн ажлын талаар маргаж Засгийн газрыг тэнд шүүхэд өгч байсан түүхтэй.

-Арбитрын шүүх эцсийн шийдвэрийг гаргана гэхээр таны зүгээс шүүх хуралд тун хариуцлагатай оролцох шаардлага тулгарсан байх. Энэ хэрэг дээр ямар хүмүүс тантай биечлэн ажиллаж байгаа вэ?  

-Манай Засгийн газар өнөөгийн түвшинд олон улсын маргаанд бүрэн бие дааж оролцох хэмжээнд хүрээгүй байна. Мэдлэг, ур чадвар, туршлага, англи хэл, боловсон хүчний хангамж, цалин хөлс гээд гээд олон талаар хангалтгүй, бэлтгэгдээгүй л дээ. Иймд манай Засгийн газар бүх л өмнөх олон улсын маргаануудад гадаадын өндөр өртөгтэй өмгөөлөгчдийг хөлсөлж байна. Энэ удаа ч ялгаагүй АНУ-ын “Милбанк”, “Твиид энд Маклой” хэмээх өмгөөллийн пүүстэй хамтран ажиллаж байна. Тэд олон улсын маргаан, арбитрын чиглэлээр мэргэшчихсэн, шүүхэд асуудлыг яаж тавих, хэрхэн мэтгэлцэх, шүүх хуралд хэрхэн бэлтгэх талаар арвин туршлагатай хуульчид. Айлын тал мөн адил АНУ-ын “Скуайэр Сандэрс” хэмээх нэртэй хуулийн компанийг хөлсөлсөн. Манай талаас аль болох зардлыг хэмнэж, цөөн тооны өмгөөлөгч ажиллуулж байгаа бол айлын тал бараг хоёр дахин илүү тооны өмгөөлөгч ажиллуулж байна. Томоохон хэрэг маргаанд АНУ-ын өмгөөлөгч нар багаар ажилладаг бөгөөд хуульч бүр өөр өөрийнхөө мэргэшсэн салбар хэсгийг барьж, иж бүрэн судалж ажилладаг. Өмгөөлөгчийн ажлыг маш өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, нөр их хөдөлмөрлөж, асуудал бүрийг нарийн судалж, чанартай, жинхэнэ мэргэжлийн түвшинд хийдэг нь биширмээр санагддаг. Мэдээж ажлын хөлс нь ч тэр хэмжээгээр өндөр. Өмгөөлөгчдийг манай Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж байгаа. Өмгөөллийн болон арбитрын бүрэлдэхүүнийг цалинжуулахад нийт таван тэрбум төгрөг зарцуулаад байна. Өмгөөлөгч шүүгч нарын бүрэлдэхүүнийг авч үзэхэд үнэхээр дэлхийд нэртэй, арвин туршлагатай, ур чадвараараа толгой цохидог томоохон хуульчид болохоор асуудалд шударга хандана гэдэгт эргэлзэхгүй байна. Тухайлбал, ерөнхий арбитрч Марк Лалондэ бол Канадын Хууль зүйн сайд хийж байсан.

-Хятадын уул уурхайн компани манай Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгч байгаа талаар мэдээлсэн. Тэгэхээр бид яагаад Арбитрын шүүхэд дуудагдаад байна вэ?  

-Ерөнхий зарчмын хувьд ярихад аливаа улс орон бизнесийн хийгээд олон улсын харилцаанд орохын хирээр ямар нэг хэрэг маргаан үүсэхийг үгүйсгэхгүй. Монгол улс Арбитрын шүүхэд дуудагдах ёсгүй гэсэн ойлголт байх учиргүй. Манай улс бусад улс орон, гадаадын компаниудтай гэрээ байгуулж, тодорхой эрх, үүрэг хүлээгээд явж байгаа учраас ямар нэгэн маргаан үүсэх, асуудлыг шүүхээр шийдүүлэх, энд тэнд дуудагдахад айгаад байх зүйл биш. Харин аль болох үл ойлголцол, хэрэг маргаанаас урьдчилан сэргийлж, төрийн ажлыг хууль тогтоомж, олон улсын гэрээ, хэлэлцээрийнхээ хүрээнд явуулах хэрэгтэй. Учир нь маргаанаа арбитр эсвэл шүүхээр таслуулна гэдэг маш их зардал, цаг хугацаа шаарддаг. Нөгөө талаас зөвхөн монголчуудыг шүүхэд дуудаад байх бус Монгол улс өөрөө эсвэл Монголын аж ахуйн нэгжүүд бусад улс орныг харилцан тохирсон гэрээнээсээ ухарсан гэж үзвэл шүүхдэх эрхтэй шүү дээ.

-Монголын арбитрын тухай хууль, эрх зүйн орчин, арбитрчдын тухай таны бодлыг сонирхъё. Монголыг олон улсад төлөөлөхүйц мэргэшсэн боловсон хүчин манайд хэр байна?

-Монгол улс өөрийн гэсэн Арбитрын хуультай. Иргэний маргааныг шүүхийн бус журмаар арбитраар шийдэх хууль эрх зүйн орчинтой. Арбитр нь шүүхээсээ шуурхай, уян хатан гээд тодорхой давуу талтай учир компаниуд маргаанаа таслуулахдаа арбитрыг сонгодог. Үүнийг манай аж ахуйн нэгжүүд маш сайн ашиглаж байгаа. МҮХАҮТанхимийн дэргэд Үндэсний арбитрын зөвлөл гэж байдаг. Иргэд, аж ахуйн нэгжүүд арбитрчаа зөвлөлөөс сонгон тэнд маргаанаа шийдвэрлүүлдэг. Хуульчаас эхлээд салбар салбарын мэргэжлийн хүмүүс арбитрын зөвлөлийн бүрэлдэхүүнд байдаг. Ерөнхийдөө олон улсын томоохон хөрөнгө оруулагчид маргаанаа шударга, хараат бус шийдүүлэх зорилгоор аль болох гуравдагч орны Арбитрыг сонгодог. Одоохондоо тэд манай хууль эрх зүйн тогтолцоонд итгэхгүй байгаа тул манайд шүүхдэх нь төдийлөн их биш л дээ. Иймд Монгол улс, төрийн болон хувийн хэвшлийнхэн сайн хуульчтай байх, олон улсад үндэсний хуульч нараа оролцуулж, дэмжиж, сургаж байх нь үнэхээр их чухал. Орчин цагт сайн хуульч бол төрийн дархлаа, түүний эрүүл аналитик тархи нь гэсэн үг. Тийм ч учраас сайн хуульчийн багийг бодлогоор бэлтгэж, Англи, америкийн томоохон хуулийн пүүсүүдэд дадлагажуулж, үндэсний томоохон уул уурхайн гэрээ хэлцэлд ашиглаж өөрийн эрх ашгаа барууны өмгөөлөгчдөөс дутахааргүй хамгаалж чаддаг болох нь Монгол улсад асар чухал.

Төрийн байгууллагууд хууль ёсны зарчмаасаа ухарч өнгө мөнгөнд үйлчилж байна

-С.В.Паушок бол 10 км газрыг сэглээд, нөхөн сэргээлт ч хийхгүй орхисон. Түүний нэхэмжилж буй тэрбум ам.доллараас илүү монголын ард түмэнд газар нутаг маань илүү үнэтэй. Байгаль орчны хохирлыг тооцох аргачлал манайд үнэндээ дутмаг шүү дээ?

-Уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьж, орчин үеийн технологид суурласан цогц үнэлгээ шинжилгээ хийх асуудал манайд дөнгөж хөгжиж эхэлж байна. Уул уурхайн компанийн үйл ажиллагаа, гадаадын хөрөнгө оруулалт, зардал, ашиг орлого,  татварын орчин, ажиллах хүч, орон нутгийн хөгжил, байгаль орчны хохирол нөхөн сэргээлт гээд олон асуудал хөндөгдөж, үүнд бодитой дүн шинжилгээ хийх, үр нөлөөг тооцоолох шинжлэх ухааны болоод удирдлага зохион байгуулалтын мэдлэг, туршлага  манайд дутагдалтай байна. “Алтан дорнод Монгол”-ын хэрэг дээр байгаль орчны хохирлын хувьд өнөөгийн манай мэргэжлийн хяналтын байгууллагуудын бодит хүчин чадлын түвшинд хийгдсэн тооцоо судалгааг л бид ашигласан. Энэ олон ТББ, нутгийн хүмүүсийн  хэлж ярьдаг байгаль экологийн сүйтгэлийн тухай зүйлийг цогцоор нь судлачих орчин үеийн шаардлагад нийцсэн нарийн мэргэжлийн шинжээчид хангалтгүй байна. Монголын тал арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Үүний нэг гол бүрэлдэхүүн хэсэг нь байгаль орчны нөхөн сэргээлтийн зардал болсон. Бид шүүхэд асуудлыг ойлгуулах гэж Төв аймгийн Заамар сумын засаг дарга,  байгаль орчныг хамгаалах ТББ-ын гишүүдийг гэрчээр шүүхэд оролцуулсан л даа. Гэхдээ яг бодитоор хохирлыг хэмжээг бол энэ удаагийн арбитраас тогтоохгүй гэдгийг энд дурьдах нь зүйтэй. Ямар ч байсан гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, хурдтай өрнөж байгаа бизнесийн явцыг төр өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр хандах биш урьдчилан харж, хөрөнгө мөнгө зарж, шаардлагатай нөхцөл шалгуур, мэдлэг чадвар, боловсон хүчнийг, ойлгомжтой, шударга, уялдаатай цогц тогтолцоог бий болгож асуудалд маш хариуцлагатай хандмаар байна. Тэгээгүй нөхцөлд С.В.Паушокийн хэргийн адилаар хамаг алтаа ухуулаад байгалиа сүйтгүүлээд сүүлд нь өөрсдөө шүүхэд дуудагдаад байж болмооргүй. Бид гадаадад шүүхэд дуудагдахаас өмнө байгаль орчны хохирлын асуудлыг дотроо хянаад, шаардлагаа тавиад явах ёстой байсан шүү дээ, энэ компаниуд чинь цоо шинэ биш. Бараг арав гаруй жил манайд үйл ажиллагаа явуулсан Монголын талаар асар их мэдлэгтэй.

-С.В.Паушок гэдэг нөхрийг бид дахин харах болов уу. Арбитрын шүүхээс түүнд ямар нэг үүрэг оногдуулсан уу?

-Ер нь шүүхийн шийдвэр ямар нэгэн байдлаар ойрын хугацаанд гарах байх. Монгол Улсад байгаа С.В.Паушокийн таван компанийн нийт эд хөрөнгийг нь 2008 оны арванхоёрдугаар сард битүүмжилж дансны гүйлгээг нь зогсоосон. Эзэмшиж байгаа бүх лицензийн захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн. Арбитраас Монголын талд баталгаа болгож сар бүр хоёр сая ам.долларыг тусгай дансанд байршуулахыг С.В.Паушокт даалгасан ч биелүүлээгүй өдий хүрлээ. Дээр дурьдсан эрүүгийн шинж чанартай залилангийн ноцтой асуудлууд гарч ирсэн учраас энэ компани цаашид Монгол улсад үйл ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй болж байна. Манай яамнаас асуудлыг ойрын хугацаанд Засгийн газарт танилцуулна.

-“Алтан дорнод Монгол”-той манай тал эвлэрээд сална гэх ойлголт байх уу?

-Эвлэрэх эрх аль ч талд бий, арбитрын дүрмээрээ. Айлын тал эвлэрэх санал тавьбал бид зарчмын хувьд судалж, ашигтай нөхцөл эсэхийг эхлээд үзэх л байх. Энэ маш өндөр өртөгтэй маргаан болж байна. Цаашаа сунжруулаад яваад байх уу гэдэг ямар ч  бизнесмен хүний хувьд маш эрсдэлтэй. Энэ хооронд компанийн үйл ажиллагаа зогсчихсон байдаг, тэнд өртөг өндөр шүүхийн ажиллагаа яваад байдаг. С.В.Паушокт үнэхээр хэцүү байгааг би ойлгож байна.

-Бид үргэлж өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөөр байх уу. Захын нэг монголд орж ирээд л төрийн байгууллагуудыг өнгөтэй хүн монголын баялаг дээр мөнгө босгочхоод яваад өгч байгаа юм биш үү?

-Одоогоор хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна. Миний үүрэг бол Монголын талын байр суурийг бүх талаар хамгаалах. Хэрэг шийдэгдсэний дараагаар олон зүйлийг дүгнэж хэлж болох байх. Энэ хэрэг маргаантай холбож бус өөрийнхөө бодлыг хуваалцахад манай талд анхаарах ёстой асуудлууд байна. Монгол улс авлигын индексээр дэлхийд тэргүүлэх хэмжээнд явж байна. Төрийн байгууллагууд авлигад идэгдсэн учраас хууль ёсны зарчмаасаа ухарч өнгө мөнгөнд үйлчилж, мөнгөтэй хүн харахаараа хууль, бодлого, зарчим, үүрэг хариуцлагаа умартан бялдуучилж байна. Гадаадын хөрөнгө оруулагч гэдэг нэрийн цаана ямар хүн, ямар бизнес, хэний мөнгө байна вэ гэдгийг судалдаггүй, гэнэн итгэмтгий бас угаасаа олон улсын бизнесийн харилцааны талаар мэдлэг, туршлага ч дулимаг байна. Гадаад дотоодын компаниудын үйл ажиллагааг бүрэн хянаж чадахгүй, тэдгээрийн үйл ажиллагаа нь нээлттэй бус байна. Гадаадын хөрөнгө оруулалт, татварын болон уул уурхайг хөгжүүлэх бодлого тогтвортой, тодорхой, үндэслэл судалгаа сайтай, нээлттэй, хариуцлагатай байж чадахгүй, төрийн хяналт, ажлын уялдаа холбоо, боловсон хүчин тааруугаас дархлаа сул, эмзэг байгаа нөхцөлд монголчуудыг, монголын газар шороог бусад нь ашигласаар л байх болно. Нөгөө талаас манай улс олон улсын гэрээ хэлэлцээрт аль нэг даргын айлчлалаар эсвэл олон улсын байгууллагын шахалтаар яаран элсэж ордог, өөрсдөө сайн мэдэхгүй баахан үүрэг хүлээчихдэг. Манай энэ бүх сул тал ашиг хонжоо харсан гадны нөхдүүдэд ёстой л өгөөш болж байдаг. С.В.Паушокийн хэрэг маргаан уул уурхайн хөгжил, гадаадын хөрөнгө оруулалт, татварын бодлого, байгаль орчин гээд олон зангилаа асуудал дээр бодитойгоор гарч ирсэн. Тэр утгаараа цааш цаашдаа бидэнд том сургамж болсон.

Д.Ариунаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан