Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт өдөр Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээний номын сангийн нээлт боллоо.
“Оюу толгой” ХХК уг номын сангийн фондод 136.8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд Чингис хаан болон монгол судлалын ном зохиол, оюуны бүтээлүүдийг олон улсаас сорчлон цуглуулж, үнэт сан хөмрөг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ.
Улмаар монголын төдийгүй олон улсын монголч эрдэмтэд, дэлхийн түүх, Чингис хааны түүхийг сонирхон судалдаг судлаачдад шаардлагатай баримт сэлтээр үйлчлэхэд таатай нөхцөл бүрдэж байна.
Номын сангийн нээлтийн үеэр Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун нар хэлсэн үгэндээ Чингис хаан Үндэсний музейн дэргэдэх Эрдэм шинжилгээний номын сан нь Монгол судлалыг өргөжүүлж, дэлхийн тавцанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулах ажил болж байгааг дурдаад, номын санг бий болгоход ихээхэн дэмжлэг үзүүлсэн “Оюу толгой” компанийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлсэн юм.
“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч, Уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Вилсон, Та бүхэнд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн өдрийн мэнд хүргэе. Эрт үеэс номын сан эрдэм мэдлэгийн их ундарга, шинэ санаа төрөх чухал газар төдийгүй түүхийг амилуулах газар байж ирсэн. Энэхүү номын сан монгол судлалын хөгжилд чухал хувь нэмэр оруулах судалгаа, шинжилгээний үндэс суурь болно гэдэгт итгэлтэй байна. Үндэсний төдийгүй олон улсын эрдэмтэн судлаачдын зорин ирдэг газар болоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.
“Оюу толгой” компани эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээхийн төлөө ажилласаар ирсэн. Аливаа үндэстний соёлын өвийг хамгаалах нь дан ганц хэн нэгний үүрэг бус хамтын хүчин чармайлт байдаг гэдэгт итгэдэг. “Оюу толгой” компани Эрдэм шинжилгээний номын сангийн фондыг бүрдүүлэхэд судалгаа, шинжилгээний 500 гаруй ховор бөгөөд чухал номыг худалдан авахад зориулан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.
Энэхүү номын сан нь Монгол Улсын арвин баялаг түүхийг сонирхон судалдаг хэн бүхэнд эрдэм мэдлэг түгээж, оюуны оч цэлмээхийг хүсэн ерөөе.
“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Чингис хаан Үндэсний музейн дэргэдэх Эрдэм шинжилгээний номын сангийн нээлт Монголын эрдэмтэн, мэргэд, оюутан залуус, олон нийтийн хувьд чухал үйл явдал болж байгаагаас гадна олон улсын монгол судлалд маш чухал шинжлэх ухааны номын сан төрж байна. Төрөх төрөхдөө Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхт өдөр Чингис хаан Үндэсний музейд мэндэлж байгаа бэлэг дэмбэрэлтэй, сайхан өдөр тохиож байна.
“Оюу толгой” компани хэдийгээр уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг боловч “эрдэс баялгаас эрдэм мэдлэг бүтээлцэх” зорилготой. Тийм ч учраас Монгол Улсынхаа үндэсний соёл, түүх, өв уламжлалыг сэргээх, хадгалах, дэмжихэд чиглэсэн олон үйл ажиллагааг өнгөрсөн жилүүдэд хийж ирсэн. Энэ удаа Чингис хаан Үндэсний музейн дэргэдэх Эрдэм шинжилгээний номын сангийн фондыг номоор баяжуулах, тэр дундаа Орос, Хятад, Япон, Америк, Европын орнуудын номын санд буй монголч эрдэмтдийн бүтээлүүд, дэлхийн түүх судлаачдын орчин үеийн төдийгүй эрт цагийн сурвалж бичгүүдийг худалдан авч цуглуулах ажилд хувь нэмрээ оруулж байна. Мэдээж эх хувиар нь биш юм гэхэд анхны хуулбарыг цуглуулна. Тэр утгаараа өнөөдөр бид дэлхийн хэмжээнд олон улсын монгол судлалын төв болох эхлэлээ тавьж байна. Магадгүй 10-20 жилийн дараа Монголыг судалдаг бүх эрдэмтэн мэргэд энд цуглаж, Монгол Улсын түүх соёлыг цааш түгээх чухал алхам боллоо.