gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Танин мэдэхүй: Урсгалууд

Боловсрол
2010-01-20
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2010-01-20
Танин мэдэхүй: Урсгалууд

Постимпрессионизм
Постимпрессионизм гэдэг нь 19-р зууны сүүл 20-р зууны эхэн үед  Францад  тохиолдлын болон агшин зуурын үзэгдлийг сонирхдог, импрессионизмд тулгуурласан  уран зургийн урсгал чиглэлийн ерөнхий нэр юм.  

Постимпрессионизм нь импрессионизмаас цэвэр тунгалаг өнгө, хөг аялгууг хүлээн авч түүнд материаллаг болон оюун санааны, ахуйн тогтвортой мөн чанарыг эрж хайх, уран зургийн аргуудыг нэгтгэн нийлүүлэх явдлыг сөргүүлэн тавьж, гүн ухаан, билэг тэмдэг, чимэглэлийн болон ёслолын хэв маягийг илүү сонирхон дүрслэх  болжээ.  

Постимпрессионизмын  уран зургийн урсгалд  П.Сезанн, В.Ван-Гог, П.Гоген, А.Тулуз-Лотрек болон наби бүлгийн шинэ импрессионизмын төлөөлөгчид хамаарагдана.

Классицизм
Классицизм нь XVII зуунаас XIX зууны эхэн хүртэл төгс дүрслэл, хэм хэмжээг авч үздэг эртний уламжлалд тулгуурласан уран зохиол болон урлагийн чиглэлд хандан гарч ирсэн урсгал юм.  XVIII зуунд классицизм  нь ертөнцийн бодит хууль зүй, байгалийн гоо сайхны тухай үзэл, нийгмийн гүн гүнзгий утга агуулга, ёс суртахууны баатарлаг үзэл бодолтой, ёс суртахуунтыг дээдэлсэн өв тэгш дүр төрхийг буй болгоход чиглэж байв.

Утга зохиолд классицизм нь эмгэнэлт зохиолч П.Корнель, Ж.Расин, Вольтер, шог зохиолч Мольер, Н.Буало,  Ж.Лафонтена, Ф.Ларошфуко, Ж.Лабрюйер нарын үргэлжилсэн үгийн зохиол, Германы  И.В.Гете, Ф.Шиллер нарын уран бүтээлд  тодоор илэрхийлэгджээ.

Уран зурагт классицизм нь Н.Пуссен, К.Лоррен, Ж.Л.Давид, Ж.О.Д.Энгр, барималч Ж.Б.Пигаль, Э.М.Фальконе Г.Б.Торвальдсен, А.Канова нарын бүтээлд тусгалаа олсон байдаг.

Модернизм

Энэ нь 19- р зууны хоёрдугаар хагаст байгаль болон уламжлалын үзэл санаа давамгайлаад зогсохгүй, ертөнцийг өөрийн үзэл санаагаар өөрчлөх уран бүтээлчийн чөлөөт үзэл санаа,  хувийн  сэтгэгдэл, дотоод болон далдын хүч, зүүд мөрөөдөл, (олон талаар романтизмыг үргэлжлүүлсэн) уран сайхны урсгал чиглэлүүдийг багтаасан ерөнхий нэр юм.

Модернизм нь бүх чиглэлийг хамаарч  ялангуяа хөгжим, утга зохиолын уран бүтээлчдэд (францын Ш.Бодлер, германы Р.Вагнер, английн О.Уайльд) онгод хайрласан яруу тод үлгэр жишээ болсон юм.

Энэ түүхэн цаг үед дэлхийн утга зохиолд оросын ( Ф.М.Достоевский, Л.Н.Толстой, А.П.Чехов) нарын бүтээл нь модернизмын чиглэлээр тэргүүлэн гарч ирсэн.

Авангардизм

Авангард гэдэг нь  тэргүүн хэсэг гэсэн утгатай цэрэг улс төрийн хэллэгээс үүссэн  /avant-garde/ франц гаралтай үг.

Авангардизм нь 1900-аад оны уран сайхны урсгал чиглэлүүдийн ерөнхий нэр гарч ирсэн бөгөөд  хүрээлэн байгаа нийгмийн хуучин хэв маяг болон хуучин уламжлалд өөрийгөө  сөргүүлэн тавьсан  уран бүтээлийн урсгал болон гарч иржээ. Авангард бол хүний ухамсрыг уран сайхны аргаар үндсээр нь өөрчлөхөд чиглэсэн  модернизмын өмнөх урсгал юм.  Энэ урсгалыг оршин байгаа нийгмийн оюун санааны хоосрол, хөшүүн царцанги байдлыг эвдсэн гоо сайхны хувьсгалыг авчирсан гэж үздэг. Авангардизмын уран сайхны зөгнөлт үл гүйцэлдэх бодлого тактик нь илүү шийдвэртэй анархи, үймээн самууны шинж чанарыг  агуулж байсан.

Утга зохиолын авангардизмийн гол төлөөлөгчдөд оросын Велимир Хлебников, Владимир Маяковский нар ордог.

Сальвадор Дали бол сонгодог авангардист зураач. Харин Оросын В.В.Кандинский, К.С.Малевич нар абстракт, авангард чигэлэлээр зурдаг байжээ.

Абстракционизм

Абстракционизм нь дүрслэх урлаг дахь кубизм, экспрессионизм, футуризмын чиглэлүүд хоорондоо  ялгарах үйл явцад үүссэн уран сайхны нэг чиглэл юм.

Урлагийн уламжлалт хэлбэрээс татгалзаж  тавилт шугам, будаг, хэлбэр, өнгөний чөлөөт тоглолт, тавилтыг бий болгосон.

Абстракт урлагийн гол төлөөлөгчид нь Оросын  В.В.Кандинский, К.С.Малевич, голландын зураач П.Мондриан, Т.ван Дусбюрг нар юм. Харин 1930-аад онд Францад абстракт зураачдын бүлэглэлүүд үүссэн түүхтэй.

Бэлтгэсэн Д.Наран

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан