gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.12
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Орон сууцныхан ч агаар бохирдуулдаг

Нийгэм
2010-01-20
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-01-20

-Улаанбаатар & Утаанбаатар-

Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн хариуцлага, идэвх ихээхэн чухал үүрэгтэй. Тухайлбал, айл, албан байгууллага бүхэн дулааны алдагдлаа бууруулснаар эрчим хүч хэмнэж, цаагуураа нүүрсний хэрэглээг багасгах юм.

Мэдээж энэ нь агаарын бохирдлыг бууруулахаас гадна эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Зарим хүн дулааны алдагдлыг бууруулснаар агаарын бохирдлыг багасгаж шалихгүй хэмээн үзэж болох юм. Гэхдээ далайд дусал нэмэр гэдэг. Мөн дулааны алдагдалгүй байшинг ганц ширхэг шүдэнзээр дулаацуулж болно хэмээн ярьдаг. Иймээс хүмүүс дор бүрнээ хичээвэл утааг шингэрүүлж чадна.

Нийслэлд дөрвөн том цахилгаан станц ажиллаж байна. Ачааллаа дийлэхээ больж байгаа тул тав дахь эх үүсвэрийг барих талаар ярих болсон. Мөн 1000 гаруй нам даралтын уурын зуух бий. Эдгээрийн үйлдвэрлэсэн дулаан албан газар, айл өрхүүдэд бүрэн ашиглагддаггүй.

Өөрөөр хэлбэл, ихээхэн хүч хөдөлмөр гарган, нүүрс шатааж үйлдвэрлэсэн дулааны тодорхой хэсэг нь хий дэмий ажил болж хувирдаг. Учир нь социализмын үед баригдсан орон сууцнуудын ихэнх нь сиймхий. Ялангуяа, угсармал байрууд дулаан их алддаг аж. Мөн сүүлийн жилүүдэд баригдсан зарим барилга гоё чамин боловч дулааны алдагдал өндөртэй байна. Дээрээс нь иргэдийн хэнэггүй байдал нэмэгдэнэ. Тэд өвөлд цонх, хаалгаа дулаалдаггүй. Эсвэл цонхны хүрээгээр хэдхэн хуулга наачихаад дулаалсан хэмээн ойлгодог.

Үүнээс шалтгаалж халаалтыг зохих стандартын дагуу өгөөд байхад иргэд гэртээ чичирч суух жишээтэй. Ингээд паарыг гар хүрэхэд түлэгдэм халуун байлгахыг шаарддаг. Үүний цаана их хэмжээний нүүрсийг үр ашиггүй шатааж, хорт утаа ялгаруулсаар байгаа юм. Иймд агаарын бохирдолд орон сууцныхан ч хувь нэмрээ оруулдаг байх нь. Нөгөөтэйгүүр, сүндэрлүүлж буй барилгуудын дулаан алдагдал бага байх ёстой гэсэн шалгуурыг чухалчлан тавих шаардлагатай мэт. Нэгэнт л барилгын компанийн эзэд оршин суугчдад дулааны алдагдлынх гэж мөнгө өгөхгүй, төлбөрөөс нь хөнгөлөхгүйгээс хойш дулаан алдагдал багатай байх шаардлагыг анхнаас нь тавиад явах нь зүйтэй.

Гэр хорооллынхон өдөрт 4-5 шуудай нүүрс түлж байна хэмээн уулга алдан ярьдаг. Гэтэл дулааны алдагдалгүй гэрт хоногт нэг, байшинд сайндаа л хоёр шуудай нүүрс хэрэглэх боломжтойг эрдэмтэд хэлэв. Ингэхлээр гэр, хувийн байшинд амьдарч байгаагаас үл шалтгаалж дулаан алдагдлыг бууруулахад анхаарах нь зүйтэй. Ядаж л эдийн засагт тань хэмнэлттэй. Гэр хорооллын иргэд хашаандаа байшин барихдаа дулаан алдагдлыг хэрхэн" бууруулах талаар тэр бүр мэддэггүй. Хананы дунд хөөсөнцөр хийчихвэл дулаахан байна хэмээн ойлгодог.

Гэтэл дээвэр, хана зэргийг бүрэн дулаалж, үүнийг технологийн дагуу хийснээр сая л нэг юм өнтэй өвөлжих сууцтай болдог. Хэрэв зохих дулаалга хийсэн ч технологийг нь зөрчвөл үр нөлөө нь буурна. Тэвнийн чинээ нүхээр тэмээн чинээ жавар орно гэдэг биз дээ. Иймээс байшин барихдаа сайтар судалж үзэх нь зүйтэй. Энэ талаар төлбөргүй зөвлөгөө өгдөг олон байгууллага бий. Харин гэрт амьдарч байгаа өрхүүд хаалгаа эсгийлж, дээвэр туургаа давхарлан, хаяаагаа сайтар манаад сурчих хэрэгтэй. Монголчууд эрт дээр үеэс улиралдаа тохируулж гэрээ дулаалж, нимгэлдэг байсан. Тэгвэл одоо нийслэлийн ихэнх өрх жилдээ ганц удаа бууриа сэлгэж бардаггүй. Олон жилийн өмнө барьсан чигээрээ байж л байдаг. Мөн үүдэндээ жижигхэн амбаар босгож, ханыг нь цаасан хайрцаг зэргээр дулаалдаг байв. Ингэснээр дулаан алдагдал харьцангуй багасдаг. Гэрийн дулаалга авч, амбаар босгоход нэг их зардал гарахгүй. Бараг л дулаан алдагдлыг нөхөх гэж түлж буй нэг өвлийн нүүрснийхээ үнээр л авчих боломжтой. Тэгэхээр агаарын бохирдлыг бууруулах нь иргэн бүрт хамаатай аж.

Г.Батзориг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан