Төмөр замын суурь бүтэц барина
Өмнөговь
аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт байрлах Нарийн сухайтын нүүрсний орд
газраас улсын хилийн Шивээ хүрэн боомт хүртэл төмөр замын суурь бүтэц барих
тусгай зөвшөөрлийг “Монголын Алт” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Төмөр замын суурь бүтэц барих, ашиглахтай холбогдсон гэрээ хэлэлцээрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ЗТАЖ-ын сайд Р.Раш-т даалгалаа.
Уг суурь бүтцийг барьж, ашиглах хөрөнгө оруулалтын асуудлыг тухайн байгууллагаар хариуцуулан гүйцэтгүүлж, өөрийн өртгөө бүрэн нөхсөн буюу ашиглалтад орсноос хойш 10 жилийн дараа суурь бүтцийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчид шилжүүлэн авах нь зүйтэй гэж үзэв.
Олимпийн медальтнуудыг шагнах тогтоолын төслийг хэлэлцэв
УИХ-ын
гишүүн Н.Батбаяр, Сү.Батболд, С.Баярцогт, Л.Гансүх, Г.Занданшатар, Н.Энхболд
нар олимпийн наадмаас медаль авсан тамирчдад шагнал олгох тухай УИХ-ын
тогтоолын төслийг санаачилжээ.
Төсөлд Олимпийн наадмаас алтан медаль хүртвэл 1 сая, мөнгөн медаль хүртвэл 500.000, хүрэл медаль хүртвэл 200.000 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгох тухай тусгасан байна.
Засгийн газрын гишүүд төслийн талаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, тамирчдын шагнал урамшууллын талаар санал дүгнэлт гаргах Засгийн газрын Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Н.Энхболдоор ахлуулан байгуулав.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг дараагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм.
Улсын төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ
Төрийн
өмчийн их, дээд сургууль, коллежууд энэ хичээлийн жилээс сургалтын төлбөрөө
40-116 хувиар нэмэгдүүлэх тооцоо хийсэн байна. Энэ хэмжээгээр төлбөр нэмэгдвэл
оюутан, тэдний ар гэрт томоохон хүндрэл, дарамт үүсэхээр байгаа юм.
2003-2007 онд төрийн өмчийн их, дээд сургууль, коллежууд зөвхөн сургалтын төлбөрийн орлогоор бүх үйл ажиллагаагаа санхүүжүүлсээр иржээ. Энэ нь дээрх сургуулиудын хэвийн үйл ажиллагааг хангахад ноцтой бэрхшээл учруулж байгаатай холбогдуулан сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхээс өөр аргагүйд хүрсэн байна.
Иймд их, дээд сургууль, коллежийн сургалтын нэг кредитийн үнэлгээг тогтоох, сургалтын төлбөрийн хэмжээг тогтооход баримталж байсан үлгэрчилсэн журмыг шинэчилж, төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагуудын тогтмол зардал, нэг удаагийн тэтгэмж болон хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх-ээр нэмж тусган, БСШУ-ы болон Сангийн сайдын хамтарсан тушаал гаргаж хэрэгжүүлэхийг Ч.Улаан, Н.Болормаа нарт даалгав.
Түүнчлэн
-сургалтын
төрийн сангаар дамжуулан оюутанд олгох зээл, буцалтгүй тусламжийн хэмжээ
-өндөр
хөгжилтэй орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад олгох зээлийн хэмжээ
-Засгийн
газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу амьжиргааны тэтгэлэггүйгээр гадаадад
суралцаж байгаа Монгол Улсын иргэд, гадаадаас Монгол Улсын их, дээд сургууль,
коллежид суралцагчдад олгох буцалтгүй тусламжийн хэмжээг дээрх хоёр сайдын
хамтарсан тушаалаар шинэчлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагуудын тогтмол зардал, нэг удаагийн тэтгэмж болон хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлснээр сургуулиудад үүсээд буй санхүүжилтийн бэрхшээл багасаж, сургалтын төлбөр хэт ихээр нэмэгдэхгүй байх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.
Ажлын явцтай танилцлаа
2009
онд баригдах барилга байгууламж, төсөл, арга хэмжээний зураг төсөв, техник
эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын явцын тухай Шадар сайд М.Энхболд
Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Энэ ажлыг зарим төсвийн ерөнхийлөн захирагч хангалтгүй зохион байгуулснаас одоогийн байдлаар төсвийн гүйцэтгэл 7.2 хувь байгаа нь 2009 оны хөрөнгө оруулалтын бэлтгэлийг хангах зорилго биелэхгүйд хүрч мэдэхээр байгаа аж.
Тиймээс дээрх ажлын явцыг эрчимжүүлж, 2009 оны хөрөнгө оруулалтын бэлтгэлийг хангахад онцгой анхаарал тавьж, жагсаалтад орсон ажил, арга хэмжээг цаг алдалгүй эхлүүлэн, энэ оны 9-р сард багтаан дуусгахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.
Товчхон:
•Монгол
Улсын Засгийн газар, Монакогийн Хант Улсын Засгийн газар хооронд соёлын салбарт
хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулах нь зүйтэй
гэж үзэв.
•Засгийн газрын тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн Б.Төмөрхуягийг Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргаар, Д.Мандахыг Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын даргаар томилов.
•Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн нүүрсний уурхай, цахилгаан станцын цогцолбор байгуулж, БНХАУ-д цахилгаан эрчим хүч экспортлох төслийн ажлын явцтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба