Улсын нэр New Zealand
Нийслэл Веллингтон
Албан ёсны хэл англи
Мөнгөн тэмдэгт Шинэ Зеланд доллар 1NZ$ = 0.7638 U.S. dollars
Нутаг дэвсгэрийн хэмжээ 268,680 хавтгай дөр.км
Хүн ам 4 сая
Шашин 75 хувь нь Христийн шүтлэгтэй
Цахилгааны хүчдэл - 230V, 50HzHz
Дэлхийн хамгийн залуу арал улс болох Шинэ Зеландад та жилийн дөрвөн улирал,
халуун тив мөсөн тивийн зааг, мөсөн оргилт уулс, түргэн урсгалт голууд, гүн
цэнхэр нуурууд, исгэрэн шуугих халуун рашаанууд, буцалдаг шавар зэрэг байгалийн
ховор сайхан тогтоцыг үзэж болно. Түүнчлэн уулс, алтан шаргал элсээр эмжигдсэн
наран шарлагын газар, олон зүйлийн ан амьтан, төрөл бүрийн амтат жимсээрээ
алдартай. Мөсөн тивийн оршин суугч оцон шувуу, дэлхийд алдартай тансаг
цэцэрлэгт хүрээлэн, цагаан элс, ховор шувууд гээд энэ тив таныг уйдаахгүй.
Зарим нэг аялагчид жинхэнэ диваажин хэмээн уулга алдсан байдаг.
Ерөнхий мэдээлэл
Шинэ Зеланд баруун өмнөд Номхон Далайд орших хоёр том арал болон олон тооны
жижиг арлаас бүрдэнэ. Уугуул иргэд болох маори үндэстэн Шинэ Зеландыг Aotearoa
буюу орчуулбал Урт цагаан үүлний орон гэдэг байжээ. Хүн ам нь голдуу Европ
гаралтай бөгөөд уугуул Маори үндэстэн нь хамгийн том үндэсний цөөнх юм. Азичууд
болон Маори бус полинезчууд ялангуяа хотуудад олноороо оршин суудаг. Газарзүйн
хувьд Австралиас Тасман тэнгисээр 2000 орчим километр зайтай тусгаарлагдаж
оршдог. Дэлхийн соёл иргэншлээс удаан хугацаанд тусгаарлагдмал байсан учраас
Шинэ Зеланд нь шувууд зонхилсон өвөрмөц амьтны аймагтай болжээ. Харамсалтай нь,
эдгээр шувууны олонхи зүйл нь хүмүүс болон тэдний авчирсан хөхтөн амьтдын
улмаас устаж үгүй болсон юм. Эх газраас та онгоц болон далайн тээврээр
үйлчлүүлж болно. Дөрвөн авиа компани нислэг хийдэг ба далайн тээвэр нь тогтсон
хуваарь байдаггүй. Шинэ Зеландад очсон хойноо онгоц, автобус, галт тэрэг,
машин, унадаг дугуй зэрэг өөрт таалагдах тээврийн хэрэгсэлээр аялж болно.
Юу үзэх вэ?
Явган аялал, ууланд авирах, түргэн урсгалт голоор хийлдэг завиар эрч хүчээ
сорих, цана чаргаар гулгах, чөлөөт уналт зэрэг адал явдал хайгч, эрч хүчтэй
хүмүүсийн дурладаг нутаг. Адал явдал хүсээгүй нэг нь далайн гахайтай сэлж,
дөнгөж төрсөн хурга угжин, халим харж, загасчилж болох аж. Жилийн аль ч улиралд
очсон танд зугаацах зүйл мундахгүй. Маоричуудтай хуучин оноо үдэж, шинэ онтой
золгохыг хүсвэл нэгдүгээр сарын 2-нд очоорой. Хоёрдугаар сард шинэ зеландчууд
чамгүй олон баяр тэмдэглэдэг тул жуулчдад үзэх харах зүйл их бий. Харин V-Х
сарын 23-ны Ялалтын баяр хүртэл Английн хатан хааны төрсөн өдрөөс өөр баяр
ёслол тэмдэглэдэггүй. Тиймээс сэрүүний улирал буюу XI-IV сарын хооронд Шинэ
Зеланд жуулчдын хөлд дарагддаг. Ялангуяа сургуулийн амралтын үе буюу XII сарын
20-ноос нэгдүгээр сар дуустал хүний хөл тасрахгүй. Энэ үед та Шинэ Зеланд руу
аялах бол буудал, тээврийн хэрэгсэлээ урьдчилан захиалахыг сануулж байна.
Нутгийн уугуул иргэдийн соёл болох нүцгэн биен дээрх шивээс, хээ хуар, сүрлэн
өмсгөл бүхий бүжиг, зочид гийчидтэйгээ мэндчилэх өвөрмөц ёс зэрэг сайтар
хадгалж ирсэн өв уламжлал нь олон хүний сонирхолыг татдаг. Үүний хажуугаар
Англи, Азийн орнууд тэр дундаа хятадын соёлын нөлөөг харж болно. Шинэ Зеланд
халуун рашаан, өвөрмөц тогтоцтой агуйгаараа алдартай ч харсан хүн бүхнийг дуу
алдуулах байгалийн үзэсгэлэнтэй, өвөрмөц бүтэц нь үлгэрийн юм шиг сайхан зүйл
хааяагүй таарна. Том хотын соёл хөл хөдөлгөөн, бөглүү хөдөө нутгийн амар
амгалан гээд хүссэн бүхнээ та эндээс мэдрэх болно. Аяллын төлөвлөгөө гаргаагүй
байгаа нэгэнд санал болгоход нэг талаасаа Номхон далай, нөгөө талаасаа Тасманы
тэнгисээр хашигдан Норт-Айланд дээр нарийн зурвас маягаар тогтон байрлаж байдаг
Окленд хотоор заавал зочлоорой.
Далайн боомт, гүүрүүдээрээ алдартай энэ хот Шинэ Зеландын хамгийн том нь.
Байгалийн тогтоцоос нь шалтгаалж усан сэлэлт, усан спорт, ялангуяа далбаат
завьны спорт өргөн дэлгэрсэн байдгаас “Усан онгоцоор аялагчдын хот” хочтой
болгожээ. Сая гаруй хүн амтай Окленд хотын эргэн тойронд жижиг арал бий. Мөн
халуун орны ой модоор бүрхэгдсэн уулнууд, галт уулын бүс, өндөрлөг газрууд эл
хотыг чимж байдаг. Харин та явган аялах дуртай бол Барьерын цохиод заавал
очоорой. Хаураки далайн булангийн төгсгөлд орших энэ цохионы зүүн эрэгт цагаан
элст наран шарлагын газар байдаг бол баруун эрэг нь гүн уст булан тохойгоор
хүрээлүүлсэн байдаг. Наран шарлагын газрууд нь дэлхийд алдартай. Төв хэсгээрээ
барсгар хадан цохио хясаагаар дүүрэн байдаг. 80,000 га дархан цаазат газар нь
явган аялалын асар олон замууд, мод бэлтгэхэд ашиглаж байсан хуучин машин зам,
төмөр зам олон бий. Pоторуа хот хүн болгоны заавал очиж үзэх газрын нэг.
Цэвэр цэмцгэр гудамж, үзэсгэлэнт цэцэрлэг, эртний барилгуудтай энэ хотод
маоричууд олноороо оршин суудаг. Өөр хаана ч байхгүй хүхэрийн үнэр, халуун
рашаан энд бий. Мөн маоричуудийн өв уламжлалаа дээдлэн, үр хүүхүүддээ дамжуулж,
өөрсдийн бахархал болсон урлаг ёс заншлаа бусдад сонирхуулан танилцуулж буйг
харна. Уулын дугуй, хадан хавцал, огцом эргээс завиар буух, загасчлах, явган
аялах зэрэг олон үйлчилгээ, хөгжөөнт аяллыг энд цогцоор нь үзэж болно. Мөн
аялал жуулчлалд зориулан хөгжүүлсэн тул бүх насныханд үзэж харах, тоглож наадах
зүйлс байдгаараа Pоторуа гэр бүлээрээ аялагчидад тохирно. Үнэ хөлс нь ч бас
боломжын байдаг нь бас гэр бүлээрээ энэ хотод аялахад нөлөөлдөг билээ.Тус хотод
олон улсын болон үндэсний хэмжээнд уралдаан тэмцээн их зохиодог. Жилийн аль ч улиралд
ирсэн та ямар нэгэн сонирхолтой уралдаан тэмцээн үзэх боломж байдаг.
Өртөг
Европ болон Америкийн жуулчид Шинэ Зеландад амьдарлын өртөг хямд гэж хэмээдэг.
Амьдралын өртөг хамгийн хямдаар бодоход 7-15 NZ$, дундаж нь 15-35 NZ$, үнэтэй
нь 35-50 NZ$, тансаг зэрэглэл нь 50 доллароос илүү гарна. Ерөнхийдөө өндөр
үнэтэй зоогийн газар хооллож, өдөржингөө зугаацахгүй бол нэг өдөр 35 NZ$
хангалттай хүрэлцэнэ. Харин тансаг зэрэглэлийн үйлчилгээ авах бол багаар
бодоход 100 ам.доллар шаардлагатай.
Зочид буудлууд нь хямддаа хоногийн 15-30 NZ$, дундаж нь 30-80 NZ$, үнэтэй
нь 80-150 NZ$, тансаг зэрэгллийн буудал 150 доллароос эхэлнэ. Машин түрээсэлэх
бол чанар, өнгө үзэмж, батгаамжаасаа хамаарч хоногийн түрээс нь 60-110
ам.доллар болдог байна. Энд Англи, Америк, Канад, Герман, Японы валютыг
төвөггүй сольж болно. Кредит карт хэрэглэвэл таньд төлбөрийн асуудалд үүсэхгүй.
Эндхийн банкнууд Visa болон MasterCard, American Express-ийн картаар үйлчилдэг.
Гарын мөнгөнд авсан үйлчилгээнийхээ 5-10 хувьтай тэнцэх мөнгө төлөхөд л
хангалттай.
Виз хаанаас авах вэ?
Хэрэв та маоричуудын өлгий нутгийг зорихоор шийдсэн бол хаанаас виз авах вэ гэж
асуух байх. Шинэ Зеландын Элчин сайдын яам манайд байхгүй учраас виз авахын
тулд Бээжинд суугаа тус орны Элчин сайдын болон цагаачлалын албанд хандах
хэрэгтэй. Монголчуудын хувьд очоод харлах магадлал өндөртэй гэж үздэг болохоор
шинэ зеландчууд визэндээ маш “харамч” ханддаг ч өмнө нь олон газар аялсан,
бичиг баримтын ямар нэгэн зөрчилгүй бол асуудалгүй гэсэн шүү.
Бэлтгэсэн Б.Халиун