Монголын урлагт том гарз тохиолоо. “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээрээ дэлгэцэнд мөнхөрсөн МУГЖ Л.Лхасүрэн өвчний улмаас хорвоог орхилоо. Мөн “Аман хуур” киноны Дарийн дүрээрээ олонд хүндлэгддэг М.Бадамгарав таалал төгссөн байна.
МУГЖ Л.Лхасүрэн 1946 онд Завхан аймагт төрсөн бөгөөд арав гаруй драмын болон телевизийн жүжгийн зохиол бичиж, мөн тооны жүжиг орчуулж, 50 гаруй хүндэтгэлийн концерт найруулсан байна. Мөн 4-5 кино зохиол бичиж, цөөнгүй кино, жүжгийн гол болон туслах дүрүүдийг бүтээжээ. Мөн СУИС-т гуч гаруй жил багшлахдаа олон олон шавь нарыг “төрүүлсэн” юм. Тэрээр гайхалтай жүжигчин төдийгүй, сайн багш, сайн найруулагч байлаа. Маргааш түүнийг урлагийн салбарт анх хөл тавьсан Хүүхэлдэйн театраас сүүлчийн замд нь үдэхээр болжээ.
“Аман хуур киноны Дарь гуай” хэмээн олонд хүндлэгддэг МУГЖ М.Бадамгарав нь 1919 онд Завхан аймгийн Алдархаан суманд төржээ. Тэрээр 1959-1961 онуудад УАДБЧ-ын даргаар ажиллаж байх үедээ чуулгынхаа байрыг олгуулж, үндэсний хөгжмийн зэмсгүүдийг засч шинэчлэх ажлыг эхлүүлж, үндэсний хөгжим үйлдвэрлэх үндэс суурийг тавьсан, Монголын урлагийн түүхэнд мартаж болохгүй том гавъяатай хүн юм. Тэрээр сайн жүжигчин төдийгүй, сайн найруулагч байлаа. М.Бадамгаравтай салах ёс гүйцэтгэх ажиллагаа маргааш Драмын театрт болох ажээ.
Урлагийн тэнгэрт од болон гялалзсан хоёр гавъяатын гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
М.Жаргал