Эрхэм хүмүүн та аз жаргалын шантарч, мятрашгүй мөнхийн эрэлчин мөн үү? Мөнөөсөө мөн гэж та лавтай хариулах байх. Сайхан хүүхэнд дургүй хэн байх вэ?
Сахал цагаан өвгөн ч гэсэн
Сачий нь хүрэхгүйгээ мэдсээр байтлаа
Сайхан хүүхний хойноос
Санаа алдан үлддэг биш үү?
гэдэг шиг амьдралын аз жаргалд дургүй хэн байх вэ? Орчлонгийн уудмаас хэчнээн эрж хайсан ч аз жаргалд дургүй абугай эс олдоно биз ээ? Хүмүүс бид насан туршдаа аз жаргалыг хүсэн мөрөөдөж, эрж хайж, аз жаргалын босгыг олохын төлөө, аз жаргалын гарцыг эрэлхийлдэг бус уу? Аз жаргал хүрч болшгүй сүмбэр оргил, эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд биш бололтой. Аз жаргал талын зэрэглээ шиг албин хоосон зүйл биш, холын од шиг атгаад авч болдоггүй, ардаг догшин адуу шиг уургалаад сойж бардаггүй хүмүүс та биднээс тийм айхтар ороо бусгаа дамшиг биш бололтой. Аз жаргалтай ханилж болдог, андалж, шадар дотно байж болдог биш үү? Аз жаргалын ширгэшгүй эх булаг нь чухамдаа юу вэ? Хэрэв аз жаргалд амь байдаг бол, нас байдаг бол, зүрх судас байдаг бол тэр нь чухам юусан юм бэ?
Юуны өмнө та бүхэндээ нэгэн зүйлийг дуулгая. Мөнгө аз жаргалын алтан суваг гэж итгэдэг, ойлгодог, мөнгийг аз жаргалын “нүд” хэмээн боддог хүмүүс цөөнгүй байж мэдэх юм. Гэтэл зөвхөн дан ганц мөнгө л аз жаргал авчирдаггүй гэдэг нь батлагджээ. Харин хэт баян нь бага зэрэг баянаасаа арай илүү аз жаргалтай байдаг бөгөөд үүний шалтгаан нь өөрийгөө түүнээс дээгүүр тавьдагт байгаа юм. Гэхдээ тийм ч удаан үргэлжилдэггүй нь гарцаагүй батлагджээ. Аз жаргал гэж чухам юу вэ? Аз жаргал хаанаас эхтэй, юунаас гүн хамааралтай вэ? ямар юмнаас учиг углуургатай вэ? гээд ургуулан бодож, оюун ухаандаа аз жаргалын тухай эрэгцүүлэн эрж үзлээ. Алтны “магнат” гэж алдаршаад байсан “Монгол газар” ХХК-ийн эзэн Ц.Мянганбаяр шиг мөнгөөр гулгиж, мөрийтэй тоглоомоор халгиж явсан эрийг би л лав санахгүй байна. Гэвч тэр аз жаргалтай байсан гэж үү? Одоо ч аз жаргалтай байгаа гэж үү? Хөрөнгө нь өөрийнх нь аз жаргалаас дандаа, бараг л алхам тутамд нь хумсалж, хулгайлж байсан. Хэдэн давхар харуул манаа, хашлага, цайз, бие хамгаалагчтай нар салхинд гардаг байсан нь үнэн. Тэгэхээр тэр хэмжээлшгүй эдийн засгийн эрх чөлөөтэй иргэн мөн боловчиг хүний түгээмээр эрх чөлөөгөөр дандаа гачигдаж, дутагдаж амьдарсан, амьдарч байгаа. Яагаад гэвэл өнгө, мөнгө хоёрт толгой нь шандуурсан 16-17 насны хацар гоо, нуруу өндөр, нүүр царайлаг гоолиг “мисс” охид түүнд амар заяа үзүүлэхгүй хоргоож эргүүлдэг байсан байх. Тэрбээр загвар өмсөгч 16-17 настай охидыг гэртээ үйлчлэгчээр ганц жил ажиллуулж, садар самуунд уруу татан, нэгээс хоёр удаа жирэмсэн болгож, үр хөндүүлээд, өтөлж хөгширлөө гэж үзэж, Сингапурт юмуу хэлний дамжаанд явуулж, эсвэл ганц хоёр өрөө байр авч өгөөд салж хагацдаг гэнэ лээ. Тэрбээр ахиад л 16 настай охидтой зууралдсаар дөчин хэдэн насны ард гарсан болов уу? Дөч хүрсэн эр дөрвөө дарсан ат байж, тогтсон амьдрал, насны ханьтай болох эрх чөлөөг нь ад зэтгэрийн арван зургаан настай охид түүнд эдлүүлсэнгүй. Эрхэм алтны “магнат” ч архинд дондсон хүмүүс шиг арван зургаан настангуудад толгойгоо мэдүүлжээ. Одоо “Зоос” банкаас 60, “Анод” банкаас 30 тэрбум төгрөгийн хуудуутай зээл авч тэр хоёр банкийг дампууруулсан хэрэгт холбогдсоор явна. Намайг гэр хорооллын нэгэн мухар гудамжинд явж байтал архины шил түүдэг, хуванцар эдлэл олж зарж амь зуулгаа авч явдаг хэдэн нөхөд зэрэгцээд суучхаад халуун саванд цайтай хар талхан дээр хиамтай идэцгээж, ер бусын хөгжилтэй, явган шог ярьсан шиг суусан. Надад тэд ихээхэн эрх чөлөөтэй, овоохон аз жаргалтай мэт санагдсан. Баян хүн яагаад аз жаргалаар тахир, дутуу, ядуу хэдэн хүмүүн яагаад аз жаргалтай анзаарагдана вэ?
Аз жаргал гэж чухам юу вэ гэдэг нь сэтгэл зүйчдийн байнгын судалгааны ажил байдаг. Хүний үндсэн хэрэгцээ хангагдаж байвал тэрнээс илүү их мөнгө орж ирэх нь тэр хүнийг илүү аз жаргалтай болгодоггүй юм байна. Тэгвэл хэн, хэдийд, хэрхэн аз жаргалтай болдог вэ? “TIME” сэтгүүл саяхан нэг дугаартаа хэд хэдэн эрдэмтдийн судалгааг зэрэгцүүлэн нийтэлжээ. Аз жаргал бол бидний бодож байгаагаас тэс өөр ойлголт юм байна. Мөнгө үү? Яасан ч үгүй. Боловсрол уу? Огтхон ч үгүй. Ухаан уу? Мөн л үгүй. Залуу нас уу? Бас л биш гэнэ. Яагаад гэвэл азай буурлууд залуучуудыг бодвол илүү амьдралаас таашаал авч, элдэв хямрал, стресст орох магадлал тун бага байдаг гэнэ. Тэгвэл гэрлэлт? Судалгаанаас бодитой дүгнэлт хийж үзэх юм бол гэр бүлтэй хүмүүс ганц бие хүмүүсийг бодвол арай илүү аз жаргалтай байдаг байна. Гэхдээ үүний шалтгаан нь аз жаргалтай болоход дөхөмтэй, өөдрөг хүмүүсийн гэр бүлийн амьдрал арай удаан үргэлжилдэг байна. Нарлаг өдөр, цэлмэг тэнгэр, алтан сайхан газар шороо минь аз жаргалын үндэсийн үндэс мөн үү? Үгүй л гэж олон орны нэрт эрдэмтэд хариулж байх юм. Учир нь дэлхийн хамгийн бүрхэг, их бороотой газрын хүмүүсийн сэтгэл санааг бусад хүмүүстэй харьцуулахад ялгаа гараагүй байна. Бас хур бороогүй, бөртийх ч үүлгүй цэлмэг тэнгэр, эрдэс баялаггүй, цэцэрлэг, ногоон хэрэм, ногоон хүрэм, ногоон зурвасгүй цулгуй халцгай газар шороо аз жаргалтай амьдралын эх булаг болж барахгүй гэж эрдэмтэд үзсэн байна.
Тэгвэл хүн чухам юунд аз жаргалтай болдог юм бэ? Судалгааны хавтгайгаас харжээ, ургуулан бодож суухад амьдралын гүн бат итгэл үнэмшил, үзэл бодлын бат бөх байр суурь, ариун дагшин, гэгээн шашин шүтлэгтэй байх нь хүмүүс биднийг илүү аз жаргалтай болгодог чухал хүчин зүйл юм байна. Итгэл үнэмшилтэй хүмүүс амьдралын хүнд нугачааг илүү тэнхээтэй туулж өнгөрөөдөг бөгөөд илүү өөдрөг үзэлтэй байдаг ажаамуу. Ах дүү, хамаатан садан, найз нөхөд, ер нь хүмүүстэй байнга сайхан харьцаж инээмсэглэж, өнгөлөг царайтай, өөдрөг сэтгэлтэй, үлгэрлэж хэлбэл сансар, огторгуйн анхны нисгэгч А.Ю.Гагарин, Ардын багш, Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн захирал Ж.Дүгэр нар шиг амьдарч явах нь хүнийг жаргалтай болгодог байна. Аз жаргал гэснээс сэтгэл зүйчдийн мэргэжлийн хэллэг болох “өдрийг бүтээж босгох” гэдэг аргын талаар амаа жимийж, загас мэт дуугүй өнгөрч болмооргүй байна. Хэн нэгэн оролцогч нэг өдрийн өмнөх бүх үйлдлээ хором, агшин бүрээр нь жагсаан бичээд 1-7 хүртэлх оноотой аз жаргалын хэмжүүрээр үйлдэл бүрийнхээ өөрт авчирсан жаргалыг хэмжжээ. Техас мужийн 900 эмэгтэйд хийсэн энэхүү сорилтын хариу тун сонирхолтой байжээ. Эдгээр эмэгтэйчүүдийг хамгийн их аз жаргалтай болгодог эхний 5 зүйл бол: Бэлгийн харьцаа, найзуудтайгаа нийлж нийгмийн идэвхитэй ажилд оролцох, гэртээ сайхан амрах, залбирах, идэх. Үүний араас биеийн тамирын дасгал хийх, цэнхэр дэлгэцээр нэн сонирхолтой хөтөлбөр үзэх гэх мэт үйл ажиллагаа орсон байна.
Хамгийн хачирхалтай нь “хүүхдүүдээ харж хандах” гэсэн үг жагсаалтын хамгийн доогуур буюу гэрийн ажлын дээх нь талд багтжээ. Хүмүүсийн аз жаргал, баяр баясгалангийн булаг гэж үздэг хүүхдүүд тийм доор жагссан нь хачирхалтай. Ингээд биднийг жаргалтай болгодог гэж бодож байсан зүйл маань тийм биш байдаг юм байжээ. Гэхдээ энэ бол Англи, Америкийн болон баруун Европын ард түмний аз жаргалын алтан хэмжүүр биз ээ. Хэрэв 900 гаруй монгол хүүхнүүдээс яг ийм судалгаа, сорилт авсан бол хамгийн эхэнд ч ариун дагшин аз жаргалын минь эх булаг чухамдаа амин хайртай алаг үрс билээ гэж хариулах байсан биз ээ? Өөр өнцөг, сондгой булангаас нь харж, халиаж үзвээс өдөр тутмын амьдралд биднийг зовоож уурлуулж байдаг зарим зүйл ерөнхийдөө амьдралын аз жаргалын үндэс болж болдог юм байна. Үргэлж стресстэй байдаг хэцүү ажил тань таны амьдралын хамгийн өнгөлөг хэсэг байж болох шүү дээ. Энэ талаар сэтгэл зүйчдийн гаргасан “төгсгөлийн хүч гэдэг бас нэг нэр томьёо байдаг. Жишээ нь, аз жаргалтай сайхан үргэлжилж байсан үерхэл нөхөрлөл, хайр дурлалын төгсгөл хэрүүл маргаан, нулимсаар дууссан бол та насан туршдаа салсан сүүлийн байдлаараа буюу эвгүйхнээр барахгүй нулимст, гунигт дурсамжтай явна. Үүнийг шулуун гэдсээ дурандуулсан хэдэн өвчтөн дээр туршжээ. Дурандах төхөөрөмж дотор нь хөдлөхөд хамгийн ихээр өвддөг юм байна. Эхний хэсэг өвчтөнг хийх ёстой байдлаараа буюу зүгээр дурандсан байна. Дараагийн хэсэгт мөн л энгийн үзэх хэлбэрээрээ үзлэг хийжээ. Харин үзлэгээ хийж дуусаад дурангаа байранд нь буюу гэдсэн дотор нь хөдөлгөөнгүй жаран хормоор хүлээлгээд авсан байна. Дуран хөдлөхөд өвдөлт ихэсдэг учир хэдийгээр эхний хэсэг хүмүүсээс жаран секундээр удаан үзлэг хийлгэсэн ч төгсгөл хэсэг нь өвдөлтгүй байсан учир тэд үзлэгийг бага өвддөг гэж тодорхойлсон байна.
Тэгвэл хүн болгон жаргалтай болж болох уу? Хүмүүс амьдралдаа сэтгэл хангалуун байж чадах эсэхийн тавин хувь удамшилтай нь холбоотой юм байна. Учир нь удамшил хүний араншинг тодорхойлж байдаг. Хөгжилтэй, илэн далангүй, бүрэг, даруу, стрессийг давах чадвар сэтгэлийн тэнхээ зэрэг нь удамшлаас шалтгаалдаг. Хүн төрөлхийн аз жаргалтай байхад дөхөмтэй араншинтай бол хэдий асар хүнд зүйлтэй тулгарсан ч давж гаран хуучин байдалдаа эргэж ордог юм байна. Бүх сэтгэл зүйчдийн нэгддэг аз жаргалын гурван тулгуур багана байдаг. Талархаж, хэн хүнд сэтгэлийн хишиг хайрлах, санаж явмаар мартаж боломгүй сайн үйл хийх, ажилдаа дуртай байж илүү ихийг хийж бүтээхийн төлөө зүтгэх.
Талархах гэдэг нь өөрт байгаа боломжууд болон нөхцөл байдлаа мэдэрч түүндээ сэтгэл хангалуун болж баярлаж, талархсанаа илэрхийлэх юм. Тэр ч бүү хэл үргэлж сайн талаас нь харж чаддаг байхын зэрэгцээ үүнийгээ үргэлж ярьж, бас бичиж байх хэрэгтэй. Ингэх нь дан ганц сэтгэл санааг өөдрөг байлгахаас гадна бие махбодид ч сайнаар нөлөөлдөг байна. Калифорнийн их сургуулийн судалгаанаас харахад ингэх нь биеийн эрүүл мэндийг дээшлүүлж эрч хүчийг нэмж, ядаргаа өвдөлтийг багасгадаг.
Сайн үйлс хийх ялангуяа тогтмол хугацаанд асрамжийн газар зочлох, хөршдөө туслах, эмээ өвөөдөө захиа бичих нь хүнд шууд л мэдрэгддэг аз жаргал юм. Мөнгө, хайр дурлал, залуу насны аль нь ч биш, зөвхөн ажилдаа дуртай байж түүндээ бүх анхаарлаа төвлөрүүлэх нь аз жаргалын тулгуур гурван тэхлэгийн нэгэн нь яахын аргагүй мөн.
Та багш, менежер, эмч, сэтгүүлч, дархан, мужаан, нягтлан бодогч, дарга, цэрэг, эдийн засагч, эрүүл ахуйч, хоньчин, тэмээчин адуучин, барилгачин, сэтгэл зүй, эрх зүйч, ямар ч мэргэжилтэй, ажилтай байсан ч хамаагүй ажилдаа дуртай байх нь чухал. Аз жаргалтай хүмүүн гэж хэнийг хэлэх вэ гэсэн эгэл, энгүүн асуултанд “Хэн өглөө ургах нартай уралдан, дуртай ажилдаа яарч явдаг, хэн ажил хөдөлмөрийнхөө дараа аз жаргалын үүр болсон гэр, хань, үр хүүхэддээ яарч харьдаг хүнийг Монголд хамгийн аз жаргалтай иргэн гэх болов уу гэж нэгэн ухаантан надтай ярилцаж суухдаа айлдсан билээ. Хэн ч гэсэн бүрэн аз жаргалтай байхын нууцыг олохын тулд сэтгэл зүйчид, эрдэмтэд гээд олон хүмүүс төрөл бүрийн туршилт явуулан баахан судалгааны ажил болж эцсийн дүнд гаргаж ирсэн зүйл нь тун хялбар агаад, “Аз жаргалыг олохын тулд ажил хий, сайн үйл үйлд, байгаа нөхцөлдөө сэтгэл хангалуун байж таларх” гэсэн эцсийн дүгнэлт гарчээ. Монголд гэснээс Оросын нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч агсан Н.А.Некрасов “Орост хэн жаргалтай вэ?” найраглал бичиж, 19 дүгээр зуунд шуугиулж явсан билээ. Хорин нэгдүгээр зуунд Монголд хэн аз жаргалтай вэ? Миний гүн ухаан, молхи бодлоор бол эсэн мэнд, элэг бүтэн, эрүүл бие, саруул ухаантай бол та өөрийгөө аз жаргалтайд тооцож болохсон болов уу? Оросын алдарт эрдэмтэн В.Темяразов “Хэрэв та ажил мэргэжилдээ үнэнч дурлаж, бүтээлч хөдөлмөрлөх аваас таны мэргэжил таныг насан турш өлсгөхгүй тэжээхээр барахгүй аз жаргалын чинь алтан түлхүүр болно” гэж хэлсэн билээ. Өөрийн гэсэн ажил, мэргэжилтэй, үр бүтээлтэй хөдөлмөр зүтгэлтэй, намрын цагийн самар жимс нь сагсайж, багсайсан, том салаа мөчрүүдтэй мод шиг бүтээл, туурьвилтай, өөрийн зууны хөгжлөөс ижлээсээ унтаж хоцорсон эрх цагаан унага шиг биш хүнийг би хувьдаа аз жаргалтай гэж хэлнэ. Урлаг утга зохиол, соёл, шинжлэх ухаан, атар газар эзэмших, эрдэс баялгийн талбарт илүү амжилт олсон ч юм уу, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн дэвжээн дээр цуурайтуулж яваа дуучин, яруу найрагч, бөх тамирчин хэнийг боловчиг би аз жаргалын эзэд гэж бурханчлан бахархаж амьдардаг. Монгол эх оронд минь зундаа гангүй, өвөлдөө зудгүй, хамаг бүхнийг хамж залгидаг, арван таван толгойт атгаалжин хар мангас шиг цунами, уулын догшин үер, улс төрийн тэнэг мунхаг үер эс болбол эх орон минь шинэ зууны хөгжил, дэвшилд шат, гишгүүр тутамд бушуухан ахиж, дэвжиж, хүн ардын амь зуулга амархан чинээлэгжиж, хэн ч гэсэн Монголд аз, жаргалтай аж төрөхөд илүү ач , тустай сан. Эх орны минь эдийн засаг эрүүлжиж, эрдэс баялгаа өө сэвгүй зөв мэргэн арга, ухаанаар төрийн бодлогоор эдийн засгийн эргүүлэгт оруулж, хүн арддаа хувь хишиг хүртээж, ард түмнээ аз жаргалтай амьдрахад илүү дэм, тус болоосой. Миний бодол ийм. Таны бодол ямар вэ? Монголд хэн аз жаргалтай вэ?
Ж.Батсайхан