Цахилгаан бараа үйлдвэрлэгч том компаниуд шинэ үеийн зурагт болох гурван хэмжээст буюу “3D” зурагтаа Лас Вегас хотод болсон цахилгаан барааны томоохон үзэсгэлэнгийн үеэр танилцуулжээ.
2010 онд Панасоник компани нэг сая ширхэг “3D” зурагт борлуулахаар төлөвлөсөн бөгөөд шинэ технологи нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг бүрдүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа аж. “3D” технологи бүхий дэлгэц энэ онд ихээхэн шинэ дэвшилт бий болгохоос гадна энэ технологиор бүтээсэн “Аватар” кино дэлгэцнээ гарснаас хойш дэлхийн кино театруудын хамгийн ашиг орлоготой киногоор шалгарч байгаа билээ.
Кино үйлдвэрлэлийн статистик мэдээнээс харахад энэ онд гаргах 170 киноны 20 нь 3D технологи ашиглах бөгөөд энэ нь өнгөрсөн оны үзүүлэлтээс хоёр дахин их тоо аж.
С.Отгонбаяр