Засгийн газрын энэ оны отгон хуралдаан буюу 86 дахь хуралдаанаас 2010оныг "Бизнесийн орчны шинэтгэлийн жил" болгон зарлаж тогтоол гаргав. Уг тогтоолд:
• "Бизнесийн орчныг шинэтгэх талаар хууль, тогтоомж, шийдвэрийн төсөл боловсруулах,
• Засгийн газар, эрх бүхий албан тушаалтнаас батлан гаргасан бизнесийн холбогдолтой дүрэм, журмыг шинэчлэх ажлыг хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлэх,
• Энэ ажлын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган хуралдаанаар батлуулах,
• "Бизнесийн орчны шинэтгэлийн жил"-ийн ажлын хүрээнд эрхэлсэн салбар, харъяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгах зэрэг заалт орлоо.
"Бизнесийн орчны шинэтгэлийн жил"-ийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийг Ерөнхий сайд даргалах бөгөөд орлогч дарга нь Тэргүүн шадар сайд байх юм.
Гишүүд нь Сангийн, ЗТХБ-ын, ХХААХҮ-ийн ЭБЭХ-ний сайд, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга болон ГХЯ, БСШУЯ, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, ХЗДХЯ, Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газар, ТӨХ, МҮХАҮТ, Хөрөнгийн бирж, ГЕГ, ТЕГ, МХЕГ зэрэг байгууллагаас төлөөлөл орох боллоо.
Энэ чиглэлээр хийгдэж байгаа ажлын тухай тодорхой хугацаанд олон нийтэд нээлттэй шуурхай мэдээлж байхыг Ерөнхий сайд үүрэг болгов.