Энэ сарын 9-нд Дундговь аймагт 6-7 баллын газар хөдлөлт болж, Улаанбаатарт 3-5 баллын чичирхийлэл мэдрэгдсэн. Үүнтэй холбогдуулан бид ООГСТ-ийн Газар хөдлөл судлах секторын Мэдээлэл боловсруулалт судалгааны багийн ахлагч: Д.Анхцэцэгтэй уулзлаа.
-Гурав
хоногийн өмнө Дундговь аймагт газар
хөдөлж, энэ нь нийслэлд мэдрэгдлээ. Энэ
тал дээр мэргэжлийн хүний хувьд мэдээлэл
өгвөл?
-Уржигдар
Улаанбаатарын цагаар 15 цаг 15 минут 35
сек-д голомтондоо 6-7 баллын хүчтэй,
магнитуд 5,6-тай газар хөдлөлт Дундговь
аймагт болсон. Тус аймгийн нутаг дэвсгэр
нь газар хөдлөлтийн идэвхжилт өндөртэй
бүсүүдийн нэг л дээ. Энэ бүсэнд орших
боломжит хүчтэй газар хөдлөлтийн голомт
нь Дэрэн, Дэлгэрцогт сумын зааг дахь
нутаг юм.
-Энэ
бүсэд өмнө нь газар хөдөлж байв уу?
-Өмнө
нь 2-3 удаа хөдөлж байсан. Тус бүсэд 1998
оны есдүгээр сарын 24-нд голомтондоо 6-7
баллын хүчтэй, магнитуд 5,3-тай газар
хөдлөлт болсон бөгөөд Улаанбаатар хотод
3-5 баллаар мэдрэгдсэн байна. Мөн 1968 оны
долдугаар сарын 11-нд магнитуд нь 4.5
хүчтэй газар хөдлөлт нь Дэрэнгийн
хагарлын баруун хойт төгсгөлийн хэсэгт
тохиолдож байжээ.
-Дэрэнгийн бүсэд ойрын хугацаанд газар хөдлөлт дахин болох уу. Хүмүүсийн дунд энэ байгалийн үзэгдэл дахин давтагдана гэсэн яриа яваад байх шиг?
-Дэрэнгийн газар хөдлөлтийн голомтонд дахин газар хөдлөлт болох магадлалын талаар тооцсон судалгааны ажлын үр дүн бий. Гэвч үүнийг одоогоор нийтэд зарлах боломжгүй байна. Учир нь хоёрхон хоногийн өмнө энэ үзэгдэл болсон. Процесс ямар байгаа талаар бид өдөр тутам ажиглаж байна.
-Монголын
нутаг дэвсгэр газар хөдлөлтийн ямар
бүсэд харьяалагдах вэ?
-Монгол
улс төв азийн газар хөдлөлтийн идэвхтэй
бүсэд багтдаг. Учир нь урдаасаа энэтхэг,
хойноосоо евро-азийн хавтангийн шахалтанд
оршдог. Дэлхийн цардас мандал олон
тооны хавтангуудаас бүрдсэн байдаг.
Тэрхүү хавтангийн заагаар газар хөдлөлт
болдог. Жишээ нь, Япон газар хөдлөлтийн
идэвхтэй бүсэд байдаг. Учир нь нутаг
дэвсгэр нь гурван хавтангийн зааг дээр
оршдог болоод л тэр. Энэ нь үргэлжийн
хөдөлгөөнтэй байна гэсэн үг юм.
-Тэгвэл
манайд дэлхийн хэмжээний хүчтэй газар
хөдлөлт болж байсан тохиолдол бий юу?
-Монголд
дөрвөн удаа хүчтэй газар хөдлөлт болж
байжээ. Тухайлбал, 1905 онд долдугаар
сарын 9-нд Булнай нуруунд, мөн сарын
23-нд Цэцэрлэгт хотод 14 хоногийн зайтай
найм болон түүнээс дээш магнитудтай
газар хөдлөлт болсон. Дараа нь 1931 онд
Монгол алтайн нуруунд наймдугаар сарын
10-нд найм, 1957 онд арванхоёрдугаар сарын
4-нд Говь-алтайн нурууны Арц богдод 8,3
магнитудтай газар хөдөлсөн байна.
Сүүлийн газар хөдлөлт нь Улаанбаатар
хотод нэлээн мэдрэгдсэн.
-Нийслэлд
5-аас дээш баллын газар хөдлөлт мэдрэгдэж
байсан болов уу?
-Улаанбаатар
мэдрэгдэж байсан газар хөдлөлт олон
бий. Үүнээс хамгийн хүчтэй болсон нь
гэвэл 1967 оны нэгдүгээр сарын 5-нд Булган
аймгийн Могодод болсон үзэгдэл юм. Тус
хөдлөлт нь нийслэлээс 400 км-ийн цаанаас
мэдрэгдсэн. Магнитуд нь долоо, голомтондоо
10-11 баллтай бөгөөд Улаанбаатарт 6-7 балл
байсан. Үүнээс улбаалаад тухайн үед
засгийн газраас тогтоол гарган судалгааны
баг томилж Монгол ОХУ-ын экспидицийнхэн
энд хоёр жил судалгаа явуулж Улаанбаатар
хотын газар хөдлөлтийн бичил мужлалын
зургийг 1969 онд анх гаргасан.
-Газар
хөдлөлт гэх нэр томъёог хоёулаа яриандаа
нэлээн хэрэглэлээ. Хүмүүст ойлголт өгөх
үүднээс энгийн хэллэгээр тайлбарлавал?
-Газар
хөдлөл гэдгийг танин мэдэхүйн үүднээс
тайлбарлавал дэлхийн цардас мандалд
тектоник хөдөлгөөнөөр хуримтлагдсан
хүчдэл чөлөөлөгдөхөд ялгарах энергийн
нэгээхэн хэсэг нь уян харимхайн долгион
болон тархаж, газрын гадаргууд үйлчлэл
үзүүлэх процессыг хэлнэ. Өөрөөр хэлбэл
газрын гадаргууд олон зуун километр
урт хагарал үүсч, гол мөрөн гольдролдоо,
уул нурууд дүр төрхөө өөрчлөх, хот
суурин, барилга байгууламж нурах эрсдэл
дагуулсан байгалийн гамшиг үзэгдэл гэж
хэлж болно.
-Тэгвэд
магнитуд, балл гэх үзүүлэлтүүд юуг
илтгэж байгаа вэ? Юугаараа ялгаатай?
-Тухайн
газар хөдлөл нь голомтондоо ямар хүчтэй
болсон бэ гэдгийг багажаар долгионых
нь далайцыг үетэй нь харьцуулан
тодорхойлсныг магнитуд гэдэг. Хүч гэдэг
нь энергийн хэмжээ гэсэн үг. Харин тухайн
голомтоос энерги долгион хэлбэрээр
тархахдаа хөрсөөр дамжин замхарч байгаа
эрчмийг нь балл гээд байгаа юм. Газар
хөдлөлт нь хүмүүст хэрхэн мэдрэгдэж
байгаагаар баллыг хэмждэг. Өөрөөр
хэлбэл, хүмүүсээс газар хөдлөл болоход
юу мэдрэгдсэн талаар судалгаа авч ямар
баллтайг тодорхойлно гэсэн үг. Манай
улсын хувьд ОХУ-ын балл тодорхойлох
шаталбарын системийг ашигладаг. Ер нь
хүмүүсийн ойлголтоор газар хөдлөл гэдэг
гэнэт болдог гэж боддог. Үндсэндээ үгүй
юм. Газар хөдлөл нь газрын хөрсөн дор
бидэнд мэдрэгдэхгүй байнга болж л
байдаг. Харин мэдрэгдэх үед буюу
хуримтлагдсан энергээсээ чөлөөлөгдөх
үед долгион нь тарахад бид сая газар
хөдөллөө гэж ойлгодог.
-Тухайн
газар хөдлөлт нь тогтсон давтамжтайгаар
бий болдог уу?
-Бид
хэзээ хаана ямар хүчтэй газар хөдлөлт
болох талаар ШУ-ын үндэслэлтэйгээр
судлаад хэдэн мянган жилийн давталттайг
нь магадлалаар тооцоолдог. Жишээ нь,
Дэрэнгийн газар хөдлөлтийн голомтын
бүс хамгийн ихдээ магнитуд долоотой л
газар хөдлөлт болно гэж судалгаагаар
гаргачихдаг. Гэхдээ яг хэзээ болох вэ
гэдгийг л тодорхойлж чадахгүй. Дэлхий
дээр ч үүнийг тодорхойлох нээлт хийгдээгүй
байна. Тэр түвшинд хүрээгүй болохоор л
бид байгалийн гамшигт өртөөд байгаа
шүү дээ. Газар хөдлөлт болдогоороо
болно, бид нэрвэгдэх албагүй гэсэн үг
байдаг.
-Тэгэхээр
Монголд байшин барилга нурах хэмжээний
газар хөдлөлт болохгүй гэх баталгаа
байхгүй юу?
-Байхгүй.
Тийм учраас л хүн гэдэг байгалийн хүчинд
өвдөг сөгддөг юм шүү дээ.
-Монгол
улсын газар нутагт орших газар хөдлөлтийн
томоохон бүсүүдийн байршлыг тодорхойлбол?
-Газар
хөдлөлтийн томоохон бүсүүд булнай
нуруу, монгол алтайн нуруу, говь алтай
нуруу зэрэгт байдаг.
-Ямар
үед хүмүүст газар хөдлөлт мэдэгдэх вэ?
-Газар
хөдлөлтийн магнитуд нь 3,5-аас дээш болох
үед л. Энэ хөдлөл нь 180 км-ийн цаана
мэдэгдэхгүй. Харин тухайн бүсдээ л
чичирхийлнэ гэсэн үг. Харин 5,6-тай бол
саяхан Улаанбаатарт мэдрэгдсэн шиг
чичирхийлнэ.
-Манай
улсын хувьд газар хөдлөлтийн талын
судалгааг хийх техник хэрэгслийн хувьд
хэр бололцоотой вэ?
-Ер
нь бол боломжийн гэж бодож байна. Манайд
24 цагийн турш ажилладаг газар хөдлөлтийн
чичирхийлэл орж ирдэг байнгын станцтай.
Энэ бүхнийг ажиглаад л газар хөдлөлтийн
хүч нь ямар байна, хэр идэвхжиж байгааг
мэднэ.
Мөн олон улсын стандартад хүрсэн газар хөдлөлтийг бүртгэх тоон алсаас мэдээлэл дамжуулдаг өндөр мэдрэмжтэй 50 гаруй станцийг нэгтгэсэн томоохон сүлжээ станцтай.
-Хичнээн
хэмжээний газар хөдлөл болоход байшин
барилга нурах магадлал их байдаг вэ?
-Ер
нь 8-аас дээш балл хүрэхэд л хотын байшин
барилга нурна гэсэн үг.
-Газар
хөдлөлт болох үед хүмүүс хамгийн түрүүнд
юунд анхаарч ямар үйлдэл хийх шаардлагатай
вэ?
-Хүчтэй
газар хөдлөлт болж байгаа үед байшин
барилгаасаа нэн даруй л гарах нь хамгийн
зөв алхам юм.
Г.Одгарав