Энгийн тоолууртай хэрэглэгчээс бусад цахилгаан хэрэглэгчийн эрчим хүч, дулааны үнэ энэ сарын 15-наас нэмэгдэж байгаа.
Цахилгаан, дулааны үнэ өссөн тохиолдолд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд онцын өөрчлөлт гарахгүй хэмээн Эрчим хүчний зохицуулах газраас мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, талх 10.6, литр сүү 5.8, кг гурил таван төгрөгөөр нэмэгдэх судалгаа хийсэн аж.
Тэгвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөхгүй гэх баталгаа бий эсэх талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хууль, хяналт зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн У.Батсууриас тодруулсан юм. Түүний хэлж буйгаар өргөн хэрэглээний барааны үнэд хүчтэй нөлөөлөхгүй гэнэ. Хэрэв шударга бусаар бараа бүтээгдэхүүний үнийг өсгөсөн тохиолдолд тухайн этгээдэд хариуцлага хүлээлгэнэ гэв.
Монополь эрхтэй компаниуд үнээ хөдөлгөхийн тулд тус байгууллагаас зөвшөөрөл авах ёстой аж. Мөн давамгай эрхтэй компаниудыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хянах боломжтой гэнэ. Иймээс үнэ хөөрөгдөхгүй гэв. Түүнчлэн, цахилгаан тээвэр болон эмзэг бүлгийн иргэдийн цахилгааны үнэд хөнгөлөлт үзүүлж байгаа. Иймд эмзэг бүлгийн иргэдэд айхтар нөлөөлөхгүй гэдгийг хэллээ.
Г.Батзориг