"Голомт, "Хаан", "Зоос" банкнаас сэжигтэй таван гүйлгээ хийгдсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Өнгөрсөн оны 6,7,8 дугаар сард гүйлгээ хийгдэж дээрх банкнуудаас их хэмжээний мөнгө гаргажээ.
Хэрэгт таван хүнийг сэжиглэн саатуулж, шалгаж эхлээд байна. Баттай эх сурвалжийн хэлснээр хамгийн дээд хэмжээ нь 608 сая төгрөгийн гүйлгээ гарсан аж. Сэжигтэй гүйлгээ хийсэн гэх хүмүүс хоорондоо ямар ч холбогдолгүй гэнэ. Тэдний хэргийг шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн.
Сэжигтэй гүйлгээ гэдэгт мөнгөний гарал үүсэл, эцсийн хүлээн авагч нь тодорхой бус, эсвэл мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж үздэг байна. Сэжигтэй гүйлгээг хийсэн хүмүүс баримт, материалыг хуурамчаар үйлдсэн нь илэрсэн байгаа. Дээр дурьдсан арилжааны банкууд сэжигтэй гүйлгээ гарсан байхыг магадлаж өгөхийг анх хүссэн байдаг. Дээр дурьдсан 608 сая төгрөг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны мөнгө байсан аж. Банкин дахь дансны мөнгөө шалгахад мөнгө байхгүй байсан нь энэ хэргийн бас нэг сэжүүр болжээ.
Өнгөрсөн онд Санхүүгийн зохицуулах хороо Монголбанктай хамтран "Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх, харилцагчийг таньж мэдэх, сэжигтэй болон бэлэн мөнгөний гүйлгээг мэдээлэх журам"-ыг баталсан Уг журамд банк бус санхүүгийн байгууллага, даатгалын компани, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо зэрэг байгууллагууд 20 сая төгрөг болон түүнтэй дүйцэх хэмжээний гадаад валютыг бэлнээр гаргахдаа санхүүгийн дээд байгууллагадаа мэдээлж байхаар заажээ. Үүний дагуу сэжигтэй таван гүйлгээтэй холбоотой хэрэгт Монголбанк анхаарал тавьж байгаа аж.
О.Урантогос