gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шинэ автобусууд аваар гаргахад ойрхон байна

Нийгэм
2010-01-05
0
Twitter logo

Нийслэлд нийтийн тээврээр зорчдоггүй хүн гэж бараг байхгүй. Тэгвэл нийтийн тээврийг шинэчлэх зорилгоор Засгийн газраас төсөв баталж 400 автобус оруулж ирсэн.

Энэ нь явгарах дөхөөд байсан иргэдэд сайхан мэдээ байсан. Гэтэл оруулж ирсэн автобус Монгол орны эрс, тэс уур амьсгалд тохирохгүй байна гэх гомдол гарах болов. Жолооч нар автобусны шланк нь хөлдөж сугарч гарах, тормос нь барихгүй байх зэрэг хүндрэл учирч байгааг хэлсэн. Энэ талаар сурвалжлахаар "Автобус I" баазыг зорьлоо.

Олон хүний амь насыг хариуцаж явдаг бидэнд хэцүү байдаг (Тус баазийн жолооч Н.Нэргүйтэй уулзаж, шинэ автобусны талаар тодрууллаа.)

-Та хэдэн жил нийтийн тээврийн жолоо барьж байна вэ?
-20 гаруй жил болж байна.

-Аль чиглэлд явдаг вэ?
-Баянхошууны чиглэлд явдаг.

-Сүүлд орж ирсэн автобусны талаар тодруулахгүй юу. Монгол орны цаг агаарын нөхцөлд хэр тохирч байна вэ?
-Уг нь анх оруулж ирэхдээ манай орны нөхцөлд таарсан халуун дулааны битүүмжлэл сайн гэж байсан. Гэтэл амьдрал дээр эсрэгээрээ шүү. Манай орны уур амьсгалд үнэхээр зохицохгүй байна. Хүйтэнд хөлдөөд, хамаг шланк нь сугарч гарна, тормос нь зуурах зэргээр Монгол орны нөхцөлд тохирсон гэхэд хэцүү л юм. Тэрэгний эдэлгээ чанарын хувьд муу. Миний шинэ автобус 30, 40 мянган км явж байна. Гэтэл диск нь халаад явдаггүй. Хичнээн муу тэрэг байсан ч дор хаяж 70, 80 км явж байгаад наклад диск сольдог юм. Эцсийн эцэст олон хүний амь насыг хариуцаж явдаг бидэнд хэцүү байна.

-Эвдэрсэн эд ангийг байгууллагаас хариуцаж сольдог уу. Сэлбэг хэр олдоцтой байдаг бол?
-Байгууллагаас хариуцана. Сэлбэгийн хувьд олдоц гайгүй ээ. Яахав ганц, нэг эд анги нь л таарахгүй бэрхшээл гардаг байх.

-Өмнө нь явж байсан цэнхэр автобустай харьцуулбал шинэ нь хэр байна вэ?
-Өмнөх автобустай харьцуулбал муу. Харин түлш арай бага иднэ. Шинэ учраас тэр байх. Яваандаа элэгдэл, хорогдолд ороод ирэхээр яахыг мэдэхгүй.

-Халаалт хэр байдаг вэ. Иргэд хүйтэн байдаг хэмээн гомдоллож байна билээ?
-Тэр үнэн. Бид боломжоороо пийшин тавьж халааж явдаг. Тэгсэн хэрнээ л хүйтэн байдаг. Шал нь мөстөөд хөлдчихсөн. Дөрвөн дугуйных нь обуд нь битүү цана цохисон. Зорчигчид нь хальтирч унах гээд л бэрхшээл мундахгүй. Тэгээд автобусандаа ороод үзэхээр пийшин нь ажиллаж л байдаг.

-Жолооч та бүхэнд тул гарч буй өөр асуудал юу байна вэ?
-Ямар ч байсан манай нөхцөлд тохироогүй л гэж хэлнэ.

-Дарга нартаа энэ талаар хэлж үзсэн үү. Хэлэхээр хэр хүлээж авдаг вэ?
-Хүлээж авалгүй яах вэ. Эвдэрсэн эд ангийг нь засах арга хэмжээ авдаг.

-Цааш нь шат шатны байгууллагад хэлдэг болов уу?
-Хэлээд ч энэ хэдэн дарга нарын чинь чадал хүрэхгүй шүү дээ. Өөрсдөө зовлонг нь мэдэж байгаа болохоор цааш нь уламжилж хэлдэг л байх. Чухам ямар хариу өгдөгийг нь бид мэдэхгүй шүү дээ.

Монголын нөхцөлд автобус нь ч гэсэн дасна шүү дээ (Ерөнхий инженер Н.Сумъяа)

-Засварчны хувьд таниас тодруулах хэдэн зүйл байна. Гаднаас оруулж ирсэн автобус Монгол орны нөхцөлд таарахгүй байна гэх жолооч нар хэллээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Нийслэлийн иргэд явган явах гэж байсан учраас хурдан унаатай болгох гэж оруулж ирсэн. Явцын дунд засвар хийгдэнэ. Солонгосоос оруулж ирээд удаагүй. Өвлийн улирлыг ч бүрэн үзээгүй байна. Энэ жил нэлээн хүйтэн байна. Бага зэргийн гэмтэл гарч байгаа. Манайд дээд тал нь 70 мянган км яваад байна.

-Саяхан танай нэг жолооч автобусных нь тормос барилгүй машины араас орчихлоо гэж байсан?
-Мэдэхгүй. Өнөөдөр /өчигдөр/ тэгсэн юм уу. Надад сонсогдоогүй юм байна.

-Жолооч нар өөрсдөө энэ автобусаа унаад явж байгаа болохоор зовлон, жаргалыг нь мэдээд хэлж байгаа байх. Засварын хувьд нэмэгдсэн юм болов уу. Нөгөөтэйгүүр ойр ойрхон эвдрээд байна гэдэг чинь эдийн засагтай холбоотой шүү дээ?
-Тийм. Манай бааз 120 автобус авсан. Бусад 280 автобус нь нийтийн тээвэр эрхэлдэг компаниудад явж байгаа. Ер нь гарсан урсгал засварыг бид засах үүрэгтэй. Замын хальтиргаа, машины араас орж байгаа энэ тэрийг жолооч л тохируулж явна. Бидэнд одоогийн байдлаар засахын аргагүй болоод суучихсан тэрэг алга. Их хэмжээний сэлбэг аваад санхүүгийн хувьд болохоо больчихсон юм байхгүй. Ганц хоёр шланк тасрах, тормосны наклад диск элдэгдэх тохиолдол байлгүй яах вэ. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд тэр бүгдийг солино. Ер нь оруулж ирсэн 400 автобус олон нийтийг тээвэрлээд явж байна. Хэрэв оруулж ирээгүй байсан бол одоо бүгд явган явж байна. Баларна биз дээ.

-Өмнө нь Японы тусламжаар оруулж ирсэн цэнхэр автобусыг сайн байсан гэж ярих юм билээ?
-1995 онд 100 автобус оруулж ирж байсан. Үүнээс 20 гаруй автобус сая гаруй км явсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2008 оны арванхоёрдугаар сард бүгдийг нь зогсоо гэсэн шийдвэр гаргасан. Тийм болохоор Улаанбаатар хотын нийтийн тээврээр зорчдог иргэд явгарах дээрээ тулаад ирсэн байхгүй юу. Харин энэ автобуснууд 2009 оны хоёрдугаар сард орж ирснээр бид явган яваагүй.

-Өдөрт хичнээн автобус нийтийн тээвэрт гардаг вэ. Нийт хэдэн чиглэлд явдаг вэ?
-Өдөрт 100 гаруй автобус гардаг. Есөн чиглэлд явдаг. Үйл ажиллагаа хэвийн л явагдаж байна. 120 автобуснаас 100 гаруйг нь бид чиглэлд явуулж байна. Үлдсэн автобусны жолооч нь ээлжийн амралттай байж болно. Нийгмийн үйлчилгээнд өдөр бүр гурван автобус албадан зогсооно. Урсгал засвар хийгдэнэ.

-Автобусны халаалт дээр зорчигчид гомдолтой байдаг юм билээ?
-Энэ автобус гурван халаагууртай. Хэрэв тэр нь муу үлээж байвал жолооч нар пийшин халаадаг. Пийшингийн нэмэгдэл түлшийг бид эндээс өгч байна. Ус цаг уурын хүрээлэнтэй гэрээтэй ажилладаг. Өдөрт зургаан цагийн цаг агаарын мэдээ авч байна. Түүнийхээ дунджаар пийшингийн нэмэгдэл түлш олгодог.

-Пийшин халаахад түлш нэмэгдэж олгодог гэсэн. Тэгэхлээр өвлийг зунтай харьцуулвал түлшний нэмэгдэл хэр их байдаг бол?
-Зуны улиралд долоон тонн түлш өгдөг байсан бол өвлийн улиралд нэмж гурван тонн түлш өгдөг. Гурван тонноос ч бараг илүү өгч байгаа. Түлш нэмж өгч халаахгүй бол дан халаагуураараа халахгүй л дээ. Энэ жил нэлээн хүйтэн байна. Яваандаа ирэх жилээс гайгүй болно. Монголын нөхцөлд автобус нь ч гэсэн дасна шүү дээ. Одоо цочирдож байж магадгүй юм. Ер нь бол урсгал засвар байнга л гарч байдаг.

-Оруулж ирсэн автобусыг ямар нөхцөлд хэрхэн ашиглах талаар заалттай байдаг. Энэ талаар тодруулахгүй юу, тухайлбал хасах хэдэн градуст үйлчилгээнд явах боломжтой байдаг вэ?
-Мэдэхгүй. Түүнийг тендер зарласан яам л мэдэх байх.

-Таны ярианаас эвдрэл бага гарч байна гэж ойлгож болох уу?
-Урсгал засвар гарна шүү дээ. Урд нь манайх япон тэрэгтэй ажиллаж байсан. Солонгос тэргийг ашиглаад зургаа, долоон cap л болж байна.

-Өдөрт эвдрэлтэй автобус хэр их орж ирж байна вэ?
-Орж ирэлгүй яах вэ. Мэргэжлийн засварчид байгаа болохоор зүгээр.

Тэрбээр биднийг гарахад ажлынхаа багахан хэсгээс танилцуулж "бидний ажил хүнд шүү дээ. Шөнөдөө есөн жолоочоо байрлуулж өглөө таван цагт нийтийн тээвэрт гаргадаг" зэргээр зовлон жаргалаа ярьж байсан юм. Мөн "хэрэв энэ 400 тэрэг орж ирээгүй байсан бол нийслэлийн иргэд бид явгарах байсан. Харин УИХ, Засгийн газар төсөл баталж оруулж ирсэн нь сайн хэрэг болсон юм" гэж байлаа. Энэ үеэр тус баазын 10 автобус хөлдөж орж ирсэн юм.

Т.Дашмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан