Сүүлийн үед нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хэмжээнд цавуу, бензин, олсны ургамал, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмүүд хэрэглэх болжээ. Албан ёсоор бүртгэгдсэн 180 хүүхэд байдгаас 133 нь эрэгтэй, 47 нь эмэгтэй хүүхэд байдаг аж. Насны байдлаар авч үзвэл 12-15 насны 32, 15-17 насны 148 хүүхэд байна.
Эцэг, эхчүүдийн хүүхэддээ тавих анхаарал суларснаас хүүхдүүд бусдын үгэнд уруу татагдах байдал нилээд байдаг гэнэ. Тиймээс хүүхдүүд нэгэндээ “сайхан байдаг” хэмээн итгүүлж уруу татах байдал их байдаг ажээ. Зарим хүүхдүүд гутлын шар цавууг үнэртэхдээ нимгэн уутанд цавуугаа хийж битүү толгойндоо углан үнэртдэг байна. Энэ төрлийн арга нь маш хүнд хэлбэрт тооцогддог төдийгүй, хүүхдийн тархинд нөлөөлөн өөрийгөө хянах чадвараа бүрмөсөн алддаг байна. Харин нэгэнт мансууралд донтсон хүүхэд хаана хандахаа мэдэхгүй байдалд ордог. Хэрвээ хүүхэд мансуурдаг гэдэг нь тогтоогдвол эцэг, эх нь хүндээр тусган авч Монголчуудын уламжлалт зан үйл болох зодох арга хэмжээг авдаг байна. Ингэснээр тухайн хүүхдийг дахин үнэртэх, донтох зам руу түлхдэг хэмээн Мансуурлын эсрэг үндэсний төвийнхөн ярьлаа.
Мансуурах, сэтгэцэд нөлөөт бодис түүний түүхий эдийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгтэй 1995-2008 оны эхний хагас жилийн байдлаар энэ төрлийнг 77 гэмт хэрэгт, 208 хүн холбогдсоноос, гадаадын 30 иргэн шалгагдсан байна. Улсын харъяаллаар нь авч үзвэл ОХУ-ын 15 иргэн, БНХАУ-ын 10 иргэн, Молдав, Пакистан, Казакстан улсуудын тус тус нэг хүн байна. Эдгээрээс 4,11 кг эфедрин, 34,36 кг каннабис, 0,27 кг гашиш, 0,7 кг кокаин, 0,1 кг героин зэрэг бодисууд илэрчээ.
БНХАУ-д манай улсын 5 иргэн мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг зөөвөрлөсөн гэсэн зүйл ангиар 12-15 жил хорих ялаар шийтгүүлсэн бол 1 иргэн хугацаагүй хорих ялаар шийтгүүлээд байгаа ажээ. Бид "Мансуурлын эсрэг Үндэсний төв" ТББ-ын тэргүүн Л.Аззаяагаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Эдгээр 180 хүүхэд сайн дураараа танайд хандсан уу?
-Манайд албан ёсны
бүртгэлтэй 180 хүүхэд байна. Эдгээр нь зөвлөгөө авсан, эмчилгээ хийлгэсэн гэх
мэт үйлчилгээ авсан байдаг. Сайн дураараа ирэхээс гадна найз нөхөд, эцэг эхчүүд
нь манайд ханддаг.
-Бүртгэлгүй хэдэн хүүхэд байгааг судлан гаргасан уу. Тийм
судалгаа хийх боломж байгаа юу?
-Тийм боломж байхгүй. Бид
засгийн газарт хандаж “нийслэлийн хэмжээнд судалгаа хийе” гэсэн боловч огт
тоогоогүй. “Энэ асуудал биш” гэж хэлсэн. Зөвхөн Сүхбаатар дүүргийн тавдугаар
хорооллын нутаг дэвсгэрт орших нэг сургууль дээр судалгаа хийхэд л 30-40 хүүхэд
ямар нэгэн байдлаар мансуурдаг гэсэн судалгаа гарч байсан. Тэгээд бид 2005 онд
энэ судалгаагаа лавшруулж нийслэлийн хэмжээнд хийхээр төлөвлөж 10 сая төгрөгний
төсөл гарган Нийслэл болон Засгийн газарт хандахад “ийм зүйл байдаггүй юм” гээд
хавьтуулаагүй. Гадаад бодлого байнгын хорооны дарга Б.Мөнхтуяад хүртэл хэлж л
байсан.
-Та бид хоёр хүүхэд гээд яриад байгаа. Гэтэл эдгээр
хүүхдүүдийн цаана насанд хүрэгчид байгаа болоод л энэ хэрэг гараад байна гэсэн
үг дээ?
-Би 12-16 насны
хүүхдүүдийн тухай ярьж байна. Тэр бүү хэл өнөөдөр хэт донтолтоосоо болоод
хүүхэд нас барсан тохиолдлыг хэн ч авч хэлэлцэхгүй байна. Цавуу үнэрлэдэг
байсан 16 настай эрэгтэй хүүхэд жил гаруйн өмнө нас барсан. Хүүхдүүдийг уруу
татдаг, мансууруулах бодис наймаалдаг хэсэг бүлэг хүмүүс байгаа. Энэ төрлийн гэмт
хэргийн тоо ч харуулж байна. Өнөөдөр героин, кокаин нь аль хэдийнээ ороод
ирсэн, гадны иргэд хүртэл холбогдчихсон байна. Тэгтэл энэ гэмт хэргээс ял
эдэлсэн хүн байхгүй байдаг.
-Дуучин Лхагвасүрэнг олон жилийн хорих ялаар шийтгэснийг
буруутгах хүмүүс олон байсан. Та энэ тал дээр ямар бодолтой байна?
-Хэддүгээр зүйлээр
ялласныг би мэдэхгүй байна. Лхагваагийн хувьд бол донтох өвчтэй хүн. Тийм
учраас хэрэглэсэн бол ямарваа нэг ял шийтгэл авахгүй. Харин хэрвээ хууль бусаар
хадгалаад тэр нь илэрч, бусдад дамжуулсан бол зохих шийтгэлээ авна. Тийм зүйл
болсон болов уу гэж бодож байна.
-Жинхэнэ мансууруулах бодис биш гэцгээж байсан?
-Манайд мансууруулах
бодисоо ялгаж өгдөггүй. Хуулиндаа мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм
гээд ерөнхийлөн заачихсан байдаг. Бусад орны хувьд бол хортой хоргүй гээд
ялгаад зааглачихсан, тэр дагуу ял шийтгэлээ заачихсан байдаг жишээтэй. Манайх
шиг ийм ерөнхийлөн заачихсан хуультай байхад нэг бол хүн хохирно, нэг бол ял
завшина. Өөр арга байхгүй.
-Цаашид танай байгууллагын хувьд?
-Төрийн бус байгууллагын
хувьд цаашид сургалт судалгаа явуулах тал дээр илүүтэй ажиллана. Бидэнтэй хүсэл
зоригоороо ирээд ажиллах хүн гэж алга. Сэтгэл зүйчдийн олон хувийн төвүүд бий
болсон. Тэд энэ асуудал руу яагаад ордоггүй гээч. Нэг хүнийг мансуурлын хамаарлаас
нь гаргахын тулд 200 цаг ажилах хэрэгтэй болдог. Тэгтэл тэр хүмүүст нэг хар
тамхичинтэй 200 цаг ажиллах шаардлага алга л даа. Тэгснээс бизнесменд хэдэн
цагийн зөвлөгөө өгөөд мөнгө авсан нь илүү байна. Тиймээс төр засгаас энэ тал
дээр анхаарал хандуулан бодлогын зарим зүйлийг хийх хэрэгтэй, тэр цаг нь болжээ
гэдгийг хэлмээр байна.
О.Ариунбилэг