УИХ-ын 2008 оны сонгуулийн санал авах өдөр хаяанд ирэв. Тиймээс бид та бүхэндээ Сонгуулийн Ерөнхий хорооноос ирүүлсэн УИХ-ын сонгуульд хэрхэн оролцож, саналаа өгөх талаар заавар, асуулт хариулт бүхий материалыг хүргэж байна. Мөн та бидний бэлтгэсэн “Сонгууль 2008” хуудасны “Сонгогчийн боловсролд” булангаас тулгамдаж буй асуудлууддаа нэмэлт хариулт, холбогдох хуулийн дагуу тайлбар авах боломжтой.
Сонгогч саналаа өгөхдөө дараах зүйлийг анхаарах ёстой:
•Санал өгөх байранд өөрийн биеэр ирж саналаа өгөх ёстой.
•Сонгогч саналаа өгөхөөр санал авах байранд очихдоо сонгогчийн үнэмлэх, иргэний үнэмлэхээ заавал авч очно.
•Саналын хуудаст саналаа тэмдэглэхдээ тухайн тойрогт нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүсч байгаа, тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцэх нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, нэрийн өмнөх дугаарыг дугуйлна. Мандатын тоо гэдэг нь тухайн сонгуулийн тойргоос хэдэн хүн УИХ–ын гишүүнээр сонгогдохыг тодорхойлсон тоо юм.
•Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсыг хайрцагт хийхээс өмнө хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч болно. Санал авах бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглоно.
•Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн хүний туслалцаатай саналаа өгч болох бөгөөд тэр нь сонгуулийн эрх бүхий иргэн байх ёстой. Харин нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, ухуулагч, бие даан нэр дэвшигчийн шадар туслагч, сонгуулийн хорооны гишүүн, ажиглагчаар энэхүү үүргийг гүйцэтгүүлэхийг хориглодог гэдгийг мэдэх нь чухал.
ЗӨӨВРИЙН ХАЙРЦГААР САНАЛ ӨГӨХ
•Сонгогч нь зөвхөн
биеийн эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй
бол зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ бичгээр гарган,
эмнэлгийн магадлагааны хамт санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө
хэсгийн хороонд өгөх ёстой.
•Хэсгийн хороо уг хүсэлтийг хүлээн авч зохих шийдвэрийг гарган, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналыг нь авах сонгогчдын нэрийн жагсаалтыг тусд нь гаргаж, нэрийн жагсаалт, санал авах чиглэл, хуваарийг хуралдаанаараа хэлэлцэн батална. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгогчийн саналыг авахыг хориглосон. Хэрэв ийнхүү бүртгэлгүй сонгогчийн саналыг авсан тохиолдолд уг зөөврийн хайрцгаар авсан бүх саналыг хүчингүй болгохоор хуульчилсан юм.
•Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны нэг намын бус төлөөлөлтэй хоёроос доошгүй гишүүн оршин суугаа газрынх нь хаягаар очиж авна. Энэ үед ажиглагчид дагалдан явж болно.
•Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар сонгогч санал өгөх үед тухайн газарт сонгогчоос гадна түүний итгэмжилсэн төлөөлөгч, хэсгийн хорооны санал авахаар очсон гишүүд, ажиглагчдаас өөр хүн байхыг хориглоно.
Ямар тохиолдолд саналын хуудас хүчингүй болох вэ?
-Баталсан загварын бус хуудсаар саналаа өгсөн;
-Саналын хуудас нь сонгуулийн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн даргын гарын үсэггүй, хэсгийн хорооны тэмдэггүй бол;
-Та тухайн тойрогт ногдох мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө санал өгсөн;
-Хуульд зааснаас өөр тэмдэглэл, бичилт хийснээс аль нэр дэвшигчид санал өгснийг тодорхойлох боломжгүй болсон;
-Нэр дэвшигчийн нэрийн өмнө тавьсан дугаарыг засварласнаас аль нэр дэвшигчид санал өгснийг тодорхойлох боломжгүй болсон нөхцөлд Таны саналын хуудас хүчингүй болно гэдгийг анхаараарай.
-Сонгогч та сонгуульд оролцож саналаа өгөх эрхтэй хэдий ч иргэний баримт бичгийн зөрчилгүй байх, зөрчлийг арилгах нь Монгол Улсын Иргэн Таны үүрэг гэдгийг анхаарна уу.
АСУУЛТ - ХАРИУЛТ
1.Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор явагдана гээд
байна. Үүний учрыг нь тайлбарлана уу?
1996-2004 оны
сонгуулиар нэг мандаттай 76 тойрог тус бүрээс нэг л хүний төлөө саналаа өгч,
УИХ-ын 76 гишүүнийг сонгож байсан. Харин энэ удаагийн сонгуулиар 26 тойргоос
УИХ-ын 76 гишүүнийг сонгоно. Аймаг, дүүргүүдийн 26 тойрогт мандатын тоог
хуваарилахдаа газар нутгийн хэмжээ, хүн ам, сонгогчийн тоог харгалзан
тогтоодог. Өөрөөр хэлбэл, аймаг тус бүр нэг тойрог болж, Улаанбаатар хотын 9
дүүрэг 6 тойрог болж байгаа. Өмнө нь нэг аймаг, дүүргийг 2-4 тойрог болгон
хуваадаг байсан бол одоо нэг том тойрог болсон. Нэг тойргоос 2-4 нэр дэвшигч
сонгогдоно.
2.Аль аймаг, дүүргийн сонгогч хэдэн хүний төлөө саналаа өгөх талаар мэдэх гэсэн юм.
Хэрэв Та Өвөрхангай,
Төв, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх, Налайх, Баянгол, Сонгинохайрхан
дүүргийн сонгогч бол саналын хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос өөрийн
сонгохыг хүсч байгаа 4 нэр дэвшигчийн төлөө, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор,
Дорнод, Завхан, Сэлэнгэ, Увс, Ховд, Хэнтий, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын
Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүргийн сонгогч бол саналын хуудсанд бичигдсэн нэр
дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүсч байгаа 3 нэр дэвшигчийн төлөө, Булган,
Говь-Алтай, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Орхон аймаг,
Улаанбаатар хотын Хан-Уул, Багахангай, Багануур дүүргийн сонгогч бол саналын
хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүсч байгаа 2 нэр
дэвшигчийн төлөө саналаа өгнө.
3.Сонгогч саналын хуудаст саналаа хэрхэн тэмдэглэх вэ?
Та саналын хуудсанд
бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигч бүрийн
эцэг /эх/-ийн нэр, нэрийн өмнөх дугаарыг дугуйлж саналаа өгнө. Саналын хуудасны
зүүн дээд буланд, мөн санал өгөх бүхээгт Та хэдэн хүний төлөө санал өгөх талаар
тайлбарласан товч заавар байх тул түүнийг анхааралтай унших хэрэгтэй. Харин
дугуйлахаас өөрөөр тэмдэглэгээ хийсэн тохиолдолд Таны саналын хуудас хүчингүй
болно. Тухайлбал, нэр дэвшигчийн болон нам, эвслийн нэрийг дугуйлсан, дарж
балласан, нэмэх тэмдэг, чагт, сум зэрэг тэмдэглэгээ хийсэн, нэг нам, эвслээс
нэр дэвшсэн нэр дэвшигчдийн өмнөх дугаарыг тус тусд нь дугуйлалгүйгээр бөөнд нь
дугуйлсан, янз бүрийн бичилт хийсэн бол Таны саналын хуудас хүчингүй болно
гэдгийг анхаарах хэрэгтэй.
4.Хорь гаруй хүн нэр дэвшсэн тойрогт саналын хуудас ямар
бүтэцтэй байх вэ?
Тухайн тойрогт хэдэн
ч хүн нэр дэвшсэн саналын хуудасны загвар Сонгуулийн ерөнхий хорооноос баталсны
дагуу нэг л ижил загвартай байна. Харин саналын хуудас хэмжээний хувьд тойрог
тус бүрт хэдэн нэр дэвшигчтэйгээсээ хамаараад А4, А5 цаасны хэмжээтэй,
нууцлалын өндөр түвшинд хийгдсэн байгаа. Саналын хуудсанд нэр дэвшигчдийг
бичихдээ тэдгээрийг нэр дэвшүүлсэн намуудынх нь Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн
дарааллыг баримталж, хамгийн анх бүртгүүлсэн намын нэр дэвшигчийг эхэнд нь
бичих замаар дараалалд оруулах бөгөөд ингэхдээ нэг нам, эвслээс нэг тойрогт нэр
дэвшигчдийн нэрийг адил тэнцүү байх зарчмыг баримтлан солбиж байрлуулна. Бие
даан нэр дэвшигчдийн нэрсийг тойргийн хороонд бүртгүүлсэн дарааллыг баримтлан
солбихгүйгээр бичсэн байгаа.
5.Нэг хуудсан дээр нэр дэвшигчийн ямар мэдээлэл байх юм,
нэг саналын хуудас дээр хэдэн нэр дэвшигчийн нэр бичигдэх вэ?
Саналын хуудсан дээр
зөвхөн нэр дэвшигчдийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, түүнийг дэвшүүлсэн нам,
эвслийн нэр бичигдэнэ. Тойрог тус бүрийн саналын хуудсанд хэдэн нам, эвслээс
болон бие даан нэр дэвшигчид нэр дэвшүүлснээсээ хамааран 6-34 нэр дэвшигчийн
нэр бичигдэхээр болж байна. Саналын хуудсанд нэг нам, эвслээс нэр дэвшсэн
хүмүүсийн нэрс нэг хүснэгтэнд бичигдэнэ. Гэхдээ хуулинд заасны дагуу нэг нам,
эвслийн нэр дэвшигчдийн нэрийг дотор нь солбиулж, өөрөөр хэлбэл 1 дэхд
бичигдсэн хүн дараагийн саналын хуудсанд 2 дахьд, дараагийн саналын хуудсан 3
дахьд гэх мэтчилэн бичигдэнэ.
6.Зөвхөн овог нэр бичигдэх бол ижил нэртэй хүмүүсийг яаж
ялгах вэ?
Танай тойрогт ижил
нэртэй нэр дэвшигчид байж болох юм. Ийм тохиолдол ердөө 2-3 тойрогт байгаа.
Ижил нэртэй нэр дэвшигчид нь өөр өөр нам, эвслээс нэр дэвшсэн байгаа. Саналын
хуудсан дээр нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр бичигдэх тул ялгах боломжтой. Мөн
тэдний талаарх мэдээллийг сонгуулийнх нь сурталчилгаанаас мэдэж авч болох юм.
7.Би тухайн хороондоо бүртгэлтэй байгаа боловч сонгогчийн
нэрсийн жагсаалтанд байхгүй байна. Хаана хандах вэ?
Иргэний бүртгэл
мэдээллийн улсын төвөөс СЕХ-нд гаргаж ирүүлсэн нэрийн жагсаалтыг бид хүлээн
аваад шууд сонгуулийн тойргийн хороодод хүлээлгэн өгсөн. Зарим иргэдийн бүртгэл
буруу, зарим нь бүртгэлд ороогүй байх зэрэг хүндрэлтэй асуудлууд нэлээд гарч
байна. Хэрэв Та тухайн хороондоо бүртгэлтэй боловч сонгогчдын нэрийн
жагсаалтанд бүртгэгдээгүй бол иргэний үнэмлэхээ авч очин харъяа хэсгийн
хороондоо нэрийн жагсаалтанд бүртгүүлэн сонгогчийн үнэмлэхээ авна.
8.Түр оршин суугаа хаягаараа санал өгч болох уу?
Сонгогч нь байнга
оршин суугаа хаягаараа, өөрөөр хэлбэл иргэний үнэмлэхийн ар дээр байгаа
хаягаараа саналаа өгнө. Түр оршин суугч бол байнгын хаягтай газрын сонгогчийн
нэрийн жагсаалтаас хасуулсан байх ёстой.
9.Дөрвөн мандаттай тойрог дээр санал өгөхдөө нэг юм уу,
хоёр хүний төлөө санал өгвөл миний санал хүчинтэй байх уу?
Энэ бол тухайн
сонгогчийн эрхийн асуудал. 4 мандаттай тойргийн сонгогч 1-4 нэр дэвшигчийн
төлөө, 3 мандаттай бол 1-3 нэр дэвшигчийн төлөө, 2 мандаттай бол 1-2 нэр
дэвшигчийн төлөө саналаа өгч болно. Гэхдээ аль болохоор мандатын тоотой тэнцүү
хэмжээний нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх нь чухал.
10.Сонгуульд ямар бичиг баримтаар санал өгөх вэ? Иргэний
үнэмлэхний шилжилт хөдөлгөөн хийгдэж байгаа юу? Алга болгосон бол яаж саналаа
өгөх вэ?
УИХ-ын 2008 оны
сонгуульд сонгогчид зөвхөн иргэний үнэмлэх, сонгогчийн үнэмлэхтэйгээ санал авах
байранд очиж саналаа өгнө. Иргэний үнэмлэхний шилжилт хөдөлгөөнийг сонгууль
дуустал түр зогсоосон. Хэрэв сонгогч Та иргэний үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн бол
нэн даруй Иргэний бүртгэл мэдээллийн албанд хандан авах хэрэгтэй. Иргэний
бүртгэл мэдээллийн албад сонгууль болох гэж байгаатай холбогдуулан уртасгасан
цагаар буюу 9-20 цагийн хоронд, мөн амралтын өдрөөр ч ажиллаж байгаа.
11.Сонгуулийг зөрчилгүй явагдаж байна гэдгийг яаж хянах
вэ?
Сонгуулийн санал
хураалт, санал тоолох ажиллагааг ямарваа нэгэн зөрчилгүй хуулийн дагуу явагдаж
буй эсэхэд сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвслийн болон бие даагчийн
төлөөлөл болсон ажиглагчид хяналт тавина. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч
үүнд ихээхэн үүрэгтэй. Үүнээс гадна санал тоолох ажиллагааг ялангуяа хот,
суурин газарт дүрс бичлэгийн аппаратаар бичлэг хийж давхар хянана.
12.Гадаад болон дотооддоо аялах, амрах, албан ажлаар явах
хүн урьдчилаад саналаа өгч болох уу?
Саналын хуудас
хэсгийн хороонд очсоноос хойш буюу 2008 оны 6 дугаар сарын 24-нөөс Та саналаа
урьдчилж өгч болно. Таны урьдчилж өгсөн саналын нууцлалыг алдагдуулахгүйн тулд
саналын хуудсыг дугтуйнд хийж битүүмжлэн хадгалж санал авах өдөр саналын
хайрцагт дугтуйтай нь хийнэ.