"Бүртгэлийн асуудал хариуцсан байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээг шинэ түвшинд хүргэх" талаар Засгийн газар зорилт дэвшүүлсэн билээ. Уг зорилтын хүрээнд Улсын бүртгэлийн болон Татварын ерөнхий газар улсын бүртгэлд бүртгэгдэж буй хуулийн этгээд, хувь хүн бүрийг татвар төлөгчийн бүртгэлд хамруулахаар болсон байна.
Ажлын явцад гарч буй шийдвэрлэгдээгүй асуудлуудыг судлан, шийдвэрлэх, бүртгэлийн үйл ажиллагааг шинэчлэн боловсронгуй болгожээ. Мөн татварын орлогын бааз суурийг өргөжүүлэхэд уг ажлын гол зорилго оршиж байгаа аж. Улсын бүртгэлийн болон Татвар төлөгчийн бүртгэлийн ажлын уялдааг сайжруулах нь чухал ач холбогдолтой юм.
Улсын бүртгэлийн мэдээлэл нь татвар ногдох орлого, эд хөрөнгө бүхий иргэн, хуулийн этгээд бүрийг татвар төлөгчийн бүртгэлд бүртгэх аж. Энэ нь татварын бааз суурийг өргөжүүлэх замаар төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой мэдээлэл юм. Сүүлийн үед шинээр байгуулагдаж буй аж ахуйн нэгж, байгууллагын тоо өмнөх жилүүдээс өсөх хандлагатай байна. Арванхоёрдугаар сарын 18-ны байдлаар 60060 аж ахуйн нэгж, 3956 салбар, 267 төлөөлөгчийн газар, төсөвт болон төрийн бус байгууллага 9811 байна. Энэ нь тайлан оны эхэн үеэс 8811 татвар төлөгч хуулийн этгээд нэмэгдсэн үзүүлэлт юм. Иймд Татварын ерөнхий газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын хооронд мэдээ, мэдээллийг хугацаа алдалгүй солилцох, ажлын уялдаа холбоог хангаж ажиллах эрх зүйн орчин, техникийн нөхцөлийг бий болгох шаардлагатай аж. Дээрх хоёр байгууллагын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх юм.
Т.Дашмаа