Аливаа улс үндэстэн оршин тогтнож буйг хэл, соёлоор нь хэмждэг. Дэлхий дээр зургаан мянга гаруй хэл байдгийн гурван мянга орчим нь мөхөж буй хэлний тоонд оржээ. Хоёр сард нэг хэл мөхөж буй гэх. Хэл соёлын тусгаар тогтнолоо алдсан улс үндэстнүүд ч түүхийн хуудаснаас арчигдсаар л... Энэ тоог сонссон эрхэм Монгол хүн таны сэтгэлд юу бодогдоно вэ.
Би хэл шинжээч ч юм уу судлаач биш л дээ. Эгэл жирийн л нэг сэтгүүлч. Гэхдээ гадаа гараад алхахад ч тэр, гэртээ зурагт харж, сонин гарчиглаж, суухад ч тэр өөд уруугүй хөврөх гадаад үгийг хараад өөрийн эрхгүй үзэг цаас нийлүүлсэн юм.
"Чихний чимэг болсон аялгуут сайхан Монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв эх эрдэнэ
Сонсох бүрд яруу сайхныг гайхан баясч
Сод их билэгт түмэн юугаан бишрэн магтнам" хэмээн манай нэрт зохиолчийн бичиж байсан тэр аялгуу сайхан Монгол хэл минь өнөөдөр юу болж хувираад байна даа. Яруу сайхан эх хэл минь ядмагхан гадаад үгээр баяжсаар л байх уу.
Бид лифтээр бууж, подъезоор гараад автобусанд сууж, асфальтан замаар алхаж интернетэд чатлаад, супермаркетаар шоппинг хийгээд, паб-д стрессээ тайлж, кайф аваад, караокед дуу дуулаад... гэж ярьдаг болоод удаж байна.
Та дээрх хорин нэгэн үгний арван хоёр нь гадаад үг байгааг анзаарч буй биз ээ. Энэ бол зүгээр л бидний орой гэртээ суугаад гэрийхнээсээ өнөөдөр хаагуур юу хийсэн талаарх сонсдог товч яриа. Хорин үгний арав гаруйд нь гадаад үг хэрэглэхээр бид хаанахын хэн болоод байна аа гэх бодол.
Өөрийн эрхгүй эрхгүй төрнө. Энэ үндэсний эмгэнэл биш гэж үү. Уг нь аль нэг улсын хараат орон биш хэдэн зуунаар уламжлагдан дамжаад ирсэн хэлтэй, соёлтой тургаар тогтносон Монгол Улс шүү дээ.
Гараад харахад нэг байшингийн буланд доод тал нь 5-6 гадаад хаяг байхыг, телевизийн сувгуудаар өдөржин сурталчлах хэл ээдрэм үгтэй сурталчилгаа мөн хэл соёлын өндөр түвшинд ажиллах ёстой хэдэн сэтгүүлчид нь хүртэл оройжин гадаад, монгол хольж, ярихыг хараад гутаж байна. Радио, телевиз сонины нэр хаяг ч явуулж буй нэвтрүүлэг, мэдээлэл нь ч тэр ч гадаад монгол хольж хазгай мурий ярина, бичнэ. "ТВ-9" телевизийн инфо сэтгүүл, "UBS" телевизийн "ТВ зоне" сэтгүүл, "Нийслэл" таймс, "Улаанбаатар" таймс гээд уртын урт цуваа цааш үргэлжилнэ. Уг нь эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн захирал эздүүд нь манайдаа л өмнөө барьдаг "том" сэтгүүлчид. "Юманд учир үгэнд утга бий" гэж манай ард түмэн ярьдаг. Тэгвэл тэд мэдээллийн хэрэгслийнхээ нэрийг гадаадаар өгдөг нь учиртай л байлтай.
Бид ад үздэг социализмын үед нутагшсан орос үгтэй байсан. Жишээ нь шприц, радио, телевиз, кино, кассет, район, градус, шевро, коршонк, конверт, консеров, гэх мэт...
Гэтэл ардчиллын буянаар нээлттэй чөлөөт нийгэм бидэнд үйлчилснээр оффис, супер баар, ресторан, имиж, элит, эко экологи, мансард, маркет вакуум, памперс, монопол схем, такс, анкет, рулет, хаус хотел, таун, конштракшн энтертайнмент, лизинг, линз моргеж, меню, бойлуур, интернет, интерьер, экстерьер, кайф, канон, нотариат, pcgame... гээд л нөгөө социализмын үеийн хэдэн орос үгнээсээ хэд дахин давсан гадаад үг хэллэг эх хэлэнд маань чимэг бус согог нэмсээр байгааг юу гэх вэ. Бас солонгос, хятад хаяг нэрүүд ханз энэ тэр үсгээрээ үргэлжилнэ. Монгол хүн ойлгоход бэрх бүр хятад, солонгосын нэг хотод яваа мэт дүр зураг харагдана. Хөдөөний хүн бол хотод дэлгүүр ч олж орж чадахааргүй болж, дэлгүүр гэж хаягаа бичихийн opoнд "shop" гээд л хаяглачихна.
Ардын уран зохиолч Тангадын Галсан нэгэнтээ "Эх орныхоо нийслэлд алхаж явахад дундад зууны үеийн арабт явж байгаа юм шиг л ханз, арав гээд Л гадаад хаяг үргэлжилсээр" хэмээн ярьж байсныг ч санаж байна.
"Эх хэлнээ гадны үг орж, үгсийн санг баяжуулах нь бүх хэлэнд байдаг үзэгдэл тул харийн үг бүхнийг нүд үзүүрлэн " гадуурхаж болохгүй. Тэдгээр үгсийг аль болох утгачлан opчуулж, нэршүүлж заншихын зэрэгцээ яахын аргагүй нутагшсан үгсийг хэл шинжлэлд мөрддөг хуулийн дагуу дуудлагаар нь бичиж мөрдөх нь зөв юм. Харин гадаад үгсийг толилох, нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэй оноон тогтоох, баталж мөрдүүлэх, жигдлэн хэвшүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх гээд шийдэж цэгцлэх ажил хэл шинжээч бидэнд байна" хэмээн шинжлэлийн магистр Б.Ариунтуяа бичсэн байх юм.
Эндээс харахад гадны үг орж ирж нутагших нь байдагч манайд арай л дэндээд байгааг хэн хүнгүй л харж байна. Иргэд нь чамирхаж гангараад ч юмуу гадаад үгээр ярьдаг байж гэж бодоход нийслэлийн байшин бүрийн буланд буй гадаад хаягий юу гэх вэ.
"Нийслэлийн захирагчийн алба"-наас ч билүү байгууллагын хаяг, нэрийг заавал монголоор бичих гэсэн нэг захирамж гарч байсныг санаж байна. Энэ захирамж уг нь хэвээрээ л баймаар гэвч гадаад нэртэй, юу гэж буйг бүү мэд гадаад үсэгтэй хаяг нэрүүд үргэлжилсээр байгааг харахад цаасан дээр бичигддэг дарга нарын гарын үсэгтэй тушаал зааврын нэг болоод л дарагдсан бололтой.
Хэл шинжээчид, эрдэмтэн багш нар нь дуугүй л суугаад байдаг. Тэд нийлж нэгдээд эмх замбараагүй энэ гадаад үгийг орчуулан монголоор нь хэлж сургах, гадаад хаяг нэрийг зохих газартай нь хамтарч монголчлох гээд л хийх ажил мундахгүй л баймаар санагдана. Гэтэл дуугүй суугаад гадаад үг хэллэгийг өөгшүүлээд байгаа ; нь хачирхалтай. Тэдний нүдэнд үзэгдэхгүй, чихэнд сонсдохгүй байна гэж л баймааргүй. Бид чинь эх хэлээ голоод байна уу, Эсвэл...
Эх хэлээ сурах, заах, хайрлах эх хэлний утга учрыг ойлгуулах гээд хэл соёлоо дээдлэх талаар жаахан ч гэсэн ажил хийхгүй бол чимээгүй тахал эх хэлийг минь цаашлаад эх орныг минь залгихаар хаалга тогшоод байгаа юм биш биз. Бид эх сайхан монгол хэлээ эвдэж, хэл ээдрэм харийн үгэнд найр тавьсаар байх уу.
Д.Цэнд